FIFA-н сургалтанд хамрагдсан гишүүдэд сертификат гардууллаа

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

FIFA-н сургалтанд хамрагдсан гишүүдэд сертификат гардууллаа

Монголын Хөлбөмбөгийн Холбоо жил бүр FIFA болон AFС-ийн сургалтыг өөрийн эх орондоо зохион байгуулж, ирээдүй хойч үе болон залуу шинэ боловсон хүчиндээ илүү мэдлэг олгохыг хичээн ажилласаар байна. Энэ удаад ФИФА-ийн эмэгтэй дасгалжуулагчийн сургалтыг энэ сарын 1-5ны өдрүүдэд зохион байгуулж сургалтанд хамрагдсан нийт багш дасгалжуулагч, тамирчид өнөөдөр сертификатаа гардан авлаа.

Энэ удаагийн сургалтын ФИФА-ийн сургагч багш хатагтай Хэстерин Жаннетже Де Ройс болон ФИФА-ийн хөгжлийн газрын өсвөр үе болон эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан ажилтан ноён Дато Ним Кеонг нар удирдан явуулсан юм. Ноён Датогийн хувьд 2009 онд Монголын Хөлбөмбөгийн Холбоонд анх хүрэлцэн ирж байсан гэдгийг мэдэх биз.

Хэстерин Жаннетже энэхүү сургалтын төгсгөлд Монголын тамирчдад маш их оюуны чадамж байна. Бэлтгэлийн үеэр сэтгэлгээ өндөртэй олон тамирчин байгааг анзаарсан. Дахин Монгол улсад хүрэлцэн ирэхэд та бүхэн хөлбөмбөгийн хөгжилдөө хувь нэмрээ оруулсан, магадгүй шигшээ багийн дасгалжуулагч болсон байнэ гэдэгт итгэлтэй байна, бүгдэд нь амжилт хүсье хэмээн хэллээ. 

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж