Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 20 жилийн ой ирэх намар тохиох юм. Ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөгдөн, ажлын хэсгүүд томилогдоод байна. Ажлын хэсэгт үе үеийн удирдлагууд, гавъяаныхаа амралтад суусан ахмад ажилтнууд болон одоо ажиллаж буй шинэ залуу боловсон хүчнүүд оролцож, байгууллагынхаа 20 жилийн баримтад кино, түүхийн ном, зургийн цомог гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байна.