АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани 1.5 тэрбум ам.доллараар биткоин худалдаж авсан тухай мэдээ өчигдөр /2021.02.08/ цацагдсаны дараа биткоины ханш 17 орчим хувиар өсч, 46 мянган ам.долларт хүрсэн байна. Энэхүү худалдан авалт нэгдүгээр сард болсон ч мэдээлэл нь өчигдөр олон нийтэд ил болсон нь энэ аж.
Тус компани нь өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаггүй бэлэн мөнгөө өсгөх зорилгоор ийм худалдан авалт хийсэн хэмээн тайлбарласан ба цаашдаа ч үргэлжлүүлэн дижитал мөнгө худалдаж авсаар байх болно гэжээ.
Түүнчлэн ойрын үед бүтээгдэхүүнээ хязгаарлагдмал хүрээнд биткоиноор худалдаж эхлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн аж. “Tesla”-ийн энэ шийдвэр криптовалютын салбарт эргэлт авчрах чухал нөлөөтэй гэж зарим шинжээчид үзэж байгаа бол зарим нь тус компанийг маш том эрсдэл хийж байна хэмээн дүгнэжээ.
Эх сурвалж: BBC