“Tesla” компани 1.5 тэрбум ам.доллараар биткоин худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2021.02.09-нд нийтлэгдсэн

“Tesla” компани 1.5 тэрбум ам.доллараар биткоин худалдан авчээ

“Tesla” компани 1.5 тэрбум ам.доллараар биткоин худалдан авчээ

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани 1.5 тэрбум ам.доллараар биткоин худалдаж авсан тухай мэдээ өчигдөр /2021.02.08/ цацагдсаны дараа биткоины ханш 17 орчим хувиар өсч, 46 мянган ам.долларт хүрсэн байна. Энэхүү худалдан авалт нэгдүгээр сард болсон ч мэдээлэл нь өчигдөр олон нийтэд ил болсон нь энэ аж.

Тус компани нь өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаггүй бэлэн мөнгөө өсгөх зорилгоор ийм худалдан авалт хийсэн хэмээн тайлбарласан ба  цаашдаа ч үргэлжлүүлэн дижитал мөнгө худалдаж авсаар байх болно гэжээ.

Түүнчлэн ойрын үед бүтээгдэхүүнээ хязгаарлагдмал хүрээнд биткоиноор худалдаж эхлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн аж. “Tesla”-ийн энэ шийдвэр криптовалютын салбарт эргэлт авчрах чухал нөлөөтэй гэж зарим шинжээчид үзэж байгаа бол зарим нь тус компанийг маш том эрсдэл хийж байна хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж