Монголын ардчиллыг "алдаатай" хэмээн дүгнэв | News.MN

Монголын ардчиллыг "алдаатай" хэмээн дүгнэв

Монголын ардчиллыг "алдаатай" хэмээн дүгнэв

Монголын ардчиллыг "алдаатай" хэмээн дүгнэв

Их Британид төвтэй “The Economist Intelligence Unit” судалгааны компани жил бүр НҮБ-д бүртгэлтэй 164, нийт дэлхийн 167 улсын  ардчиллын нөхцөл байдалд үнэлгээ өгөх “Ардчиллын индекс”-ыг эрхлэн гаргадаг. Тус байгууллага нь сонгуулийн үйл явц ба олон ургальч байдал, Засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн оролцоо, ардчилсан улс төрийн соёл, иргэний эрх чөлөө гэсэн таван хэмжигдэхүүн дээр үндэслэн тайлангаа гаргадаг байна.

Ардчиллын индексийн 2020 оны тайланд “бүрэн ардчилалтай” гэж хэлж болохуйц ердөө 23 улс байгаа гэж дүгнэсэн бол “алдаатай ардчилал” гэсэн ангилалд 52 улс, “шилжилтийн дэглэмтэй” буюу авторитараас ардчилал руу бүрэн шилжиж амжаагүй байгаа 35 улс, цэвэр “авторитар дэглэм”-тэй 57 улс байна гэж тайланд дурджээ.

Тэдний ихэнх нь Барууны болон Скандинавын орнууд байгаа юм. Уг тайланд дурдсанаар дэлхийн нийт хүн амын дөнгөж 8,4 хувь нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг бүрэн утгаар нь эдэлдэг бол гуравны нэгээс илүү нь авторитар засаглал дор амьдарч байна. 2020 оны хувьд дэлхий нийтийн ардчиллыг 10 оноогоор дүгнэхэд 5,37 оноо авсан нь 2006 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт болжээ.

Монгол Улсын хувьд 10 онооноос 6,4 оноо авч 167 улсаас 61-р байрт буюу “алдаатай ардчилал” гэсэн ангилалд багтсан байна. Харин хойд хөрш ОХУ-ын хувьд ердөө 3,3 оноотойгоор 124-р байрт бичигдсэн бол Хятад улс 2,2 оноогоор 151-р байрт бичигдсэн байна. Хятад улсын хувьд Хонгконгийн ардчилллын төлөө тэмцэгчдийг хорьж, Үндэсний аюулгүй байдлын хууль гэгдэх хүний эрхийг хязгаарласан хуулийг хэрэгжүүлж эхэлсэн нь тус улсыг “шилжилтийн дэглэмтэй буюу авторитараас ардчилал руу бүрэн шилжиж амжаагүй” гэх ангилал руу оруулжээ.

Ардчиллын үнэлгээгээр Норвеги улс 9,81 оноогоор тэргүүлж нэгдүгээрт жагссан бол дэлхийн хамгийн хаалттай улс Хойд Солонгос ердөө 1,01 оноо авч хамгийн сүүлд буюу 167-р байрт жагсчээ. Ардчиллын өлгий нутаг гэгддэг АНУ-ын хувьд 7,92 оноогоор 25-р байрт бичигдэж, “алдаатай ардчилал” гэсэн ангилалд багтаж байна. Мөн саяхан төрийн эргэлт гарч, цэргүүд нь ардчилсан удирдагчдаа барьж хориод буй Мьянмар улс 3,04 оноогоор жагсаалтын 135-р байрт бичигджээ.

Цар тахлаас үүдсэн хөл хорио, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүд зэрэг нь дэлхийн улс орнуудад ардчиллын зарчим нийтээрээ алдагдахад хүргэсэн хэмээн дүгнэсэн байна. Гэхдээ цар тахал иргэдийн улс төрийн оролцоог зогсоосонгүй. Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц сүүлийн 120 жилийн хугацаанд байгаагүй өндөр үзүүлэлттэй болж, тус улс нь улс төрийн оролцоо гэдэг үзүүлэлт дээр хамгийн өндөр оноо авсан юм. Гэвч ардчилсан үйл явцад итгэх олон нийтийн итгэл үнэмшил гэх үзүүлэлтээр тус улс маш тааруу үнэлгээ авч, “Алдаатай ардчилал” гэсэн ангилал руу орсон байна. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйлээр Дональд Трамп болон түүний олон дэмжигчид сонгуулийн үр дүнг хүлээн авахаас татгалзаж, үймээн дэгдээсэн явдлыг нэрлэжээ.

Тайвань ардчиллын чансаагаар 20 байр урагшилж 31-ээс 11-р байрт бичигдэж, “бүрэн ардчиллалтай” гэх ангилалд багтсан байна. Тайваньд 2020 оны нэгдүгээр сард болсон сонгуулиар иргэдийн оролцоо сайн, түүний дотор залуучууд ардчиллынхаа төлөө тууштай зогсож байсан нь ийм амжилтад хүргэсэн хэмээн дүгнэсэн байна.

Сонгуулийн оролцоо ардчиллыг үнэлэх үнэлэмжид шууд нөлөөлдөггүйг Мал улсын жишээнээс харж болно. Мали улс 2020 оны гуравдугаар сард парламентын сонгуулийг чөлөөт, шударга зарчмаар явуулсан ч эрх баригчид жихадист босогчдын эсрэг ахиц дэвшил гараагүй гэх үндэслэлээр наймдугаар сард цэргийн офицерууд төрийн эргэлт хийж, сонгуулийн үр дүн нь хүчингүй болсон. Энэ үйл явдал Мали улсын байр суурийг 11 байраар ухрааж 111-р байрт бичигдэхэд хүргэсэн байна.

Эх сурвалж: Economist.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

халимаг бурят өвөр монголчуудаас 2021-02-09 202.179.26.6

мээкээтэй гажиг ардчиллаас мэдрэмжтэй мундаг ардчилал руу урагшаа

Avatar

ҮНЭН 2021-02-09 64.119.20.158

ХУЛГАЙЧИД МОНГОЛЫН ТӨРИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ Л ДЭЭ

Avatar

mn 2021-02-09 202.131.243.186

БИДЭНД БУЙ ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ЗҮЙЛ БОЛ АРДЧИЛАЛ. БИДЭНД БАЙНГА БАЙДАГ БОЛОХООР ҮНЭ ЦЭНИЙГ НЬ МЭДРЭХГҮЙ Л БАЙГАА БОЛОХООС.

Avatar

Зочин 2021-02-09 203.91.115.47

АН тарж алга болоосой. ардчилсан тарвагууд шоронд ороосой

Avatar

ҮНЭН 2021-02-09 64.119.20.158

МАН-ЫГ ТАРААЖ БҮХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ НЬ ШОРОНД ХОРИХ ЁСТОЙ

Avatar

ИРГЭН 2021-02-09 66.181.167.254

МОНГОЛД ХЭЗЭЭ Ч АРДЧИЛАЛ БАЙГААГҮЙ. АРДЧИЛАЛААР ХАЛХАВВЧИЛСАН АЛБАН ТУШААЛТАН , ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮДИЙН АНАРХИЗМ Л БАЙСАН.

Avatar

baruuniihan dandaa hudalaa neg taliig baridag. 2021-02-09 202.131.225.197

ene baruuniihan dvgnelt bol dandaa hudalaa progandaa baidag shuu. ted hezee ch oros hyatadiig buruutgaj baidag daa..

Avatar

Зочин 2021-02-09 202.131.225.197

ardchilagchid ni uursduu gajuuduulsan

Avatar

Зочин 2021-02-09 202.9.40.46

Энэ ер нь хэнд хамаатай юм бэ

Avatar

Зочин 2021-02-09 124.158.84.159

заавал гадны хэмжүүрээр бид явах ёстой юу, монголчуудад өөрсдийн тархи толгой байж болдоггүй юм уу, монголын либералууд гадныг дуурайж байхаар наад тархиа ажиллуулаач, нэг л лаг сургууль төгссөн хүмүүс байдын тэгээд тархи нь юу ч сэтгэдэггүй

Avatar

Зочин 2021-02-09 103.206.195.52

Элбэгдорж, Баттулга нар, АН-ынханы алдаа. МАН-ын ч алдаа. МАНАН үүсгэсэн энэ хоёр хулгайч нам хоёулаа буруутай. Хамгийн харамсалтай нь ард түмний буруу бас байгаа

Avatar

БУРУУ ЦОЛМОН 2021-02-09 139.5.219.69

АРДЧИЛ ГЭДЭГ УГТААН АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАЛ ГЭСЭН ҮГ ГЭТЭЛ ӨНӨӨДӨР МОНГОЛД АРДЧИЛ ХЭМЭЭГЧ НЬ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАР СЭМ НЭГДЭЖ НАМ ХУЙВАЛДАН НАМ НЭРЭЭР ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ БУЛААЖ АРД ТҮМНИЙГ ЗҮҮЛЬ БУРЭЭР ТАРЧЛААН ЗОВООЖ
ӨӨРИЙГӨӨН ШАТААХАД ХҮРЭЖ БАЙНА ЭНЭ ЧИНЬ АРДЧИЛ УУ АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАЛ УУ ТЭГЭЭД АРД ТҮМЭН МИНЬ ОДОО УХААРАХ ЦАГ БОЛСОН
ДАХИН ХУУРТАХ ЮМ БОЛ МОНГОЛ УЛС НЭРИЙН ТӨДИЙ ГАДААД ДОТООДЫН ХУЛГАЙЧ НАРЫН ТОГЛООМЫН ОРОН НЭГ МӨР БОЛНО

Avatar

бц 2021-02-09 139.5.219.69

Монголд ардчил хэмээх нэрээр Ард түмнийг хуурч зальтай хулгайч луйварчин нар Монгол төрийн толгойд гарч ард түмнийг нам яриж талцдаг хоосон хийргэж хулгайч дагаж албан тушаал эрх мэдэл хахуул горилдог бөхс долоогч долдой нохойн орон болгож
Шудраг эх оронч ад үзэгдэн муу хэлүүлэж Цөөн хулгайч нар газар нутаг баялагыг минь хахуулийн мөнгөөр зараж Эрх мэдэлдээн
дулдуйдан хулгай луйварааөр хэт баяжан ард түмэн ядуурч Төв талбайдаа эрдэнт хүн өөрийгөөн шатаахад хүрэж байна

Avatar

ИРГЭН 2021-02-09 192.82.64.190

МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛАЛЫГ АРАЙ ИЛҮҮ ҮНЭЛЖ ДЭЭ ,,,,,,УГ НЬ ӨӨРИЙН ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГАА ДЭЭГҮҮР ТАВЬЖ ДАРАА НЬ АРДЧИЛАЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ ЯРЬСАН БОЛ ДЭЭР БАЙЖ ДЭЭ ,,,,,,ОДОО ТЭГЭЭД АРДЧИЛАЛ МАНДАТГУАЙ ГЭЭД БАЯР ЁСЛОЛ ГЭР БҮЛ БОЛОХ БАС БОЛООГҮЙ , ТӨР ЗАСГАА УНАГАХААР ЖАГСАХ ӨЛСӨГЛӨН ЗАРЛАХ ,,ЭЦЭСТ ИРГЭНЭЭ ХОРООХ ГЭЭД ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНИЙ ӨМНӨ СҮХБААТАРЫН ТАЛБАЙДАА БУЖИГНААД БАЙЖ ДЭЭ ,,,,,,,,,

Avatar

Сок 2021-02-09 202.126.89.212

Ардчилал гэдэг чинь нохойн жогорхойноос долоон доор шэт

Avatar

Зочин 2021-02-09 98.42.137.30

Коммунист,дарангйлагч дэглэмтэй улаан хятад,авторитар,дарангуйлагч дэглэмтэй улаан шахуу орос хоёрын дунд тэнгэрийн өнгөөр цайраад байгаа монголын ард түмэн 90 онд ардчиллыг авчирсан С.Зориг,Э.Бат-Үүл,Ц.Элбэгдорж,ардчилсан хувьсгалын алтан хараацай нартаа баярлаж явах хэрэгтэй.Харин Flawed (defective,weak,bad,damaged,incomplete)democracy буюу хагас ( алдаатай,муу,төгс биш )ардчилалтай орны тоонд орулахад гол үүрэг гүйцэтгэсэн Наамбарваан хүн хогтонгуудаа үүрд жигшиж явах нь зөвөө

Avatar

Зочин 2021-02-09 202.131.245.243

Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар бол алтан хараацай биш шүү. Улсаасаа баян хулгайч нар.

Avatar

Зочин 2021-02-09 202.179.24.168

Мөн ш дээ. Түүхээ сайн унш.

Avatar

Зочин 2021-02-09 202.21.108.42

МОНГОЛ УЛС АЛДААТАЙ АРДЧИЛАЛД 61 -д ЯВАА ГЭХЭЭР ХАРМСАЛТАЙ.

Avatar

Jj 2021-02-09 150.129.140.239

Hulgaich nariin oron yamar arschilal bdag yum

Avatar

Хотын уугуул иргэн 2021-02-09 66.181.186.215

“Ардчиллын индекс” гэх хачирхалтай зүйлийг хэн ямар зориолгоор гаргадаг нь ойлгомжтой. Барууныхан өөсрдийнхээ харгис бодлогыг зөвтгөх гэж, ядуу буурай орнуудыг алсаас удирдах гэж, өөрсдийнхээ бодлогыг бусдад тулгах гэж гаргаж ирсэн дарангуйллын механизм. Одоо иймэрхүү юманд итгэдэг мунхаг нөхөд байдаг л байх.

Avatar

Уншигч 2021-02-09 59.153.115.29

Үнээн.

Avatar

Ерөнхийлөгчид Мөрөөдөгч 2021-02-09 185.220.100.254

Хүүк сайд асан төрийн ордны зүүн жигүүр, 2 давхарт давхар өрөөнүүдэд төрийн жинхэнэ албан хаагч эмэгтэй хүн "Мөнгөн"-д ажлын байрны дарамт, элдэв зохисгүй шахалт үзүүлэхээ хэзээ зогсоох вэ?

Avatar

Зочин 2021-02-09 202.9.46.60

Сүүлийн 300 гаран жил бусдын гарт тарчилж байсан Монголчуудын хувьд болч гайхам амжилт л даа .

Avatar

Судлаач 2021-02-09 202.131.233.190

"Алдаатай ардчилал" гэж биш, "Гажигтай ардчилал" гэж орчуулбал зөв болно.

Avatar

30 жил жуулчны гид хийв 2021-02-09 202.126.90.112

Ардчиллын шалгуур бол зөвхөн өөрсдийгэнзөвтгөх арша. Америк Европын онгоцны буудал дээр буухад л халтар царайтайгаа Чингисийн Монгол мэдэрнэ. Дллигнохгүй бол хэнч биш болно. Харинч байгалийн жамаараа амьдарч байгаа манай монгол, сибирийн оросуудад гадныхан атаарахдаг. Биднийг хүнд суртал алж байгаа юм

Avatar

Иргэн 2021-02-09 124.60.115.152

Элбэгдоржийн хийсэн ажил даа

Avatar

Зочин 2021-02-09 66.181.161.86

нэмээд энхбаяр эрдэнэ хүрэлсүх сүүлд гэвэл говьалтайн амарбаясгалан

Avatar

Зочин 2021-02-09 103.26.194.223

Нөгөө муу баян бүрд маань өмхий шалбааг байсан юм байна ха ха ха АРДЧИЛАЛ ГЭЖ ҮЛГЭР БАЙГААГҮЙ ЮМ БАЙНА МОНГОЛ ОРОНД

Avatar

Иргэн 2021-02-09 66.181.188.21

Үнэн л дээ. АН лидер байсан гэгдэх 10 гаруй авилгач, луйварчид шоронд байгаа. Мөн нилээн хэдэн хулгайч нь шүүхээ хүлээж байгаа. Дандаа улсаас яаж идэж уухаа л бодож ирснээсардчиллын төлөө тэмцэх ёстой АН устаж байна.

Avatar

Зочин 2021-02-09 66.181.180.182

Komunist setgelgeeg. uugshvvlen. demjigch. MAN. Sunutvgei!

Avatar

хүн намын хүн 6 сард цойлно 2021-02-09 66.181.161.86

ардчилалын дайснууд гэр хороололд үүрлэнэ МАН Х ҮРЭЛСҮХ мэтииг дэмжинэ хөдөөнии ажилгүй залхуу хулгайч нар 4 сард хошин жүжиг олон гарна ЭРДЭНЭ намаа сэргээнэ их хурал тарна мөнгөнии 2 сайд шавар хутгана бАТБОЛДЫН мафи мөнхоргил цогтбаатар хүрэлсүх хүрэлбаатар энхбаяр сүхбаатар нар бутарна гишүүнииг эргүүлэн татах хууль гарна квотын тэнэг хүүхнүүд дуугаа хураан ичээнд орно ХҮН с дэвшсэн хүн 6сард

Avatar

бц 2021-02-09 139.5.219.69

АНийг Эрдэна болон Батүүл Баавар луухаан СБаярцогт Ц Элбэгдорож Р Гончигдорож мэтийн Шаарууд өулашлах их үүсвэрийг нь тавьсан Үнэн шудрагаар зөв Ардчилыг хөгжүүлий гэвэл Дотоодын хулгайч нар ба дунд шатандаан албан тушаал горилогч доод шатахгдаан бөхс долоогч шавхаруу горлогч нараасаан салах хэрэгтэй Үзэл бодолдоон үнэнч албан тушаал горьдодгүй гэшүүдтэй болох ёстой Энгэж хэмэээн Арчил жэнхэн утгаараан оршон байж чадна ядаж сонгуульэхд нэр дэвшүүлэх хүнээн ард түмнөөс асуу

Avatar

Франклин Делано Рузвельт 2021-02-09 202.131.245.243

Энэ дэлхийд ардчилал гэж байдаггүй юм. Хэрвээ үнэхээр байдаг гэж үзэх юм бол зөвхөн АНУ-д л ашигтай АРДЧИЛАЛ байх ёстой.

Avatar

Зочин 2021-02-09 192.82.75.146

АНУ-тай зэрэгцээд явж байна уу

Avatar

хүннү 2021-02-09 202.179.27.6

“Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэж үнэн юм даа. Нөгөөр ардчилалын эх орон гээд байсан америк чинь “алдаатай” болж таарлаа. Манай сайран хацартай хэдэн юм тэднийг дагаад салбаганаад байсан, одоо хаана байна тэр ардчилал чинь. Өөрснөө л дарга болцгоолоо улсын хөрөнгийг арьсаа язартал цусаллаа. Тэд бүгд бөдийсөн цагаан юмнууд боллоо. Ардчилал ярьсан луйварчид болсон. Гэтэл улс орон, ард түмэн нь бахи байдгаараа, комунист сэтгэлгээ нь хэвээрээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж