“Хунт нуур”-ын цагаан хун | News.MN

“Хунт нуур”-ын цагаан хун

“Хунт нуур”-ын цагаан хун

Өнөө цагийн Монголын балетын урлагт авьяас чадвар, чансаагаараа бусдаас цойлон гялалзаж буй балетчдын нэг бол Баясгалангийн Саруул. Түүнийг сонгодог урлагийн үзэгч шүтэн бишрэгчид “төрмөл бүжигчин” гэж үнэлдэг.

Тэрбээр сар шинийн баярын босгон дээр /2021.02.08/ Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан. Хүүхэд байхаасаа бүжгийн урлагийг сонирхон хичээллэсэн түүнийг П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын цагаан, хар хун, А.Аданы “Жизель” балетын Жизель, П.И.Чайковскийн “Щелкунчик” балетын Маша гүнж, “Нойрсож буй гүнж” балетын Аврора гүнж зэрэг дэлхийн сонгодог балетын гол дүрүүдээр нь андахгүй биз.

Монгол Улсын консерваторийн оюутан байхаасаа театрын балетын жүжигчин болсон түүний хувьд 32 насандаа энэ хүндтэй шагналын эзэн болж байна. Тэрбээр сургуулиа 2007 онд төгссөнөөс хойш Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт 16 дахь жилдээ ажиллаж буй.

Балетын урлагийн отгон Гавьяат Б.Саруул шагнал авсан торгон мөчид “Сар шинийн баярын өмнөхөн Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгээр энгэрээ мялаасанд баяртай байна. Төрүүлж, өсгөсөн аав, ээж, хайртай багш нартаа маш их баярлалаа. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон , балет ангийнхан, үе үеийн ахмад уран бүтээлчиддээ талархаж явдгаа хэлье” гэв.

"БАГШИЙНХАА ШАВЬ НАРААС ГУРАВ ДАХЬ ГАВЬЯАТ НЬ БОЛЛОО"

Улаанбаатар хотын унаган хүүхэд тэрбээр бүжгийн урлагт багаасаа дурлажээ. Дөнгөж хөлд орсон цагаасаа л хөгжмийн аянд бүжиглэж, цэцэрлэгт хүмүүжих үеэсээ бүжгийн дугуйлан, уралдаанд оролцож ирсэн байна. Мөрөөдлөө биелүүлж, бүжигчин болохын тулд ээжийгээ дагуулан Монгол Улсын консерваторийн балетын ангид шалгалт өгөхөд тэнцсэн гэдэг.

Балетчин болохоор сэтгэл шулуудсан бяцхан охиныг Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын консерваторийн багш  Н.Энхтуяа, Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багш нар дааж аван бүхий л зүйлийг зааж сургажээ.

Тэрбээр “Манай багш Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Энхтуяа. Одоо хүртэл Монгол Улсын консерваторит багшилж байгаа. Анхны шавь нар нь гэвэл Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, Ч.Ганчимэг нар. Би шавь нараас нь гурав дахь Монгол Улсын Гавьяат жүжигчин болж байна. Хамгийн түрүүнд багшдаа баярлаж байгаагаа хэлье” хэмээн яриандаа онцлон хэлсэн юм.

АНХ "ХУНТ НУУР" ЖҮЖГИЙН ЦАГААН ХУНГИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙВ

Тэрбээр “Би 2000 онд Хөгжим бүжгийн коллежид /Монгол Улсын консерватори/ суралцаж, 2001 онд анх Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзан дээр 12 настайдаа “Шелкунчик” балетын Маша гүнжийн  дүрээр гарч байлаа” хэмээн ярьж байв. Харин сургуулиа төгсч ирээд удаагүй байхдаа “Хунт нуур” балетын цагаан хунгийн дүрд тогложээ. Энэ тухайгаа ярихдаа “Дөнгөж сургуулиа төгссөн надад маш том дүр. Анхны гол дүр гэдэг утгаараа маш их хэцүү байсан. Тухайн үед сайн багш нар, хамт олныхоо дэмээр амжилттай тоглосон. Одоо ч тоглолт бүрээс суралцаж байдаг” хэмээн ярилаа.

Тэр бүр олны нүдэнд ил гарч, хувийн амьдралаа дэлгэдэггүй түүний гэр бүлтэй танилцахад “Манай аав Л.Баясгалан гэж хүн бий. Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн цэргийн нисгэгч мэргэжилтэй. Ээжийг минь Н.Байгалмаа гэдэг. Татварын эдийн засагч мэргэжилтэй. Ханийг маань М.Хүслэн гэдэг. Бид ганц охинтой. Охин нь найман настай.

Охин маань ээжээрээ бахархахын сацуу балетын урлагийн жаргал зовлонг сайн мэддэг. Эхэндээ балетчин болно гэж ярьдаг байсан. Ээжийнхээ хөл, гар өвдөж байгааг хараад “Ээжээ би балетчин болохоо больчихсон. Таны хөл их өвддөг. Би хөлөө өвтгөмөөргүй байна” гэж хэлсэн удаатай” хэмээв.

"БҮЖИГЧИН ХҮН БҮХ ТӨРЛИЙН БҮЖГИЙГ БҮЖИГЛЭЖ ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ"

Балетчин бүсгүй “Цаашид үзэгч түмэнтэйгээ тайзан дээрээс илүү олон уран бүтээлээр уулзах болно. Сонгодог уран бүтээлийн хажуугаар нео классик, модерн орчин үеийн бүжгийг хөгжүүлэх зорилготойгоор уран бүтээлд оролцох сонирхолтой. Бүжигчин хүн бүх төрлийн бүжгийг бүжиглэж чаддаг байх ёстой. Мөн бүжиглэхийн хажуугаар багшлах ухаанд суралцах бодолтой байна. Дараагийн хойч үеийг бэлдэх хүсэлтэй” гэдгээ хэлж байлаа.

Балетын урлаг бол залуу насны урлаг. Одоогоор театртаа 16 дахь жилдээ ажиллаж буй түүний хувьд гавьяаныхаа амралтыг авахад тав, зургаахан жил үлджээ.  “Ер нь өөрийнхөө сэтгэл зүй, биеийг харж байгаад “Би болжээ” гэсэн цагт тайзнаасаа бууна” гэв.

А.СҮРЭН      

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ    

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-02-09 192.82.70.221

Batsuh gyaid arai tomdson do .Yaj ch bodson ardiin jujigchin bish

Avatar

Зочин 2021-02-09 122.201.24.51

САЙХАН БҮЖИГЧИНДЭЭ БАЯР ХҮРЬЕ

Avatar

Зочиг 2021-02-09 122.201.24.51

Сайран бүжигчин баяр хүрье

Avatar

Зочин 2021-02-09 130.253.28.3

instagram

Avatar

facebook- zariin fotogoor-bygdiig ni guitseetsen bn. 2021-02-09 130.253.28.3

gadniixan cudaltsans,ytasiig ni xyrtel abtsan.

Avatar

yu ch xiij magadgyi shy,darui auyltaij,byalduuchilj @ 2021-02-09 130.253.28.3

olon xubiralttai

Avatar

Зочин 2021-02-09 89.234.157.254

Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Баяр хүргэе. 2021-02-09 202.126.90.138

Өчигдрийн шагнагдагсад доторх ганц үнэн зөв шагнуулсан хүн бол энэ охин л байсан. Хөөрхөн дүүдээ баяр хүргэж улам их амжилт бас гэр бүлд үр хүүхдүүдэд нв эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Avatar

hudalch gar be.. 2021-02-09 202.131.225.197

za buraad l emch ayinga terenii bag olon zuun tagnai tasarhai hvvhediig emchilj ogson hvn shuu. dandaa urlag uran saihan duuchid geheer mundag gej soliorohoo boliochee. mongol ulsd injiner , emch bagsh geed zondoo hvmvvs bii shuu…

Avatar

Зочин 2021-02-09 66.181.176.55

хамар нь ч хун шиг л байна.

Avatar

Зочин 2021-02-09 66.181.188.88

Баяр хүргэе. Балетын урлагт од болон гялалзаж яваа хамгийн шилдэг уран бүтээлч бүсгүй шүү. Тайзан дээр бүжиглэж байгаа нь үнэхээр бишрэм гайхалтай.

Avatar

Зочин 2021-02-09 202.131.225.197

Uvurmuts turhtei busgui baina bayar hurgei unjii

Avatar

Зочин 2021-02-09 64.119.21.189

Шагнал хүртэх цаг нь болсон. Баяр хүргэе! Одоогын тайзан дээрх уян налархай, гоолиг, үзэсгэлэн төгс миний харах дуртай бүжигчин

Avatar

Ene setgegdliig huvaaltsahiig huslee copy paste 2021-02-09 49.0.137.164

Жил бүр л салбар салбарын хүмүүс талбай дээр төрийн шагнал гардаж авдаг цугладаг. Хэдийгээр маш харамсалтай зүйл болсон ч тэр шалтгаанаар шагнал авч байсан хүмүүсийг буруутгах нь утга авцалдаагүй хэрэг юм. Тэнд хүн алсан биш хүний амь аварсан эмч нарын баг ч зогсож л байсан. Тэр залуугийн амины араас харамссан гэхээсээ илүү бараг түүгээр дөрөөлөн хэн нэгэн руу дайрч турхирч байгаа хүмүүс бол мал адгууснаас ялгаа байхгүй.

Avatar

Зочин 2021-02-09 192.82.67.123

Шагнал авч байгаа хүмүүсийг элдвээр хэлээд байгаа хүмүүсийг ер ойлгохгүй юм. Хүн үхэж байхад инээлээ ч гэх шиг. Энэ хүмүүс хийсэн бүтээснээ үнэлүүлж байна. Ямар тэр хүнийг гүйж очоод шатаагаад алчихсан биш.

Avatar

Зөв 2021-02-09 64.119.24.5

Эзнээ олсон шагнал байлаа

Avatar

Зочин 2021-02-09 66.181.161.115

Яг зөв хүнээ шагнасан байна.

Avatar

Зочин 2021-02-09 202.131.236.170

Tegeed ymar gawyaa baiguulaad iim shagnal awj baigaa ym be. Delkhiid ner gargasan yu baina. Or honjliin ajlaar shagnal awsan met haragdaj biana

Avatar

Зочин 2021-02-09 59.153.115.120

medleggui gedgee hend gaihuulaad bgaa ym

Avatar

Malaa 2021-02-09 74.105.51.49

Mala's medeed miuruhgui baimaar

Avatar

Зочин 2021-02-09 109.70.100.49

нүдээ олсон шагнал гэж юу гэсэн үгүү нүд лүү нь шаачихсан юм уу шатсан хүний хүүр хараад яаж ингэж ингээж чаддаг байна.

Avatar

Зочин 2021-02-09 203.91.115.55

Монгол хэлний зүйрлэл, хэлц үгийг эхлээд олоод судалчих! Тэгээд хүн шүүмжил!

Avatar

Г.Оюун 2021-02-09 66.181.182.39

Ажлын амжилт хүсье . Бахархаж байна

Avatar

Зочин 2021-02-09 103.212.118.80

Баяр хүргэе ажлын их амжилт хүсье мундаг бүжигчин шүү Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаарай

Avatar

Тунгаа 2021-02-09 202.126.88.144

Одоо наад шагнал энэ тэрээ боль Монгол хүний алтан амь эрсдээд байна өөрийгөө шатаана гэдэг үнэхээр аргаа барсан хүний үйлдэл

Avatar

Боль 2021-02-09 66.181.180.241

Боль боль хүн шатаж үхэж байхад

Avatar

Г 2021-02-09 202.21.111.218

Сайхан бүсгүй байна

Avatar

хүннү 2021-02-09 202.179.27.6

Сайхан байна, жаргалтай байна “цагаахан хун” минь. Чамд баяр хүргэе., аз жаргал хүсэе. Мундаг хоёр багшийн шавь юм чинь улам өндөрт дүүлэн нисэх болно.

Avatar

зочин 2021-02-09 122.201.19.99

Бахархаж байна

Avatar

Зочин 2021-02-09 66.181.184.201

Нүдээ олсон шагнал шүү👏👏👏

Avatar

brm 2021-02-09 122.201.24.70

Bayar hurgie. Ohin bid 2 dandaa uzdeg, ih baharhadag. Sain saihan buhniig husen eruue.

Avatar

GUZEET 2021-02-09 202.21.107.120

MUCHO BUENO.

Avatar

Баабар 2021-02-09 68.100.237.110

Нүдээ олжээ ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж