Эдийн засгийн байнгын хороо Ажлын хэсгүүд байгууллаа | News.MN

Эдийн засгийн байнгын хороо Ажлын хэсгүүд байгууллаа

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн байнгын хороо Ажлын хэсгүүд байгууллаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.04.05/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Ажлын хэсэг байгуулах тухай байлаа. Тус хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Тлейханаар ахлуулан байгуулав. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ахлан ажиллахаар боллоо.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батсууриар ахлуулан байгууллаа.

Мөн өдрийн хуралдаанаар “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2016 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай дэгээр хэлэлцлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2016-04-05 103.9.89.210

ТА ХЭН НЭГНИЙ ТӨЛӨӨ БИШ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ЗААВАЛ ГУТЛЫН ЖАГСААЛД ОРОЛЦООРОЙ ТАНЫГ ӨМНӨӨС ТАНЫ ГУТАЛ ҮЗЭЛ БОДЛЫГ ИЛЭРХИЙЛНЭ

Avatar

Зочин 2016-04-05 202.21.106.109

ЗА ТОМ ХУЛГАЙ ЯВЛАА ШҮҮ.

Avatar

Зочин 2016-04-05 59.153.87.24

тлеихан та монголын оролцоог 34 оос дээш 100 хүртэл хувь гэж хөдөлгөөнтэи болгож өөрчил. толгои чинь хүрэх үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж