Ногоон технологи дэлхийн анхны их наядтанг төрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.02.09-нд нийтлэгдсэн

Ногоон технологи дэлхийн анхны их наядтанг төрүүлнэ

Ногоон технологи дэлхийн анхны их наядтанг төрүүлнэ

Байгальд ээлтэй буюу ногоон технологийг дэлхийн том фирмүүд олон жилийн турш үл ойшоох хандлага гаргасаар ирсэн билээ. Гэтэл өдгөө дэлхийн хамгийн анхны их наяд гаруй ам.доллартай баян буюу их наядтан ногоон технологийн салбараас төрөхөд ойрхон болсон байна. Одоогийн байдлаар тус салбараас их наядтан болох магадлал хамгийн өндөр магадлалтай хүмүүсийн тэргүүн эгнээнд дэлхийн хамгийн баян эр Илон Маск, удаах нь Билл Гейтс аж.

Энэ удаад ногоон технологийн салбараас нэг л их наядтан төрвөл, түүний араас Facedrive компанийн Саян Наваратнам, Plug Power компанийн  Эндрью Ж.Марш, Blink Chargings компанийн Майкл Д.Фаркас, Fisker компанийн Хенрик Фискер тэргүүтэй ногоон технологийн салбарын тэргүүлэгчдэд маш их боломж нээгдэх юм.

Үүнд ажиглагчид ч бүрэн итгэлтэй байгаа аж. Тухайлбал, технологийн сэтгүүлч Кара Свишер “Дэлхийн анхны их наядтан ногоон технологийн салбараас төрнө гэдэгт би 100 хувь итгэлтэй байна” хэмээн ярьсан бол, тэрбумтан Чамат Палихаптия “Дэлхийн хаягийн баян их наядтан эрхэм уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч байвал дэлхийд хэрэгтэй”хэмээн ярьжээ.

Ногоон технологийн салбарт амжилттай яваа компаниудын жагсаалтын дээгүүрт цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla бичигдэж байгаа билээ. Хэдийгээр тус компани цахилгаан машин үйлдвэрлэгч цорын ганц компани бишийн хажуугаар автомашин үйлдвэрлэлийн салбарт томчуудын эгнээнд хараахан орж амжаагүй байгаа ч хувьцааных нь үнэ тасралтгүй өссөөр байгаа юм.

Tesla компани цахилгаан машинаас гадна зай, нарны эрчим хүч хураагч тавцан зэргийг үйлдвэрлэдэг нь автомашинаас өөр бүтээгдэхүүнээр давхар нэр хүндтэй болоход нөлөөлжээ. Энэ талаар ажиглагчид “Тэд хэрхэн эрчим хүч гарган авах, түүнийгээ хадгалах, хэрхэн үр бүтээлтэй ашиглах талаар хичээн ажиллаж байна. Тиймээс анхны их наядтан Илон Маск болоход тун ойрхон байна” хэмээн ярьцгааж байгаа аж.

Түүнээс гадна ногоон технологийн салбарынхан дэлхийн дулаарлын эсрэг хэрхэн ажиллах тал дээр маш их анхаардаг тул хөрөнгө оруулагчид ч цаашид энэ салбарыг сонгох нь гарцаагүй юм.

Жишээ нь дээр дурдсан компаниуд бол ногоон технологийн салбарт хамгийн туршлагатай бөгөөд хөрвөх чадвартай төлөөллүүд юм. Тухайлбал, Facedrive бол зөвхөн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгахаас гадна хувьсах эрчим хүчийг тууштай судалдаг компани. Түүнчлэн Plug Power компани зөвхөн зай хураагуураас гадна устөрөгчийн түлшний системийг нарийвчлан судалж, өдгөө хэрэглэгдэж буй энгийн болон автомашины зай хураагууруудыг өөрчлөх зорилготой компани.

Мөн ногоон технологийн салбарын ихэнх төлөөллүүд голдуу миллениал үеийнхэнд хандаж ажилладаг байна. Учир нь ажиглагчдын үзэж байгаагаар миллениал үеийнхэн өмнөх үеийнхнээсээ илүү ногоон технологийг дэмждэг төдийгүй хөрөнгө оруулах боломжтой, цаашид авто үйлдвэрлэл аль замаар хөгжихийг шийдэх хамгийн боломжтой хүмүүс аж.

Ялангуяа цар тахлаас үүдсэн хөл хорио, алсаас ажиллах горимд шилжсэн энэ үед миллениалчууд өмнөхөөсөө илүү хувьдаа машин өмчлөх нь ихэссэн байна. Гэвч өмнөх жилүүдээс ялгаатай нь шинээр машин худалдан авч буй миллениалчуудын дунд цахилгаан машин сонирхож байгаа нь уламжлалт машин худалдан авагчдаас олон байгаа аж.

Чухам үүнийг дагаад Facedrive компанийн хувьцаа сард 200 хувь, анх байгуулагдсанаасаа хойш нийт 2200 хувь өссөн бол, Plug Power компанийн хувьцаа тогтмол 100 хувиас дээш, Blink Charging  компанийн хувьцаа 12 сарын дотор 2300 хувь өсчээ.

Эх сурвалж: OILPRICE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж