Ц.Элбэгдорж Олон улсын Улаанзагалмайн хорооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав | News.MN

Ц.Элбэгдорж Олон улсын Улаанзагалмайн хорооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж Олон улсын Улаанзагалмайн хорооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын Улаанзагалмайн хороо /ОУУЗХ/-ны Ерөнхийлөгч Петер Маурерийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн бөмбөрцгийн энд тэнд зэвсэглэсэн халдлагууд гарч, тухайн газар орны ард иргэдийн амьдрал ахуйд хүндрэл, бэрхшээл тохиолдож буй өнөө үед ОУУЗХ хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, аюулд нэрвэгдсэн хүмүүст тусламжийн зүйлсийг хүргэх чиглэлд нөр их ажил хийж байгааг талархан дурдлаа. Зэвсэгт мөргөлдөөн, халдлагын улмаас зовж шаналж буй хүмүүст байнгын тусламж дэмжлэг үзүүлж, тэдний зовлонгоос хуваалцаж байдагт нь мөн талархаж байдгаа илэрхийлсэн юм.

Ноён Петер Маурер ОУУЗХ нь зэвсэгт мөргөлдөөн болон хүчирхийллийн бусад нөхцөл байдалд өртөгсдийг хамгаалах, туслах чиглэлээр бие даасан, төвийг сахисан статусаар ажилладаг байгууллага болохыг дурдаад  онцгой аюултай нөхцөл байдалд байгаа ард иргэдэд тусламж үзүүлэхээс гадна олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлан таниулах, үндэсний хууль тогтоомжид энэ талаар тусган хэрэгжүүлэх, дотоодын хууль тогтоомжид нийцүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа талаараа ярив.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Монгол Улс нь Зүүн хойд Азийн бүс нутагт төвийг сахих бодлого баримтлахын зэрэгцээ Өмнөд Судан, Афганистан зэрэг оронд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, тухайн улсын ард иргэдэд тусламж дэмжлэг үзүүлж ирснийг тэмдэглэлээ. Төвийг сахих бодлолго баримталдаг орны хувьд ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон зэрэг хөрш болон бүс нутгийн улсуудтайгаа сайн харилцаатай, мөн Мьянмар зэрэг оронтой ардчиллын туршлагаа хуваалцаж байдгаа дурдлаа.

Мөн жил бүр олон улсын цэргийн “Хааны эрэлд” хамтарсан сургуулийг Монгол Улсад зохион байгуулдаг нь олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих, хүмүүнлэгийн чиглэлийн хууль, эрх зүйн актуудыг хэрэгжүүлэхэд хамтран оролцож буй нэг хэлбэр гэдгийг онцолсон юм.

Уулзалтын үеэр Монголын Улаанзагалмайн нийгэмлэг ОУУЗХ-той нягт хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2016-04-05 104.162.73.38

Гол нь яагаад манай Ерөнхийлөгч Монгол Улсын ирээдүйтэй холбогдолтой энэ чухал асуудлыг олон улсын хэмжээнд гэнэт зарлахаасаа өмнө эхлээд “дотооддоо” сайтар тунгааж, мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсох хэрэггүй гэж бодсон бол яадаж улс төрийн зөвлөлдөөн хийгээгүй юм бол? Ерөнхийлөгч гадаадад Монгол Улсаа бүрэн төлөөлөх эрхтэй боловч дотооддоо энэ эрхээ олох хэрэгтэй биз дээ. Түүнээс биш, би Ерөнхийлөгчийн хувьд гадаадад бүрэн эрхтэй юм чинь энэ улсын талаар толгоонд орсон ямар ч зүйлийг илэрхийлэх эрхтэй гэж хэлж болохгүй биз дээ? Ардчилсан улсын хувьд үр дагвар нь ямар байх уу? Хэдэхэн явцуу бодолтой хүмүүсийн дэмжлэгийг авч пал хийтэл зарлах шаардлага юүнд байсан юм бол? Одоо болохоор гэнэт л нэгэн овжин олон нийтийн байгууллага “хайрт” Ерөнхийлөгчийн олон улсын гадаад бодлогын санаачлагыг дэмжинэ, гээд л мэдэгдэл хийж байна. Дэндүү танил зүйл биш үү? Бид тэр нийгмээс ангижирсан биш бил үү?

Зочин 2016-04-05 203.91.118.70

Төвийг сахих бодлого баримталдаг орны хувьд гэнэ үү? Хаана, хэн, хэзээ баталгаажуулсан юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж