Вьетнам Хятадын хөлгийг саатуулжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Вьетнам Хятадын хөлгийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Вьетнам Хятадын хөлгийг саатуулжээ

 

Вьетнамын эргийн харуулынхан усан хилд нь нэвтэрсэн Хятадын хөлөг онгоцыг саатуулжээ. Хятадын загасчлалын хөлгийг Вьетнамын хойд хэсгийн Хай Понг хотноо саатуулж, гурван хүнийг баривчилсан байна. Загасчлалын усан онгоц гэж бүртгэгдсэн Хятадын хөлөгт 100 мянган литр дизель түлш ачиж явсан аж. Хөлгийн ахмадын хэлснээр дизель түлшийг тэнгист үйл ажиллагаа явуулж буй Хятадын завь, усан онгоцнуудад худалддаг гэнэ.

 

Вьетнамын эргийн харуулынхан өнгөрсөн гуравдугаар сард Хятадын 110 загасчлалын усан онгоцны өөрийн уснаас хөөн гаргасан аж. Вьетнамын тал Хятадын загасчлалын усан онгоцнуудыг хөөн явуулах нь олонтаа боловч саатуулах нь нэн ховор аж.

Үүний зэрэгцээ Өмнөд Хятадын тэнгист загас агнуур хийдэг Вьетнамын усан онгоцыг Хятадын эргийн хамгааллынхан дээрэлхэж, халдаж, барьсан олзыг нь булаадаг хэмээн гомдолдог байна.

 

Вьетнам нь Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаанаас үүдэн Бээжинтэй таарамжгүй харилцаатай байгаа юм. Өмнөд Хятадын тэнгисийн хөл хөдөлгөөнтэй усан зам болон газрын тос, нефтийн нөөцтэй бүлэг арлыг тойруулан Бээжин хил хязгаараа тогтоосноор Азийн хөрш олон оронтой маргаан үүсгээд буй.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-05 203.91.115.41

балар ширэнгэ нь Въетнамчуудын цайз байгаа юм Манай тал нутаг ч бас бидний цайз болно

Зочин 2016-04-05 59.153.115.165

Хятад, ветнам хоёрийн зөрчилд орос ямар хамаатай юм бэ? учираа мэдэхггүй оросыг үзэн яддаг хүн нэг байнаа яана даа? Орос байхггүй байсан бол европын хөгжил монголд нэвтрэх байсан уу? Монгол тусгаар улс байх байсан уу? Чи байх байсан уу?Бодоорой?

айхтар 2016-04-05 103.9.88.210

Вьетнамууд бол тэр хавьдаа хамгийн дайнч үндэстэн Хятадаас айхгүй л дээ. Ширэнгийн дайнаа хийгээд л үзээд байдаг ард түмэн Бид хэдэн засварчдаар нь төсөөлөөд л

Зочин 2016-04-05 49.0.160.228

orosuud busad ulsuudiig hoorond n alaltsuulaad oorsdoo ineegeed haraad suuj baidag neg tiimerhuu

Зочин 2016-04-05 49.0.160.152

ЗА ХӨӨРХИЙ ХЯТАДУУД ЧАМАЙГ ЯАЧИХААВ ААН.... НЭГ Л ХУДЛАА ХЯТАДУУДЫГ ҮЗЭН ЯДСАН АМЬТАН ..... ЯАГААД ҮЗЭН ЯДАЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ ХУДЛАА БУСДЫГ ДУУРИАЖ ГОШГИРООД Л

Зочин 2016-04-05 202.126.91.95

өмхий ***** нарыг хядаад өг

Зочин 2016-04-05 103.26.195.60

alalts alalts