“Богдхан төмөр зам”-ын трасс болон “УБТЗ” ХНН-ийн ажилтай танилцаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Богдхан төмөр зам”-ын трасс болон “УБТЗ” ХНН-ийн ажилтай танилцаж байна
Posted by Монгол Улсын Засгийн газар on Monday, February 8, 2021
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Богдхан төмөр замын трасс болон “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилтай өнөөдөр /2021.02.09/ танилцлаа.
Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар төмөр замын бүтээн байгуулалт хийх явцад хамгийн их асуудал үүсэх магадлалтай зүйл нь газар чөлөөлөлт гэдгийг Ерөнхий сайдад дуулгалаа.
Учир нь, Хөшигийн хөндийг тусгай хамгаалалтад авсны дараа ч газрын зөвшөөрөл олгосон зөрчлүүд гарсаар байгаа юм байна.
Төмөр замын 369 дэх км-т байрлах Давааны зөрлөгт Богдхан төмөр замын трасс дайрч өнгөрөх юм байна. Богдхан төмөр замын трассаар төмөр замын бүх ачаа тээврийн 60 хувь дамжин өнгөрдөг. Уг төмөр замын ТЭЗҮ-г гаргахаар тендер зарласан, өртгийг 1.5 сая ам.доллароос 500 сая ам.доллар байна гэж урьдчилсан байдлаар тооцоолжээ.
Богдхан төмөр замын трасс ашиглалтад орсоноор Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас тээвэрлэдэг төмрийн хүдэр зэрэг экспортын бараа, ОХУ-аас БНХАУ руу явдаг транзит ачаа тээвэр ч энэ трассаар явах юм байна.
Богдхан төмөр зам бол стратегийн зам. Энэ нь зөвхөн Богдхан уулыг тойруулж төмөр зам тавих биш. Харин хотын төвлөрлийг сааруулах, задлах, дагуул хотуудыг хөгжүүлэх гээд нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой, цогц шийдэл гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэж байна. Богдхан төмөр замын төсөл нь Мандал өртөөнөөс салаалж Богдхан уулын урдуур тойрч Багахангай өртөөтэй холбох төсөл юм. Төсөл хэрэгжсэнээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийн галт тэргийг хот дундуур явуулалгүй Богдхан уулын урдуур тойруулах боломж бүрдэнэ. Мөн төмөр замын одоогийн шугамаар зорчигчийн галт тэрэг аялуулах, хот, дүүргийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахаар тооцоолжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ замыг дагасан хот төлөвлөлтийн цогц бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Иймээс замын Техник, эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах, гарч болох эрсдлийг хэрхэн шийдвэрлэх зэргийг нарийвчлан тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт үүрэг болгов.
Төмөр зам тавихын тулд "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зарим байгууламжийг шилжүүлэх, өртөөний замын хүчин чадлыг бууруулах, зам сумыг багасгах, өөрчлөх зэргийг бодлогоор шийдэх, салбар төмөр замтай зайлшгүй холбогддог нефтийн агуулах, дулааны цахилгаан станц, гурил, хүнс, бетон төмөр хийцийн үйлдвэр, ачааны терминал, барилгын материал, нефть импортлогч аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг хөндөгдөхөөр байгаа тухай нийгэмлэгийн Замын ерөнхий инженерийн орлогч дарга Ш.Нямсүрэн танилцуулав.
"Олон жил ярьсан энэ замыг тавихын тулд багагүй эсэргүүцэлтэй тулгарна, амаргүй шийдвэр гаргана. Хувийн хэвшлийнхэнтэй ойлголцож, хамтдаа төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлнэ" гэж Ерөнхий сайд хэлэв. Богдхан төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэлийг зургаан сарын дотор боловсруулж, гурван жилд багтаан ашиглалтад оруулахаар урьдчилан тооцоолсон байна.
"УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдах ажилтнууд төмөр замын тээврийг сэргээн хөгжүүлэх МОНП-1, МОНП-2 зээлтэй холбоотойгоор дүрмийн сангаа нэмэгдүүлэх хүсэлт тавьсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Мөн тээвэрлэлтийн тарифыг өөрчлөх зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулахыг салбарын сайдад үүрэг болгов
Р.ДУЛАМ
Зочин 2021-02-09 49.181.213.19
Shine tumur zamaa orosoos tusda avj yavaachee, orosuudig ulam l baritsiig n ahiulaad bhiin
Зочин 2021-02-09 139.5.218.223
Тавантолгой зүүнбаянгын төмөр зам универсальный зам болгож гэнэт өөрчилснөөөс дунд тушаалын дарга нар мөнгө идээд цалингаа тавьж чадахгүй байгаа
Зочин 2021-02-09 64.119.24.170
Энэ төмөр замын Захиалагч нь УБТЗ байж болохгүй юм бгаам даа. Төр бодлогодоо анхаарч үзээсэй.
Zochin 2021-02-09 64.119.24.238
Naad oyuka chini andlalin urguu gj hud yum yriad hedig ch shasin. Odo bas 1 tumur zam gargaj ired bas nelen shah ni dee. Uneher zuv zartsulaltar yvbal ch yahav ghsen. Hudlaa shaj bgad ahiuhan tsavchaa hy gj bval demi l bhdaa oyuka.
Зочин 2021-02-09 122.201.31.98
1.5 САЯАС 500 н САЯ $ ГЭСЭН СОНИН ХАРЬЦААГҮЙ ТОО ЯВЖИЙНА
зочин 2021-02-09 64.119.23.211
Майдраар дайруулж төмөр замаа яаравчлах стратеги бололтой
Зочин 2021-02-09 103.10.23.171
Халдвараа ярьж дууссан бол утаа түгжрэлээ шийдээч залуу хүн маш их чалчиж бна
ИРГЭН 2021-02-09 192.82.76.244
ЮУН БОГДХАН, ТӨМӨР ЗАМ, ЦААНА ЧИНЬ КОРОНА ГААРЧ, ХҮН ТӨВ ТАЛБАЙ ДЭЭР ШАТАЖ ҮХЭЖ БАЙХАД. ЕРӨНХИЙ САЙД ЭНЭ АЖИЛ РУУГАА ОРООЧ ЭЭ. ТӨМӨР ЗАМ ХООЛОЙД ТУЛААГҮЙ БАЙНА
Зочин 2021-02-09 66.181.161.52
Ямар ацаараа стратегийн зам байх вэ дээ. Зүгээр л зардал нэмэгдэнэ. Төмөр зөм бол томоохон суурин газраа дагаж хөгждөг болохоос биш зэлүүд газраар тавихлаар стратегийн болоод үр ашигтай болчихдог юм биш. Тэгээд ч энэ саналыг Оросууд гаргаж байна. Бодох ёстой шүү. Улаанбатарын түгжрэлд нөлөөлөөд байгаа бол энэ мөнгөөр метрогоо байгуулчих л даа. Эд нарынхаар бол дэлхийн томоохон хотууд төмөр замаа хотоос гадуур гаргавал оновчтой шийдэл болох нээ. Энэ төслийг хэрэгжүүлэх цаг нь биш шүү.
Зочин 2021-02-09 192.82.75.145
Hurdan hii yariad l bh yum
zochin buuz bansh 2021-02-09 202.126.89.159
yerunhii said geed garchgaa buruu ugtsun bainashdee
Зочин 2021-02-09 202.9.46.108
БИД НЭГ ЗҮЙЛИЙГ ОЙЛГО. 160 КМ ТӨМӨР ЗАМ БАРИХ ӨРТГИЙГ 500 САЯ ДОЛЛАР ГЭЖ ТӨЛӨВЛӨЖ БАЙНА. ЭНЭ НЬ 1 ИХ НАЯД 500 ОРЧМ ТЭРБМ ТӨГРӨГ БУЮУ 1КМ ТӨМӨР ЗАМЫН ӨРТӨГ 9,5 ТЭРБУМ БОЛХООР БАЙНА. МОНГОЛЧУУД БИД ӨНГӨРСӨН ЖИЛ ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН 416 КМ ТӨМӨР ЗАМЫГ 500 САЯ ДОЛЛАР 1КМ ТӨМӨР ЗАМЫН ӨРТӨГ 3,6 ТЭРБУМ БАЙНА. БИД ЭНЭ ХАРЬЦУУЛАЛТЫГ ХИЙДЭГ БАЙХ, ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГИЙГ ХАРДАГ БАЙХ НЬ ЗӨВ ШҮҮ. ТӨР ОДОО ЗҮТГЭСЭН КОМПАНИУДДАА ХӨЛСИЙГ НЬ ӨГӨӨД ДАРАА ДАРААГИЙН ТӨСЛҮҮДЭЭ ТАЛЦАЛ ХУВААГДАЛГҮЙГЭЭР ЯВУУЛМААО БАЙНА.
Зочин 2021-02-09 98.42.137.30
Дуусчихсан,түүгээр нь галт тэрэг яваад урагшаа нүүрс,зэсээ зөөж байгаа төмөр замыг монголчууд үзэх хувь заяа байнуу ,таминээ. Аль 20-р зууны дундуур эх орноосоо уравсан гэх орос хоригдлуудаар бариулсан төмөр замаас өөр шинэ бүтээсэн замгүй, Женко мэтийн хулгайчид нь энд тэнд шороо овоолж хаяад,эсвэл мухар зам эхлүүлж орхиод байгаад хариуцлага тооцдог засаг төр байнуу,таминээ
Зочин 2021-02-09 192.82.74.226
Төв талбай дээр өөрийгөө шатаана гэдэг төр засгийн бодлогод гомдосных. түүнээс биш ахуйн шалтгаан байгаа бол тэр хавьдаа л гэтэл их хурлын дарга би яаж хождохов гэсэн шиг одон зүүлцээд ЗГ байгаа үгүй нь мэдэгдэхгүй Хэзээ ч барааг нь хараагүй Майдар төсөл яриад ерөнхийлөгч нь санд мэнд ЕС -ын ажил хийгээд байгаа юм уу НОК, УОК зөрүүтэй ойлголт өгнө
ТӨМӨР ЗАМ 2021-02-09 202.179.24.242
ЮҮГ НЬ ТАНИЛЦАХ ВЭ ДЭЭ. БОГД УУЛЫН УРДУУР ГАРГАХ НЬ Л ТОДОРХОЙ. . ЛАА ЭХЛҮҮЛ. ХОЙТОН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГ ГҮЙЦЭЭ ШД 100 КМ ЗАМ. ТӨМӨРИЙН ХҮДЭР ЗӨӨХ ГЭЭД НЭГ КОМПАНИ НЭГ ЖИЛИЙН ДОТОР Л ТАВЬСАНДАГ. 15,000 ХҮНТЭЙ 70 ЖИЛ ХӨГЖИЧИХСОН. ХЭДЭН ЗУУН ИНЖЕНЕРТЭЙ УБТЗ 1 ЖИЛ ХАНГАЛТТАЙ.
irgen 2021-02-09 58.108.114.16
Maidar gedeg tiim tulgamdsan asuudal mun uu Tuunii orond Zuun modiig tushigleech ee
irgediin ami nas hereggui bolson uu mongol irged baibal eronhii said gej alban tushaal baina daa 2021-02-09 64.119.22.139
neg irgen ooriigoo shataagaad uhchihlee ene zasag yuo ch boloogui yum shig aashlaj baina daa end hen haruizlaga huleeh be daraan neg irgen gutalgui yavchibal ogzorood alga boloh uu
Зочин 2021-02-09 139.5.218.203
1.oros vaccin 2.omnogoviig tomor zam3. darhanii zam
Зочин 2021-02-09 64.119.18.207
Мангар бацаан чинь бичлэг дээр Майдар сити дайруулж төмөр зам тавих юм яриад л байна. ТМС-н тэнэг Женкогийн усгүй богд уулын аманд Зуун мод хотоос арав хүрэхгүй км-д бурханы хөшаө тойрч гороолоод амьдрах ёстой мөрөөдлийн хотруу төмөр зам тавих гэнэ.Арай гэж Богд уулыг тойруулж тавих замыг дахиад уулын оройруу зүтгүүлэх юм байх хаана байнаа нөгөө Харвард боловсрол. Женко Хэро хоёрын Долоогч байсан байна энэ балай
Зочин 2021-02-09 202.9.46.60
Юу хийхээ мэдэхгүй л ийш тийш үсчээд яваамаа даа ?!.янз нь.
ММ 2021-02-09 103.26.195.253
ХӨӨЕ ВАКЦИНАА ХӨӨЦӨЛДӨӨЧ.
Зочин 2021-02-09 122.201.24.167
Ёроолгүй тэнэгүүдийн үргэлжлэл улс орныг удирдаж чадахгүй юм байна огцор
зочин 2021-02-09 192.82.74.226
ХҮРЭЛ СҮХ ажилдаа орооч ээ Энэ гэж пионерийн лагерт байгаа хүүхэд шиг юм бүтэхгүй ээ
зочин 2021-02-09 192.82.74.226
ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД АА ХИЙГЭЭЧ ЭНЭ НЭГ ЗУСЛАНД БАЙГАА ХҮҮХЭД ШИГ ЮМ БҮТЭХГҮЙ НЬ ЭЭ
ЭЛБЭГДОРЖ 2021-02-09 192.82.71.69
ХҮРЭЛСҮХ НОВШИЙН ШОУЧИН ХАР АМИА БОДООД АРД ТҮМНЭЭСЭЭ УРАВСАН ШҮҮ ДЭЭ.
Тунгаа 2021-02-09 202.126.88.144
Танилцаж ханадаггүй юм уу хэрэг эрхлэхийн дарга байсан байж ажлаа мэддэггүй юм уу
Зочин 2021-02-09 59.153.115.27
Ажил хийх болхоор л шалтаг хайгаад суучих юм Улс эх орон ард тумний эрх ашгийн тулд бол эзэмшуулсэн газрыг буцаан авч болно шуу Улаанбаатар хот ч Залуус хроолол Цахилгаан станц барихад зохицуулалт хийгээд газар гаргах бололцоо маш их байгаа харин нь хувьчилсан газар бол асуудалтай байх Ер нь баясуудын бутэн уулын амаар нь хашсан газруудыг хурааж авах хэрэгтэй шуу
БХАН ЙЛВАРОЭ 2021-02-09 66.181.166.134
ЯГ ҮНЭН, БАЯНМӨНХ АВАРГА, СҮХБАТ АВАРГА ХОЁР БҮХЭЛ БҮТЭН УУЛЫН АМЫГ АВААД ХАШЧИХСАН ГЭЖ СОНССОН. ЭНЭ БОЛ ЁСТОЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ ШҮҮ. ХОТЫН ИРГЭД УУЛ ХАДАНД ОЧИЖ ЗУГААЛМААР БНА.
БАЯНАК 2021-02-09 192.82.71.69
МОНГОЛ БӨХИЙГ САМАРСАН ХОЁР л***р
Зочин 2021-02-09 192.82.68.189
Ийш тийш савчиж байхаар хамгийн гол чухал асуудлаа барьж аваад дуусгаач Ерөнхий сайд аа Ажлаа эрэмбэлвэл зүгээр мэт