Мьянмарт цэргийнхэн хөл хорио тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2021.02.09-нд нийтлэгдсэн

Мьянмарт цэргийнхэн хөл хорио тогтоолоо

Мьянмарт цэргийнхэн хөл хорио тогтоолоо

Мьянмар улсад өнгөрсөн долоо хоногт төрийн эргэлт гарч, сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн зэвсэгт хүчнийхэн эрх баригчдыг баривчилж, өөрсдийн дэглэмээ тогтоогоод байгаа билээ.

Тус улсын ард иргэд цэргийн дэглэмийг эсэргүүцэж гурван өдөр дараалан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, төрийн албан хаагчид  ажил хаялт зарлаж, "Ардчиллын төлөөх үндэсний лиг" намын тэргүүр Аун Сан Су Чи тэргүүтэй эрх баригчдыг суллаж, ардчилсан засаглалыг сэргээхийг шаардаж байгаа юм.

Эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд даралттай усаар шүрших арга хэмжээ авсан цэргийнхэн томоохон хотуудад хөл хорио тогтоож, нэг дор таваас дээш хүн цугларахыг хоригложээ. Янгон, Мандалай хотуудын зарим хэсэгт иргэд оройн 8:00 цагаас өглөөний 4:00 цаг хүртэл гэрээсээ гарах эрхгүй болсон байна.

Төрийн эрхийг гартаа авсан армийн генерал Мин Аун Хлайн цэргийн дэглэм нэг жил үргэлжлэх ба энэ хугацаанд дахин шударга сонгууль явуулж, ялсан талд нь эрх мэдлээ шударгаар шилжүүлнэ гэж амлаж байгаа ч иргэд түүний амлалтад итгэхгүй байгаа аж.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон сонгуульд Аун Сан Сү Чигийн нам 86 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж