"Халдвар туссан иргэд нийгэмд гадуурхагдаж байна" | News.MN

"Халдвар туссан иргэд нийгэмд гадуурхагдаж байна"

COVID-19

"Халдвар туссан иргэд нийгэмд гадуурхагдаж байна"

"Халдвар туссан иргэд нийгэмд гадуурхагдаж байна"

 Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.


-Цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд хөл хорионы дэглэмтэй холбоотой хүний эрх зөрчигдөж буй асуудал хөндөгдөх болсоор удлаа. Хүний эрхийн үндэсний комисс зөрчил гаргуулахгүй байх талд ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?

-Монгол Улс өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сараас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үеэс боловсролын асуудал хурцаар яригдаж эхэлсэн. Танхимын сургалтыг хориглосноор хүүхдүүдийн сурч боловсрох эрх хязгаарлагдсан. Сурагчдын хичээлийн хоцрогдол, теле хичээл хүртээмжгүй зэрэг шалтгаанаас болж, хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудал нэн тэргүүнд хөндөгдсөн. Мөн хөл хорионы нөлөөгөөр аж ахуй нэгжүүд үүдээ барьснаар жижиг дунд бизнес эрхлэгчид болон өдрийн орлогоороо амьжиргаагаа залгуулдаг иргэдийн орлого хумигдаж эхэлснээр үр дагаврууд нь гинжин хэлхээгээр үүсч байгаа юм.

Хөл хорио эмзэг бүлгийн, өдрийн орлогоороо амьжиргаагаа залгуулдаг иргэдэд хамгийн хүнд тусч, халамжийн асуудал шинээр үүсч байгаа юм. Орлогогүй болж, амьжиргаагаа залгуулах боломжгүй иргэд хүнсээ хэрхэн залгуулах, түлшээ хаанаас авах вэ гэдэг асуудал үүссэн.

Мөн гадаадад гацсан эх орондоо ирэх хүсэлтэй иргэдтэй холбоотой асуудал нь хүний эрхийн асуудал болоод байна. Хатуу хөл хорионы үед зөвхөн гадаадад гацсан бус дотоодод зорчих эрхийн асуудал ч  шинээр үүссэн. Нийслэл болон орон нутагт ажлын, хувийн шалтгаанаар зорчсон иргэд хөл хорионд орсноор байрлах газаргүй, хоол ундгүй зэрэг асуудал яригдах болсон. Улмаар хөдөлмөрлөх эрхтэй холбоотойгоор ажлын байрны  цомхотголд эмэгтэйчүүд хамгийн их өртсөн, хувь хүний нууцыг хамгаалахтай холбоотой олон асуудал үүсч байна.

Жишээ нь, манай улсад дотоодод Сovid-19 халдвар анх бүртгэгдсэн цагаас эхлэн батлагдсан тохиолдлын нэр, регистерийн дугаар, эрхэлдэг ажил, амьдарч буй газрынх нь байршил, гэр бүлийн байдлыг нь олон нийтэд зарласан. Энэ нь халдварт өртсөн хүмүүсийн сэтгэл зүй, улмаар ажил хөдөлмөр эрхлэх, амьдралд нь нөлөөлөхүйц хүний эрхийн зөрчлүүд үүсгэж байгаа юм.

–Хөл хорионы дэглэмийг сулруулсан ч тодорхой хэмжээгээр иргэдийн эрх хязгаарлагдсан хэвээр байна. Цахим бүртгэл болон PCR илрүүлэх шинжилгээ өгөх нь цар тахлын үед иргэний хүлээх үүрэг. Нөгөө талаас иргэд зорчсон газрынхаа хаяг байршлыг мэдээлэх, эмнэлгүүд Сovid-19 илрүүлэх шинжилгээгээр иргэддээ цензур тавьж, эмнэлгийн тусламжийг хойшлуулж байгаа нь хүний эрхийг зөрчиж байна гэх шүүмжлэл дагуулах боллоо?

-Мэдээж хамгийн том асуудал нь эрүүл мэндийн тусламжтай холбоотой иргэдийн эрх хөндөгдөж байна. Covid-19 халдварт өртсөн иргэдээс гадна бусад шалтгаанаар иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авч чадахгүй байгаа нь одоо ч хурцаар яригдаж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдээс гадна цус харвалт, зүрх судасны өвчлөл зэрэг шалтгаанаар яаралтай тусламж авах ёстой хүмүүс, эмнэлгийн хяналтад тогтмол байх ёстой хавдрын өвчтэй  иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг өнөөдрийг хүртэл цаг алдалгүй  тогтмол авч чадахгүй байгаа нь зохион байгуулалттай холбоотой.

Эмнэлгээр үйлчлүүлэх, яаралтай тусламж авъя гэхэд иргэддээ PCR шинжилгээ өг, хоёр хоногийн дараа хариу нь гарахаар эмчилгээнд ор гэх шаардлага тавьж байгаа юм. Гэтэл хүнд өвдсөн, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах ёстой хүн нь PCR шинжилгээ өгөхөөр 72 цаг хариугаа хүлээх үү гэх асуудал үүсч байна.

Үүсээд буй нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас бид “Шинжилгээний хариу гарах хүртэл 72 цагийн хугацаа бол зарим хүний амьдрал шийдэгдэж байна. Энэ асуудалд ямар байр суурь барьж, бодлого чиглэл баримталж ажиллаж байна вэ” гэж тодруулсан.

Салбарын яамны зүгээс “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой PCR шинжилгээний талаарх олон талын гомдол мэдээлэл ирж байгаа тул асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Дүүргийн харьяа эмнэлгүүдэд PCR шинжилгээ авах явуулын лаборатори байрлуулж, шинжилгээний хариуг 24 цагт гаргахаар арга хэмжээ авсан” гэх тайлбар өгсөн.

Нөгөө талаас халдварын тархалт хумигдаагүй, хүрээгээ тэлсээр байгаа энэ үед эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд өвдөж, халдварт өртөж байна. Тиймээс иргэд PCR шинжилгээ өгсний дараа эмнэлгээр үйлчлүүлэх нь зүй ёсных. Хэрэв ердийн үеийнх шигээ шинжилгээ өгөхгүйгээр, олноороо эмнэлгээр үйлчлүүлэх боломжгүй. Энэ нь аль аль талдаа эрсдэлтэй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Хэрэв иргэд шинжилгээ өгөхгүй эмнэлгээр үйлчлүүлснээс болж эрүүл мэндийн салбарынхан ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болбол нийгмийн эрүүл мэндэд хортой.

Иргэд эрүүл мэндийн тусламж авах, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх эрхтэй боловч PCR шинжилгээ өгөх нь иргэний үүрэг. Энэ ч үүднээс цар тахлын үед эрүүл мэндийн салбарынхан зохион байгуулалтад анхаарч, томоохон нэгдсэн эмнэлгүүдэд явуулын PCR лаборатори байрлуулах. Аль болох хурдан шинжилгээний хариуг гаргавал хамгийн оновчтой шийдэл болно.

-Хүний эрхийн үндэсний комисст иргэдийн зүгээс ихэвчлэн ямар асуудлаар гомдол, шүүмжлэл ирүүлдэг вэ. Нийт гомдол мэдээллүүдээс дийлэнх нь ямар зөрчил бүртгэгдэж байна. Хүний эрхийг хамгаалах чиглэлд хэрхэн анхаарч, ажиллаж байна?

-Хүний эрхийн үндэсний комиссоос хязгаарлалтын арга хэмжээ нь тухайн нөхцөл байдалд хэр их ач холбогдолтой вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Иргэдээс хүний эрхийн байгууллагад мэдээлж буй нийт гомдол мэдээллийн дийлэнх нь гадаадад гацсан иргэдийн хүсэлт, гомдолтой холбоотой. Мөн дотоодод хот хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласнаас үүдэн иргэдээс маш их гомдол мэдээлэл бүртгэгдлээ. Үүнээс илүүтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдээс санал гомдол, шүүмжлэл тасрахгүй, хамгийн том асуудал болоод байна.

Ялангуяа эрүүл мэндийн яамны мэдээлэл тодорхой бус, ил тод мэдээлэл байхгүйн улмаас иргэд тодорхой мэдээлэл авч чадахгүй байна. Мөн алба хаагчдын мэдээлэл өөр хоорондоо зөрүүтэй, эрүүл мэндийн салбар, УОК-ын Шуурхай штаб, Нийслэлийн Онцгой комисс зэрэг холбогдох байгууллагынхан тодорхой мэдээлэл өгдөггүй, асуудлыг өөрсдөөсөө холдуулдаг зэрэг хүнд суртлаас болж иргэд мэдээллийг авч чадахгүй байна.

Мөн танхимын сургалтыг хориглосонтой холбоотой хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгааг эцэг эхчүүд шүүмжилдэг. Оюутнуудын зүгээс цахим сургалт чанаргүй байгаа талаарх гомдол бүртгэгдэж байна. Түүнчлэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой гомдол мэдээллүүд бий. Сүхбаатарын талбайд болсон жагсаал, тусгаарлалтын байрууд шаардлага хангахгүй байгаа талаар болон халдварт өртсөн иргэнээс гомдол ирүүлж байна. Тухайлбал, Сovid-19 халдварын онош нь батлагдсан иргэнийг хүүхдүүдтэй нь хамт тусгаарласан. Гэтэл хүүхдүүд нь халдварт өртөөгүй байхад хамт тусгаарлаж буйг анхаарах зэрэг олон асуудлаар иргэд гомдол мэдүүлдэг.

-Хөл хорио тогтоосон хоёр сар гаруйн хугацаанд хүний эрх зөрчигдсөн ямар асуудал түгээмэл ажиглагдав. Хязгаарлалтын дэглэм нь халдварын тархалтыг хумих, халдвараас урьдчилан сэргийлэх найдвартай арга хэмжээ боловч хүний эрх ч бас зөрчигдөх боллоо?

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжснээр олон асуудал үүссэн. Хоол хүнс цуглуулахаас эхлээд хөл хөдөлгөөн хязгаарлах, эмнэлгийн тусламж авах, орлого хумигдах, дайчилгаанд гарсан алба хаагчдын хүүхэд асран хамгаалагчтай юу, хэн харгалзах вэ зэрэг үр дагавар гинжин хэлхээгээр үргэлжилдэг. Тиймээс Гамшгийн үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний менежмент байх ёстой. Үүнийг бэлдэж, боловсруулсан байх учиртай. Гэтэл хатуу хөл хорионы үед хэвтээ босоо чиглэлд нэг мэдээллээр хангах менежмент хангалтгүй байлаа. Бас мэдээллийн ил тод байдлыг анхаарах ёстой нь ажиглагдлаа. Энэ асуудалд хэрхэн анхаарч буй талаар Хүний эрхийн үндэсний комиссоос Улсын онцгой комисст албан бичиг нэг бус удаа хүргүүлсэн. Мэдээлэл ил тод нээлттэй байна уу гэдэг нь эргэлзээтэй, албаны мэдээлэл зөрүүтэй байна.

Улсын онцгой комиссын шийдвэр, Нийслэлийн онцгой комисоос гаргасан үүрэг чиглэл нь өөр хоорондоо зөрүүтэй. Үүний тод жишээ нь,  22-ын товчоон дээр хүний амь нас эрсэдсэн. Авто тээврийн шалган нэвтрүүлэх постод 6 салбарын төлөөлөл болсон алба хаагчид үүрэг гүйцэтгэдэг. Тэд тусдаа хариуцсан чиг үүрэгтэй ч хоорондоо нэгдсэн мэдээлэл байхгүй. Өөр өөрсдийн удирдлагаас зааварчилгаа авч байгаа нь хүний амь нас эрсдэхэд хүргэсэн.

Тухайн үед нэгдсэн мэдээллээр, хүний амийг аврахад яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой байсан чадаагүй. Энэ бол одоо ч залруулах ёстой асуудал. Тодруулбал, хэвтээ түвшинд босоо түвшинд удирдлагын шийдвэр анхан шатанд хүрч чадаж байгаа юм уу. Олон байгууллага хамтран ажиллаж байгаа нөхцөлд нэг мэдээллээр хамтран ажиллаж чадаж байна уу гэдэг хэвтээ босоо менежментийн чиглэлд анхаарах ёстой асуудал хэвээр байна. Хэвтээ босоо түвшин огтлолцохгүй, албаны мэдээлэл ойлгомжгүй  байгаа нь эрсдэлтэй үед иргэд яахаа мэдэхгүй эргэлзэж, албан хаагчид ч бас сандарч, эргэлздэг, улмаар асуудлууд үүсч байна.

-Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болон гадаадаас эх орондоо ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлаж буй. Тусгаарлан ажиглах байртай холбоотой санал гомдол, шүүмжлэл ч цөөнгүй. Хүний эрхийн үндэсний комиссоос тусгаарлан ажиглах байруудын нөхцөл байдалтай танилцсан уу. Үйлчилж байгаа дүрэм журам нь үнэхээр хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэж байна уу?

-Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмжийн баталгааны маягтад иргэдийг тусгаарлалтад орохоос өмнө болон ажиглалтаас гарсны дараа гарын үсэг зуруулдаг. Энэхүү маягтад Гамшгаас хамгаалах тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасан заалтуудыг тусгасан байсан.

Эдгээр гурван хуулийг иргэд мэдэх үүрэгтэй. Гэвч тухайн иргэнээр гарын үсэг зуруулах нь зөрчил юм. Энэ нь тухайн хүнийг үг хэлүүлэхгүй байх, нөхцөл байдлын талаарх нийтэд мэдээлэхгүй байх, айлган сүрдүүлэх зорилготой байх магадлалтай. Тиймдээ ч тусгаарлалтаас гарсан иргэд болон ажиглалтад буй хүмүүс олон нийтэд нээлттэй биш байж болзошгүй гэж үзэж байна.

Иргэнийг тусгаарлахад хувийн мэдээллийг нь авсан байдаг. Тиймээс хууль сануулах гэж байгаа бол өөр хэлбэрээр сануулах боломжтой. Хуулийн заалтуудыг хаалган дээр наах, хэвлэмэл хэлбэрээр тарааж өгч болно. Тэгэхээр зөвлөх, баталгаажуулах нь хоёр өөр асуудал юм. Маягт нь агуулгын хувьд зөвлөж байгаа ч гарын үсэг зуруулж байгаа нь хүний эрхийн зөрчил юм.

Нөгөө талаас тусгаарлах байрны орчин нөхцөлтэй холбоотой асуудал ч хөндөгдөөд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ асуудал иргэдийг анх тусгаарласан үеэс л эхлэн орчин нөхцөл нь шаардлага хангахгүй, мэдээлэл өгөхгүй, шинжилгээний хариу өгөхгүй, харилцаа хандлагын доголдолтой зэрэг иргэдийн гомдол шүүмжлэл тасраагүй. Энэ асуудлыг ч анхаарах ёстой.

Тусгаарлалтын байртай холбоотой асуудал удаа дараалан үүсч байгаа тул Хүний эрхийн үндэсний комиссоос хяналт шалгалт явуулахаар төлөвлөсөн. Нөгөө талаас тусгаарлалтад орсон иргэд дүрмийг мөрдөж, тодорхой хэмжээгээр эрхээ хязгаарлуулж байгаа. Иймд зөрчил гаргасан бол хариуцлага тооцох бүрэн эрх нь төрийн албан хаагчдад бий. Үнэхээр зөрчил гаргасан бол хариуцлага тооцох ёстой.

Гэхдээ тусгаарлалтын байрыг нэгдсэн стандартаар зохион байгуулалттай байгуулах шаардлага байна. Нэгдсэн мэдээллээр хангаж, нэгдсэн стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх асуудал байгаа юм. Иргэдэд энэхүү стандартыг ойлгуулж, эрхийн хүрээ хязгаарыг ойлгуулах хэрэгтэй.

Мөн бид  хүүхдийн асрамжийн төв, хорих газар, СЭМҮТ зэрэг бусдын хараа хяналтад байгаа хүмүүсийн хувьд нэг дор байдаг тул нэг нь халдвар авлаа гэхэд тархах эрсдэлтэй. Хоёрдугаарт, эдгээр төвд байгаа иргэд бусдын хараа хяналтад байдаг тул өөрийн дураар шийдвэр гаргах боломжгүй. Нэр дурдсан газруудтай танилцаж, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж байгаа болон хүний эрхийг хамгаалах чиглэлд хяналт тавьж ажилласан. Ер нь төрийн байгууллагууд зохион байгуулалтын асуудлаа шийдэж, цаашид хурдан шуурхай арга хэмжээ авч төлөвлөх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүннү 2021-02-09 202.179.27.6

Халдвар авсан хүмүүс тусгаарлах байрыг “дэлбэлж” байна гээ биз дээ. Өөрснөө аятайхан бай!!! Яармагийн шинэ эмнэлгийн эд хогшлийг эвсэн сурагтай баысан шүү. Ковид бол хүндэрч хатгаа болдог ханиад гээд ойлгочих. Үүнийг хүндрүүлээд байх явдалгүй эмзэглээд байх хэрэггүй энэ хэвээрээ салан наазгай байвал бүгд л “ханиад хүрнэ” . Тиймээс хэн нь хэниыгээ гэх юм. Хүмүүсиын дургүй байдаг гол зүйл бол эдгэж гараад тусгаарлах байранд хүнийрхүү ханддагт нь байгаа юм. Түүнээс биш өвчинд нь биш байх аа.

Avatar

Зочин 2021-02-09 202.21.124.130

Сүнжид ээ багш хийгээд явж байхдаа харин ч оюутнуудад овоо юм зааж бас нийгмэд хэрэгтэй зүйл хийж байжээ. Одоо харин биш байна. Халдвар авсан хүмүүсийг хэн ч гадуурхаагүй шүү. Монголчууд арай уужуу сэтгэлтэй байна. Европ болон АНУ болон Орост хэрхэж байсаныг санаж байгаа байлгүй дээ. Харин Хүний эрхийн комисс гишүүн юм бол шүүхүүдээр нэг ороод үзээч тэнд харин ч ёстой хүний эрхийн зөрчил бүр хэрээс хэтэрч байгаа юм биш үү. 50-60 хүний нэг хурлын танхимд чихнэ, иргэдийн 20-30 лаар үүдний танхимд

Avatar

Зочин 2021-02-09 203.217.139.240

Хүний эрхийн талаасаа гадуурхахгүй байх ёстой. Гэхдээ нэг хариуцлагагүй хүн халдвар авчихаар нөгөө хүний эрх бас зөрчигдөөд байна. Орцоор нь хаана. Ажлын газрынхныг нь карантилна. Тусгаарлах байрд ойрын хавьтал гээд аваачаад хийнэ. Ажил амьдралыг нь алдагдуулна. Тусгаарлах байр чинь хязгаарлагдмал орчин, тэнд хоригдчихоор сэтгэл санаагаар унана. Нэг халдвар авагчаас болж нөгөө нэг мөрөөрөө халдвар хамгааллын дэглэм сахиад явж байгаа хүн хавьтал гэгдэж карантилагдчихна. Бухимдаж л таараа ш дээ.

Avatar

Зочин 2021-02-09 98.42.137.30

Энэнээс гарах ганц зам нь бүх монголчууд халдвар авах гэх гээд байнаа даа. Бөгтөрүүдийн тосгонд тэгш нуруутайгаа гадуурхдагийн үлгэртэй адил…..

Avatar

Зочин 2021-02-09 202.126.90.112

Тэнэг юм уу хаашаа юм. Хэний ч мэддэг дэмий балай юм ярьж засгаас очкоов авч байхаар төрийн албан хаагч буюу хзнийг эрхийг хязгаарлаж цүнх баригч нарыг томилж байгаа зэргийг яриач

Avatar

зочин 2021-02-09 59.153.115.251

шинжилгээ егехгуй байх нь зев юм байна ш дээ.

Avatar

Зочин 2021-02-09 64.119.21.98

Худлаа шаагаад байхын. Хэн ч гадуурхаагүй. Ингэж шаал өөр далий юм буварж байхаар тусгаарлах байрны орчин нөхцөл, эмчилгээний чанар, хугацаа зэрэг нь хүний эрхийг зөрчиж байна гэвэл үнэмшилтэй. Журамд гэрт нь эмчлэх өөрчлөлт оруулахыг шаардах хэрэгтэй. Түүнээс халдвар авсан хүмүүсийг үзэн ядаад, гадуурхаад байгааа юм ооогтт байхгүй. Сонсоочгүй. Харин ч дархлаа тогтсон гэдгээр нь хүлээж авч, лайваар заавар зөвөлгөө байнга авдаг. Манай хүний эрхийн коммис ямар ч хүн очсон ийм үлгэрийн юм ярих юм а

Avatar

зочин 2021-02-09 192.82.76.104

Хэн хүнгүй өдөр бүр ярьсаар байгаа эл дол болсон зүйл ярих юм.
Тэгээд энэ Хүний эрхийн үндэсний комисс яг юү шийдвэрлэдэг газар вэ? Шийдвэрлэсэн асуудал байна уу?
Зүгээр бусдын ярьдаг юмыг л тоть шиг давтаад суулгүй бодитой ажил хийцгээгээч Үндэсний комиссийнхоон.

Avatar

Зочин 2021-02-09 66.181.176.70

Novshiin parazituud dald ortsgoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж