PCR-ийн хариу өдөртөө гардаг болно | News.MN

PCR-ийн хариу өдөртөө гардаг болно

PCR-ийн хариу өдөртөө гардаг болно

PCR-ийн хариу өдөртөө гардаг болно

Төрийн ордонд гарсан сэжигтэй тохиолдлын PCR-ийн хариу гурван цагт гарсан бол цэгүүдэд өгсөн шинжилгээний хариу 24-48 цагт гарч байгаа. Шинжилгээний хариу удаж гарч байгаа нь яаралтай ажлаар орон нутгийг зорих иргэдийг багагүй бухимдуулж байгаа юм. Тиймээс PCR шинжилгээний хариуг түргэн гаргадаг болгохоор холбогдох байгууллагууд ажилласаар байна.

Тухайлбал, шинжилгээ авах цэгүүдэд байгаа сорьцуудыг цуглуулж байгаад орой нь лабораторид хүргүүлж байсныг ЭМЯ-наас зохицуулалт хийж, 3-4 цагийн дотор сорьцыг лабораторид хүргүүлэхээр болжээ. Ингэснээр шинжилгээний хариу өдөртөө гаргах боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн энэ сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, 420 мянган өрхөөс шинжилгээ авах болсонтой холбоотойгоор шинжилгээ авах цэгүүдийг нэмэгдүүлж байгаа аж. Тодруулбал, явуулын 73 цэг, автобустай 50 цэг, байнгын шинжилгээ авах 87 цэг, нийт шинжилгээ авах 210 цэг байгуулах ажээ.

Р.ДУЛАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-09 202.9.46.153

2 сарын 11-ний үдээс хойш явуулын цэг ирж шинжилгээ авсан. Одоо хүртэл гараагүй л байна. Гэтэл 2/12-нд өгсөн хүний хариу 2/14-ний 04,00 цагт гарчихсан ч байх шиг. Жоохон урд хойноо ороод явнуу даа, Хүлээж л байя даа

Avatar

Зочин 2021-02-09 66.181.188.251

2.9 нд шинжилгээ өгсөн одоо болтол хариу алга төрөх эмнэлэгрүүгээ явж чадахгүй л хариугаа хүлээгээд л сууж бна яаж ийм удаан бдаг байна

Avatar

зочин 2021-02-09 223.39.201.106

өнгөрсөн хугацаанд юу хийж байсан юм бэ?

Avatar

Зочин 2021-02-09 66.181.176.118

Anhaasaa ingeed zohitsuulchij boldoggui yum bsiim uu? Zar zarsan hoino oo uuruu gej….

Avatar

mongol 2021-02-09 64.119.17.126

Yag haragdaach . Baahan shaltag toochino doo.

Avatar

Монгол 2021-02-09 192.82.69.97

Шадар сайд үүрэгдээгүй бол ажлын зохион байгуулалтаа сайжруулахгүй, хүмүүсийг чирэгдүүлсэн хэвээр л байх байж. Ажлыг гардан зохион байгуулж байгаа хүмүүс хүний төлөө, санаачлагатай, хариуцлагатай ажиллах ёстой гэдгийг энэ баримт харуулж байна. Шадао сайд сайн байна!

Avatar

Уншигч 2021-02-09 66.181.161.5

Ялгаварлан гадуурхалт гэж ийм л байгаа юм, оройтож ухаарсан нөхдүүдэд баярлалаа, одоог хүртэл ойлгоогүй хүнд үйлчлээгүй шоронгийн хуяг шиг үүрэг гүйцэтгэсэн нөхдөд хариуцлагаа тооцоорой, хичнээн хүнд сэтгэл санаа эрүүл мэнд эд матёриалын хохирол учирсан бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж