М.Энхсайханы ард түмэндээ хандан хэлсэн үгийг уламжилъя! | News.MN

М.Энхсайханы ард түмэндээ хандан хэлсэн үгийг уламжилъя!

М.Энхсайханы ард түмэндээ хандан хэлсэн үгийг уламжилъя!

Тэрбээр надад эхлээд өнөөгийн хэлмэгдэл нь бодсоноос илүү ноцтой, тогтолцооны шинжтэй учир шалтгаан бүхий ба хэзээд өргөн цар хүрээтэй явагдахад бэлэн зэхээтэй байгаа юм байна гэдгийг олон түмэнд ойлгуулах хэрэгтэйг хэлэв. Арван дөрөв бол маш том мөсөн уулын орой төдий л аж. Ингээд санаагаа цааш нь дэлгэн өгүүлэв.

Хилс хэргээр шоронд хоригдож буй Энхсайханыгаа эргэж очлоо. Ард иргэдийнхээ эрх чөлөө, сайн сайхан амьдралын төлөө хамтдаа тэмцэж явсан нөхөр маань хэн нэгний улс төрийн захиалгат явууллагад өртөөд зүтгэсэн зүтгэл, хийсэн ажлаа харлуулуулаад шоронд сууж буйг бодохоор гол горойж, харуусал төрөөд байдаг юм. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж явсан хүн шоронгийн номын сангийн цэвэрлэгч хийж байгаа гэж бодохоор юу ч гэмээр юм бэ дээ?! Хүмүүсийн төлөө зүтгэсэн эрчүүд ад үзэгдэж “хаданд цовдлуулах” үйлийн үртэй байдаг нь хүн төрөлхтний түүхийн парадокс байсаар ирсэн, тэр л зүйл болж байна гэхээс!

Ийн халгасаар андтайгаа уулзлаа. Харин Энхсайхан маань “хугараагүй ноён нуруу” хэвээрээ. Тэр угийн ийм чанга л даа!

Би, өөрийнх нь биеийн болоод хоригдож буй нөхцөл байдлын тухайд санаа тавин, түүнээс эхлээд асуув. Мань эр “Зүгээр ээ! За тэр яахав!” хэмээн сурсан зангаараа товчхон хариулаад “Улс орон ямар байна? Эдийн засгаа янзалж чадах нь уу? Ардчиллаа авч гарч чадах нь уу? Ардчилсан Нам маань яагаад будилаад байна?” гэх мэт асуултуудыг хариу угсруулав. Өөрөө ч багагүй мэдээлэлтэй байна билээ. Миний бодлыг л сонжиж асуусан бололтой.

Түүнтэй ярилцаж байхуй дор жинхэнэ төрийн зүтгэлтэн бол шоронд ч төрийн зүтгэлтэн хэвээр байх юм даа! хэмээн бодоод омогшив. Мөн, чанга байгааг нь хараад зоригжиж суулаа.

Энхсайхан бид хоёр цагийн хязгаартай уулзалтын хугацаанд багагүй зүйлийн тухай ярьж амжив.

Тэрбээр надад эхлээд өнөөгийн хэлмэгдэл нь бодсоноос илүү ноцтой, тогтолцооны шинжтэй учир шалтгаан бүхий ба хэзээд өргөн цар хүрээтэй явагдахад бэлэн зэхээтэй байгаа юм байна гэдгийг олон түмэнд ойлгуулах хэрэгтэйг хэлэв. Арван дөрөв бол маш том мөсөн уулын орой төдий л аж. Ингээд санаагаа цааш нь дэлгэн өгүүлэв.

Александр Солженицыний “Гулаг Олтриг” нэртэй номоос: “Сая сая хүмүүсийг шоронд хийсэн эхний давалгаанд өртсөн хүмүүс энгийн борог бааз хүмүүс байсан бөгөөд тэднээс ямар ч дуртгал үлдээгүй юм. Харин 1937 оны давалгаанд өртөн Гулаг Олтриг руу туугдсан хүмүүсийн олонхи нь боловсролтой байсан бөгөөд тэдний ихэнх нь гартаа үзэгтэй байв. Тиймээс ч тэд 1937 он! гэж бичиж үлдээжээ… Тариачид бичиг үсгээр дуу хоолойгоо илэрхийлж чаддаггүй, чимээгүй хүмүүс байсан тул тэднээс ямар нэгэн дуртатгал, түүх, гомдол, өргөдөл бичигдмэл хэлбэрээр үлдсэнгүй” хэмээх мөрүүдийг надад уншиж өглөө. Манай малчин нүүдэлчин түмнийг хэлмэгдүүлэхэд тэд дурсамжаа бичиж үлдээгээгүйтэй агаар нэгэн сонсогдож байгаа биз дээ гэж тэрээр нэмж тодруулав.

Үргэлжлүүлээд, өдгөө ч манайд учраа олохгүй хэлмэгдсэн хүмүүс шоронгоор дүүрэн, эрх мэдэлтэй нь эрх мэдэлгүйгээ маш амархан хэлмэгдүүлж болдог хуулийн хуучин социалист тогтолцоогоо халалгүй хэвээр нь хадгалсаар байсан нь ийм байдалд хүргэж гэв. Монголчууд бид “хэлмэгдлийн мина булсан талбай” дээгүүр явсаар байгаа аж!

Энхсайхан маань “Улс төрийн хоригдол болсон өнөөгийн бидэнд итгэл үнэмшлийнхээ төлөө яллагдсан нь “там” биш ээ. Өвөг дээдэс маань үүнээс хүнд замаар явсан. Харь гүрэнд цаазлуулж байсан Ерөнхий сайдуудаа бодон зүрх шимшрэхтэй харьцуулахад бидэнд тохиолдож буй гамшиг ёстой өчүүхэн л дээ. Ямар азаар цаазын ялгүй Монгол вэ гэж бодох үе таарна.

Дарангуйлагч дэглэм бүхий хоёр хөрштэй Монгол орны хувьд нэгэнт олдсон эрх чөлөөгөө хамгаалах нь чухал бөгөөд эргээд социализм руугаа ойчвол харамсавч баршгүй зовлон болно. Өнөөдөр социализм гэдгийг мэдэхгүй бүтэн үе өсчээ.

Хүн мэдэхгүй юмаа сонирхох нь зүй. Тийм залууст хандан 2015 оны Нобелийн шагналт Светлана Алексиевич “Чернобылийн эмгэнэлт залбирал” номондоо: “Та мэдмээр байна уу? Социализм бол шорон, хүүхдийн асрах хоёрын хольц” гэж бичсэн. Улам улам ухан ойлгомоор гайхамшигтай томъёолол шүү!” гэх зэргээрнамайг “ухуулав”. Намайг, очоод олон түмэнд, залууст дамжуулж хэл гэсэн хэрэг л дээ.

Энхсайхан цааш нь, хэлмэгдлээс өөрийгөө хол яваа хэмээн эндүүрч хэнэггүй яваа хүмүүст хандаж: “Нийгэмд хууль ёсыг уландаа гишгэвэл, хэн нэгнийг тахин шүтэж эхэлбэл шударга ёс устаж хэлмэгдүүлэлт биежих нь гарцаагүй байдаг. Хэлмэгдүүлэлт бүхий л цагт оршин байхаар байнга заналхийлдэг бөгөөд түүнийг хязгаарлан зогсоох нь ардчиллын төлөвшилтэй, иргэн бүрт эрх, эрх чөлөөний мэдрэмж байгаа эсэх, түүнийхээ төлөө өдөр тутам тэмцэж чадах эсэхтэй шууд холбоотой юм.

Өнөөгийн Монголд зөвхөн улстөрчид хэлмэгдээд байгаа бус, өчнөөн олон арав, зуугаараа энгийн иргэд шүүх, прокурорын бурангуйг өөр дээрээ тээж, эдлэх ёсгүй ялаа эдэлж буй. Боловсролтой, чадалтай сэхээтнүүдээ хэлмэгдүүлэхээр сая л юу болоод байгааг ухаарч эхэлдэг. Олны танил Ерөнхий сайдуудыг, олондоо нэртэй улстөрчдийг хоморголон барих хүртлээ хэлмэгдүүлэлтийг нийгэм олж харж чаддаггүй харалган байдаг. Монголд хэлмэгдүүлэлт байсан, одоо ч байгаа аж.

Шоронд орно гэдэг хувь хүн та л шоронд орж байгаа хэрэг биш. Хайртай болгоноо шоронд хийлээ гэсэн үг. Хэлмэгдүүлэлт олон өрх гэрийн хувь заяагаар тоглож буй гэсэн үг. Дааж, давж гарах өрх байхад хүчин мөхөсдөж, үр хүүхдийнхээ ирээдүйг сүйдлэх зэргээр хохирох айл зөндөө!” гэх зэргээр онцгойлон анхааруулав.

Надад аминчлан; хууль гаргахдаа амьдралд хэр нийцтэйг ахин дахин нягталж, төрийн үүрэг ролийг хэтрүүлэн үнэлж биш, харин нийгмийн анхдагч эс болсон иргэн, гэр бүлийг дордуулахаас сэргийлэн хамгаалах цэгээс эхлэлээ тооцож хуулиа гаргах хэрэгтэй юм билээ хэмээн санал бодлоо хэлсэн. Нээрээ л гэр бүлийн маргаанаас осолдож нөхөртөө хөнгөн гэмтэл учруулсан дөрвөн хүүхдийн ээжийг, нөхөр нь эвлэрсэн гэдгээ хэчнээн учирлавч таван жилийн хорих ял өгөн шоронд хийж байгаа нь хууль болбоос гэр бүлийг эрхэмлэхээс илүүтэй төрийн хүчийг харуулдаг явдлын нэг жишээ мөн шүү дээ!

Төрийн эрх мэдлийг өөгшүүлж, иргэнээ доош нь дарсан хуулиудын гажуудлыг “наранд байгаа нь ухаарч засахгүй бол нарсанд байгаа хэдэд сэхээрлээс өөр бололцоо байхгүй гэдгийг ойлгож ажиллаарай. “Төрд зүтгэснээ шоронд хийдэг нь монгол сэтгэлгээ биш!” гэсэн нь УИХ-ын гишүүдэд хаягласан санагдав. Түүний энэ үгийг сонсоод, төр гэх аархлыг өөгшүүлсээр эрх мэдэлтэй нь эрх мэдэлгүйгээ хэлмэгдүүлдэг тогтолцоо бий болгочхоод, түүнийгээ “шударга ёс” гэж шаах нь ээлжээ хүлээсэн хэлмэгдүүлэлтээс хэлмэгдүүлэлт рүү л өнхрүүлж байгаа хэрэг гэж нэмээд УИХ-ын гишүүдийн сонорт хүргэх нь зүйтэй хэмээн бодож суув, миний бие!

Чанга хүмүүсийг зовлон улам хурцалдаг. Энхсайхан маань, манай нийгмийн харанхуй ёроол руу очоод улам хурцлагдаж, гэрэлтжээ! Энэ гэрлийг би мэдэрсэн! Сэтгэл итгэл маань сэрж буцсан!

Түүнтэй салахад “Бид яахав ээ, одоо манайхан (ардчиллынхан) төрд дээрэлхүүлж байгаа ядуу борог иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалан тэмцэх ёстой юм байна шүү!” хэмээн хэлсэн үгийг нь би санан санан, хорих ангийн алсарч үлдэх барааг орхин давхиж билээ. Ийн, ямар ч атугай Монгол Улсын Ерөнхий сайд асан Энхсайханыхаа ард түмэндээ хандан хэлсэн үгийг та бүхэндээ уламжилж байна аа!

Э.БАТ-ҮҮЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
89
ТэнэглэлТэнэглэл
24
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

84 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2021-02-08 202.126.89.168

ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛСАН ГЭЖ ЛУЙВАРЧИН ӨВӨӨД ТАХАЛТАЙ ТАРВАГА БААТАР ЦОЛ ОЛГОВОО !

Avatar

Зочин 2021-02-08 43.242.241.10

МОНГОЛ УЛСЫГ УДИРДАХ ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛ ХИЙЖ БАЙХДАА АЛДАА ГАРГАСАН БОЛ ХАРИУЦЛАГАА ҮҮРЭХ Л ЁСТОЙ . ХЭН НЭГНЭЭС БОЛЛОО Ч ГЭХ ЮМУУ БАРАГ ХЭЛМЭГДЛЭЭ ЭНЭ ТЭР ГЭЖ ГОНГИНОХ ХЭРЭГГҮЙ. ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭГЭЭД МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛ ГУЙХ ХЭРЭГТЭЙ. ТА БҮХЭНД МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАШ ИХ ИТГЭСЭН ШҮҮ. ХАРИН ТА НАР ЯАСАН ГЭДГЭЭ ОЙЛГОХ УХАМСАРЛАХ ТЭНХЭЛ БАЙНА УУ? НЭГ Л ГЭМГҮЙ ХЭЛМЭГДСЭН ХҮМҮҮС…

БОЛЬДОО БААГИЙНУУДАА

Avatar

irgen 2021-02-08 202.131.225.150

OI GUTAM HUMUUS SHUU AN IIN HOG SHAARNUUDAA

Avatar

Эгэл нэгэн 2021-02-08 122.201.31.217

Нээрээ бид нар юу руу яваад бн. Би ахмадад орно. Социализмын саар, сайн аль алийг амссан. Бидний залуу үе ардчилалтай хэлмэгдүүлэлтгүй нээлттэй шударга нийгэмд амьдрах учиртай. Энэ сэтгэгдэл дээр юм л бол *л, устга, барь хорь гэсэн хүнэнцэр их байх юм. 37 оны хэлмэгдлээр тийм хүмүүсийг их ашиглаад дараа нь бүгдийг нь махны машинд оруулсаныг сануулахад

Avatar

Зочин 2021-02-08 58.108.114.16

Ardchilaliig umchildeg Batuul baatar bolsnoos uur yu hiiv

Avatar

Зочин 2021-02-08 202.126.89.204

Батүүл, Энхсайхан 2 одоо ардчилалыг төлөөлж чадах уу, өөрсдөө хэр ардчилагчид вэ. Одоогийн байгуулсан нийгэмд та нар буруугүй юу. Та нарын байгуулсан нийгэм бусуу. Юу тарина түүнийгээ л хураана гэж үг байдаг. Одоо наад хий ухуулгаа больмоор юм.

Avatar

ЗОЧИН 2021-02-08 64.119.24.195

энх сайхан таван толгойн гэрээг хийсэн бол монголын ард түмэн бас нэг ашиггүй хэрүүлийн бузар болсон уурхайтай байх байсан юун тэтгэвэр зээл дарах зам барих бүгдийг нь Хятадууд ууьлаад явах байсан тийм л гэрээ шүүдээ Энхболд харин хатуу зогссон тулдаа бид үр шимийг нь эдлээд явж байна

Avatar

болъёоо 2021-02-08 202.131.243.186

Энэ төрийн одон медалиа одоо болиоч дээ, улирсан баларсан гавъяат , алдарт вэ, улс орон ядуурч, эдийн засаг сүйрч байна шүү, ард түмний нүдний өмнө ил байдаг хүмүүсээ л шагнах юм.Далд фронтынхон, төсөв бүрдүүлэгч уул уурхайхан хаахна явна вэ.

Avatar

Зочин 2021-02-08 202.126.89.76

Женко хүнийг доромжилж хэлмэгдүүлж чадаж баыгаагийн тод жишээ МЭнхсайхан.Төрийн эсрэг хорт ажиллагаа явуулахыг завдсан гэж барьж хориод машин үнэтэй авсан гэж ял өгсөн.женко үйлийн үрээ эдлэнэ,түүний боол шүүгчид ч гэм нүглээ үүрнэ.х****л идсэн түвдийн шээс.

Avatar

Зочин 2021-02-08 23.106.249.34

Ёст хүн хог шүүрдэж, Ёрт хүн тэргүүнд залрах цөвүүн цаг..

Avatar

Хүрэлсүхээ, Занданшатараа 2021-02-08 103.57.95.106

Хүрэлсүхээ, Занданшатараа, Туваанаа, УИХ-н бусад гишүүдээ, МАН-ынхаан, АН-ынхаан. Та нар уул нь энэхүү аюулыг ойлгож байгаа ш дээ. Нийлж эр зориг гарга л даа. Битгий амь амиа хоохойлолдоо. Түүх өршөөхгүй шүү.

Avatar

Зочин 2021-02-08 66.181.161.95

UULEN UST ODOO NZTAIGAA TSUG SUUH BIZEE

Avatar

Zochin 2021-02-08 202.126.90.141

Цагтаа монголын тагнуулын байгууллагыг татан буулгаж байсан хүндээ. Нутаг нэгтнүүддээ туслаж байсан нь тэр байх. Тэр үйл лайгаа үүрч байгаа нь энэдээ.

Avatar

He he 2021-02-08 202.126.90.131

Эл нар бугд вдил унэхжжр ард олноо улсаа гэж бодож бсан бол монгол.ийм бхгуй л бсан матрын нулимс одоо унагахаа боль. Уйлийн ур гэж бдаг

Avatar

Зочин 2021-02-08 103.212.118.166

Ардын хувьсгалын жилүүдэд 700 гаруй сүм хийд усдаж алга болсон. ажилтай , амжиргаатай нь 95% , баян чинээлэг нь нь 5%
Ардчилсан хувьсгалын жилүүдэд 1500 гаруй үйлдвэр аж ахуй , үйлчилгээ ,соёлын газар усдаж үгүй болжээ. Ажил, амьжиргаагүй ядуу , ядуувтар нь 80 % , нударган баячууд нь 20 % гэвэл бид юу хийгээд байгаа юм

Avatar

Зочин 2021-02-08 103.212.118.166

" Төрийн эрхшээлд орсон хүн сүхдүүлж үхдэг
Шашины эрхшээлд орсон хүн өлбөрч үхдэг " гэдэг ардын зүйр цэцэн үг байдаг юмдаа

Avatar

zochin 2021-02-08 124.158.80.59

ENHSAIHAN bol mongoldoo l baihgui ediin zasagch gedegtei hench margahgui bizee

Avatar

Зочин 2021-02-08 98.42.137.30

Энхсайхныг мэднээ,Бат-Үүлийг мэднэ. Энэ хоёр ардчиллар олсон эрх ямба,эд хөрөнгөндөө хэт эрдэж,нам дотороо төрүүлж өсгөсөн үр могойдоо хагас залгиулаад тарчилж байгаа эхийн хувь заяг давтагч хоёр….. Талийгаач Б.Лхагвасүрэнгийн туулийн баатрууд. Харин ойрын тактикуу,холын стратегуу,дайсных нь нэр нь "солигдоод" нэр хүн биш,том товч нэр МАН болчихсон тууж яваа нь ажиглагдаад байгаа…..Магадгүй МАН – аар "үр могойг" бариулчихий гэсэн бодолтой байж болох…Тэгвэл МАН руугаа дайрах ямар хэрэгтэй??

Avatar

ЧИНГИС ХААН 2021-02-08 64.119.17.153

Эрдэм номтой Энхсайхан танд баярлалаа. Харин энэ нэг атийсан төвд тайрдас н**ш болоод бат-үүл, элбэгдорж энэ тэр бол үнэндээ илүү шүү. Жилийн дараа та нар хамтдаа АН, МАН-хантайгаа хамт шоронд сууж байх болно.

Avatar

dairch baixad,xm eregchineregchintei,+ardsygxyazgaarguin guilagchind byalduuchillaa. 2021-02-08 130.253.28.14

9/11
tsagaansar 2/11 emegtei xybtsas umcuj yabdag endexiixen andaxgyik, aimshigiinaa ajuluulaad l.
-eregchingyydee ajiluulj,
– xylgaich nar,
-guilagchidaa opon cuuts ajlaar ni bariad ,daiplaa yu. shynaliin tolgoi,o/n, ataarxal xalyyn ycaa xaagaadax,baishitys byrdee,abtysaa xaagaadax-ycaar ch gex shug,zailuul

Avatar

darlax gej ,xaatsailax gej covidoop blokloj baigaa,chamaig bodloo yu 2021-02-08 130.253.28.14

xm eregchineregchintei,+ardsygy,azgaarguin guilagchind byalduuchillaa.

Avatar

NYGELIIX NI XIR BALIARTUULSAN YUM BOL, TZGADAADAD AJILUULJ ASHIGLAJ DUUSAAD - ENDXIIG SAMARSANIIG NI ZURAGLAXBU 2021-02-08 130.253.28.14

enxsaixaniig ,sexeetnyydiig xelmegdyylj baigaa ni todopxoi,

Avatar

Лоолой 2021-02-08 122.201.22.174

Энхсайхан гуай угаасаа улс төрд ёсгүй хүн байсан. Бизнес хийж ч чадахгүй эрдэм номын л хүн дээ. Өршөөл 8-11 сард л гарахаар суллагдана даа. Ялаа гүйцэд эдлээгүй Өршөөлийн хуулиар гарсан гээд бас л давхар хяналтанд байна гэсэн үг. Ямар нэг шалтгаар үлдсэн ял нь хэдийд ч сэргэнэ гэсэн үг.

Avatar

Зочин 2021-02-08 98.37.87.139

Uul ooroo shored horigdoh estoi hun dee

Avatar

Зочин 2021-02-08 212.95.5.145

Бат-Үүл гуай энэ сэтгэгдлийг уншдаг бол: нийгмийн боловсролтой ухаалаг сэхээтэн хэсэг нь бүх юмыг ойлгож харж бгаа шүү. Энэ олон мояа-чуудын тоо үнэхээр дийлдэшгүй бна. Таны нөхөд намынхаа ажилд орж энэ батлага гэдэг мангасаа дарж авахгүй бол энэ улс сөнөлөө

Avatar

Буг чөтгөр 2021-02-08 24.128.37.84

МАН , АН ер аль ч намд итгэхийн аргагүй цаг болжээ. Хэн нь үнэн яриад хэн худлаа яриад байгааг ойлгоход тун бэрх. Шүүх шударга юм уу шударга бус уу итгэхэд тун бэрх бас. Цагдаад бас итгэхэд бэрх. Тагнуулд бас. АТГ бол бүр хэцүү итгэхэд. Төр засагт итгээд ч нэмэргүй. Ийм улс болох гэж дээ. Энхсайхан Сайханбилэг нар цагийн аясыг мэдэрч шоу хийгээд. Баттулга МАН дайрсныг ашиглаж. Бүгд л маш сайн мэдээлэлтэй байдаг юм байна даа. Буг чөтгөрүүд бүгдээрээ. Хэзээ бид сэрэх болдоо.

Avatar

Зочин 2021-02-08 202.131.225.197

“Бид яахав ээ, одоо манайхан (ардчиллынхан) төрд дээрэлхүүлж байгаа ядуу борог иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалан тэмцэх ёстой юм байна шүү!” gui ee mun saihan helj yarijee. ta nar ingej hudal yarisaar baih yumaa? hhahahahahahahahaha tui mai za!

Avatar

Довчин 2021-02-08 139.5.217.129

Батүүл боловсролгүй гэж шааж байгаа “иргэн” нэрт галзуу байх аа! Шар хад руугаа зайл!

Avatar

Зочин 2021-02-08 202.55.188.37

Ardchilal bugded heregtei .harin ta nar ardchilliin buyanaar uhtlee bayjaa biz ee ta nar bayjaad bid yaduu baih estoi yum uu anh hachin yumnuud baisan biz dee medeeleld oir baigaal ta nar mungutei ungutei yavaa biz dee ta nart gomdoj bna

Avatar

Зочин 2021-02-08 202.126.90.159

МАНгарууд үеийн үед ард түмнээ ххэлмэгдүүлдэг хогийн нам.

Avatar

Зочин 2021-02-08 59.153.114.95

Хуцдаг халтар вэ чи

Avatar

Зочин 2021-02-08 51.178.45.244

!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

иргэн 2021-02-08 66.181.187.102

арай өөрсдийгөө хэлмэгдсэн гэх гээд байгаа юм биш биздээ

Avatar

Зочин 2021-02-08 192.82.78.63

Одоо Бат Үүл Элбэгдорж 2 шоронд нь хийх хэрэгтэй

Avatar

иргэн 2021-02-08 202.126.90.67

БАТҮҮЛ АРД ТҮМНИЙГ БАСАЖ БАЙНА. ТЭР МАШ БАЯН. ТЭР ОФШОРТОЙ. ТЭР БОЛОВСРОЛГҮЙ ХУЛГАЙЧ. ТЭР УДАХГҮЙ ЭНХСАЙХАН НАЙЗРУУГАА ЯВНА. ЖАНГАА ИДНЭ. ЭНЭ БОЛ ТЭР НОВШООС БОЛЖ ЯДАРСАН АРД ТҮМНИЙ ЧИНЬ ХҮСЭЛ. АРД ТҮМЭН 2016 ОН ХҮРТЭЛ АРАЙЛ ДУТУУ БАЙЖ

Avatar

иргэн 2021-02-08 202.126.90.67

өнөөдөр нэгэн монгол залуу өөд боллоо. Батүүл Энхсайхан мэтийн х***а нарын байгуулсан авилга ард түмнийг ийм болгож байна. Гэтэл Батүүл п***а хэдэн байртай хүүхэд нь офшортой. Одоо болиоч ард түмэн минь наад хоёр новшоо шоронд нь бүх насаар нь хатаа

Avatar

Ардчилалын хараацайнууд 2021-02-08 192.82.77.45

Ардчилсан нийгмийг авчирсан алтан хараацайнууд нэг нь шоронд нөгөөх нь эргэж явна гэхээр л хэцүү санагдаж байна. Ийм нийгэм бий болгох гэж тэр их шуурган гал дунд Үүлээ баатар, Энхсайхан сайд хоёр тулалдаагүй юм шүү. Социализм хэмээх харанхуй нийгмээс ардчилалын гэгээн гэрэлд авчирсан ачтанууд даа

Avatar

hudalch gar be.. 2021-02-08 202.55.191.130

za bol hudalaa buraad yahab dee. orosd l anh oorchilon baiguulalt gej gorvachev ehelj berlinii han nurj baij l ehelsen ch dee.batvvliin baatar gej yugaa baisan yum dee. 40 myangatiin neg tanhaiduu arhi uudag gar l baisan ch dee.. ta nariin ardchilaliin altan haraatsai geh shig bie bienee hoorgoj baidag teneg hereg shuu.. 1990 oniig medeh hvmvvs odoo zondoo bii shuu.. ogt medehgui hvvhediin tolgoig bitgii ugaaj bail daa..

Avatar

Зочин 2021-02-08 202.21.107.123

БАТҮҮЛ ЭНХСАЙХАН ХОЁР ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХМЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙГ СОЛИСНООС БОЛЖ ЗОРИГИЙГ НУХСАН ОДОО БАТҮҮЛИЙГ ШОРОНД ХИЙ… ЭНХСАЙХАНЫ ЯЛЫГ НЭМ..

Avatar

Зочин 2021-02-08 202.9.41.52

Ер нь бол хэлмэгдсэн.Эхлээд баахан том хэргээр сенсаци тавина.Эцэсдээ нотолж чадахгүй болохоор нэг хамааралгүй юмаар шоронд хийнэ.Хүмүүс шоронд орлоо гэвэл эхний сенсаци үнэн гэж ойлгоно.Тэгээд харааж эхлэнэ.

Avatar

Baabgai 2021-02-08 37.168.79.51

Сүүлийн 2 жилд МАН өөрийн Коммунист Уламжлалаа хүчтэй хадгалж байгааг Хэлмэгдлүүдээс тод харж бн Залуу үе энэ намыг бодитоор ойлгож бгаа нь чухал. Монгол улс бие дааж эхэлсэн үеээс бүх Ерөнхий сөйдуудыг Чойбалсаныг оруулаад нэг ч үлдээлгүй Устгасан Улаан Террор хийсэн гэдгийг хэзээч мартахааргүй тод Түүхтэй нам. Шүүх Хууль бүгдийг залж бн

Avatar

Зочин 2021-02-08 192.82.75.66

Батүүл, Энхсайхан болон бусад партизан нар байгаагүй бол "ардчилал" МОнголд өрнөх байв уу. Үгүй шүү….. Өнөөдөр өөрийгөө том лус төрч гээд яваа МАН -ынхан Нямдоржоос эхлүүлээд цөмөөрө, МАХН-аас Энхбаяраас эхлүүлээд цөм 1990 онд гудамжинд гарч хүн эрх чөлөөний талаар дуугарч байв уу. Дуугардаггүй юмаа гэхэд дэргэд нь зогсож байв уу….. Үгүй ш дээ тэд бүгд гэртээ" хулчгар" төрхөө харуулан бүгэж байсан. Ардчилсан хувьсгал ялаад ирэх мөчид маш олон "хулчгар" төрхтөнгүүд гэнэт тодорсон доо.

Avatar

иргэн 2021-02-08 66.181.176.51

Мундаг чадварлаг эдийн засагчаа барьж хорьчхоод мунхаг бөхөө шүтээд хол явах уу .

Avatar

Хятадын э****з хордон сүйтгэгч 2021-02-08 202.179.21.223

Хуцна биз хятадын э****з Монголын УАХБ г тагнуулын байгууллагыг нэг л өдөр Ёрөнхий сайд болонгуутаа шууд самарч заналтайгаар татан буулгаж 100 шилмэл ажилтнуудыг гудманд гаргаж тэгээд хятадын эрлийзүүд монголын төр засгийг ард түмнийг 30 жил самарсандаа.Үхсэний чинь ардчилал эдийн засхг хуцга биз.Батүүлийг улаан цайм гэмт хэрэгийг хүйтэйгээ хийсэн үйлдэлд нь шоронд хийж шоронод булах цаг нь болсон

Avatar

зочин 2021-02-08 66.181.161.103

Батүүл байгаагүй бол Монгол , Монголстан болсон байх байлаа ….Харин Елбасы нь хэн байх байсан болоо? .. Очко , Багаа хоёр арай л зөөлднө …За муу шар дээлт л болчих байсан байхаа даа

Avatar

Зочин 2021-02-08 202.55.191.130

vhsen b**s gej heliy…

Avatar

Зочин 2021-02-08 202.126.89.154

МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН АЛБЫГ ТАТАН БУУЛГАЖ, ДОТООДЫН ЭРЛИЙЗҮҮДЭД ЭНЭ УЛСААР ТОГЛОХ БОЛОМЖИЙГ НЭЭЖ ӨГСӨН БЭЭЖИН ХҮН ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЭД ИРХЭД ҮХЭР БУУГАА ТАВЬЖ БАЙХ ШИВ!!! ТА НАРЫГ ШАЛГАЖ, ШИЙТГЭХ АЖИЛ ЭХЛЭЭ Ч ҮГҮЙ БАЙНА. ӨНӨӨДРИЙН ЭНЭ ИХ ЗАМБАРААГҮЙТЭЛ, ГААРСАН ХУЛГАЙН СИСТЕМИЙГ 90 ЭЭД ОНД ТА НАР АВЧ ИРСЭН, БАРЬЖ БАЙГУУЛСАН. ОДОО ӨНГӨРСӨН 30 ЖИЛИЙН БҮХ НҮГЭЛ ЧИНЬ НҮДЭЭР ЧИНЬ УРСАН ГАРАХ БОЛНО!!!

Avatar

Зочин 2021-02-08 103.212.117.195

Үүл гарвал бороо орно. Бат-Үүл их үзэгдвэл төр хямарна.

Avatar

Зочин 2021-02-08 103.10.23.171

Батүүл ил гарах нь ихдээд бна заримдаа дутаж явсан чинь дээр

Avatar

Хотын иргэн 2021-02-08 64.119.18.249

Энхсайхан хэлмэгдсэн. Хэлмэгдүүлсэн эзэн ч тодорхой .Хорвоо эргэж хүний амьдрал ч эргэдэг жамтай.Хэлмэгдүүлэлт ямар хэцүүг миний ээж бид зүрх сэтгэлээр зовлон эдлэж бургасанд амьдарч үзсэн.Хэлмэгдүүлэлтийг үзээгүй байж том том юм бичихээ больцгоо гэж троллуудад хэлчие ээ.

Avatar

Зочин 2021-02-08 66.181.161.103

Хүний зовж байгааг харах дуртай гаж донтонгууд Монголоор дүүрэн шдээ !!! Нэг нь бүр Ерөнхийлөгч болчхоод шаааж явна ..

Avatar

Зочин 2021-02-08 150.129.143.148

Бат Үүл удахгүй очих газраа судалж яваа юм шиг байна хашир хүн гэж Тэнд юу хэрэг болох нь уу гэж Энхсайханаас асууж явна

Avatar

Зочин 2021-02-08 202.131.225.197

Ardchilal geh gaj togtoltsoo

Avatar

Зочин 2021-02-08 124.158.96.145

Тэнэг хүмүүс ямар их байнаа. Монголуудаа түргэн гадаад хэлтэй болгох хэрэгтэй. Монгол Төрийн албан ёсны 2-р хэл Англи байх ёстой. Ингэж чадахгүй бол Монгол хөгжихгүй. Хэлгүй ард түмэн хаа ч очсон үргэлж дээрэлхүүлдэг.

Avatar

Сэр-од 2021-02-08 202.21.104.2

Хэл сурахаар ухаантай болдог юм уу? Малчин барилгачин нар хэл сурааад малтайгаа англиар ярих уу? Гадаадад 2-3 сургуульд сурчихаад ганц албан бичиг, төсөл бичиж чадахгүй хүмүүс өчнөөн байна . Бичсэн зүйл нь үсгийн алдаатай, найруулга нь даанч хөөрхийлөлтэй байдаг. Хэт туйлширч байна даа?????????????????????????????????????????????????????????

Avatar

unshigch 2021-02-08 139.5.218.232

enkhsaihaniig ch jinhene helmegduulsen shuu, shalgaj shalgaj etsest ni turd hyamdhan mashin hudaldaj avsan geed yal ugsun biz dee, uhaarah tsag irlee humuus ee

Avatar

Зочин 2021-02-08 202.179.21.206

Ард түмнии амьдрал иим хэмжээнд очтолоо доройтсон нь энэ ял авсан хүмүүстээ ч хамаатай л байх Лав л тэднииг гавьяа байгуулсан гэж бодохгүй байна Эдгээр хүмүүс олон жил төр барилцаж явсан хүмүүс Энэ үедээ энэ шударга зарчимаа хэрэгжүүлэх гэж зүтгэсэн бол байдал өөр байх байсан Дандаа л нэг хэлмэгдсэн хүмүүс баахан ном бичээд л Батүүл ч өөрөө төсвиин хэдэн тербум төгрөгииг хүүгиинхээ кампанииг аврахын тулд үрэн таран хиисэн биздээ Гэвч хамгаалдаг хуульч нар нь хамгаалаад шүүх хурал хойшилсоор хичн

Avatar

Зочин 2021-02-08 192.82.67.231

Идэж уух болохоороо БИ БИ БИ, орон шоронд орохоороо АРД ТҮМЭН, АРД ТҮМЭН, АРД ТҮМЭН гэхээ болимоор юмаа. Ард түмний төлөө ажиллах нэрийдлээр буруу, хар санаатай ажилладаг, идэж уудаг, ард түмний аши сонирхолыг хөсөр хаядаг ийм хүмүүс хийсэн зүйлийнхээ гэм зэмийг гоншигонохгүй ҮҮРЭХ хэрэгтэй…

Avatar

Зочин 2021-02-08 202.9.40.33

Шоронд орсон хүн бүр л одоо өөрийгөө хэлмэгдсэн гэж ярих болждээ.одоо үед хүний жудаг ёс суртахуун ийм болсон ажээ

Avatar

Зочин 2021-02-08 202.9.40.33

Гэмгүй хүнийг шүүх хэзээ ч ял оноохгүй. Таарсан шуудайнууд хамт идэж уусан хүмүүсийг бүгдийг нь ялла. Бат-үүл өөрийг нь албан тушаал ашигласан үдэж уусаных нь төлөө ял оногдуулахыг мэдээд ингээд бухимдаад байж ядаад байгаа юм

Avatar

Зочин 2021-02-08 192.82.73.18

Гэмгүй хүнийг шүүх хэзээ ч ял оноохгүй. – ха ха. Манай монгол шүүх ч дэлхийн хамгийн шудрага шүүх шүү. Нээрээ 1937 онд 35 мянган хүн японы тагнуул болсон билүү. Бүгд буруутай байсан байх аа?

Avatar

ЗОЧИН 2021-02-08 64.119.23.59

МАНАНГИЙН ЗӨНӨГ ӨВӨӨ ГЭРТЭЭ ХЭВТСЭН ЧИНЬ ДЭЭР !

Avatar

Зочин 2021-02-08 202.9.40.104

Хилс хэргээ больж суллахыг шаардаж байна!!

Avatar

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ч.Чулуунбаатар. 2021-02-08 202.21.109.98

Сүүлийн жилийн сайдуудаас эдийн засгийн мэдлэг боловсролтой…. шуналгүй…. Монголын төлөө зүтгэснийхээ төлөө ..хилс хэрэгт оржээ….Ард түмэн М.Энхсайханы талд шүү……Монголчуудын ихэнх нь Энхсайханы талд шүү……Халхын ТО ВАНГИЙН нутгийн хүү…..шудрага..жудагтай… хүн бол М.Энхсайхан……

Avatar

Зочин 2021-02-08 202.179.21.217

za bolidooo

Avatar

Энхсайханыг сулла 2021-02-08 192.82.74.243

Сулла

Avatar

Зочин 2021-02-08 64.119.18.6

ЖОНХУУ БАТТУЛГА Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж байгаа шд. Одоо өөрөө буухаараа шоронд орно, эсвэл гадаадруу зугтана.

Avatar

Монгол бөх 2021-02-08 66.181.161.62

Коммунистууд аргаа барахаараа галзуурдаг гэсэн.Нүүрээ нуусан л******д яг галзуурсан 7 коммунист комент бичснийг нь.Шар хад руугаа зайл!

Avatar

Зочин 2021-02-08 202.9.46.146

АН аа асууж байна гэнэ.МҮАН гээд яваад өгсөн биз дээ

Avatar

зочин 2021-02-08 203.91.115.246

Ерөнхий сайд минь, эх орноо хөгжүүлэх хүсэл тань биелэх болтугай, та сайн сайхан байх болтугай.

Avatar

Zochin 2021-02-08 103.212.118.80

Батүүл өөрөө удахгүй араас нь очих байлгүй дээ гэр хорооллын сайхан байшин чинь хаана бна хэдэн тэрбум төгрөг хаачсан бэ

Avatar

Зочин 2021-02-08 192.82.73.18

Идээгүй мөнгө хаана байхав дээ. Эзэнд нь л байгаа ш дээ.

Avatar

Зочин 2021-02-08 103.26.194.210

90-ОНООС ХОЙШ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ БООЛЧИЛЖ ИРСЭН ЗҮСЭН ЗҮЙЛИЙН ХУЛГАЙЧ ТА НАРЫГ ДҮҮЖЛЭХ ЦАГ ИРЖ БАЙГАА ШҮҮ

Avatar

Зочин 2021-02-08 192.82.73.18

Пөөх, бид боолчлогдсон байснаа одоо л мэдлээ. малаа хувьчилсан малчид боол болсон бсн юм уу? Ерөнхийлөгчөө сонгох эрхтэй болсон хүмүүс боол бсн юм уу? Гадаад явах эрхтэй болсон хүмүүс боол бсн юм уу? Бизнес эрхлэх эрхтэй хүмүүс боол бсн юм уу? ха ха

Avatar

Amar 2021-02-08 124.158.84.241

Бат-Үүлээ дөнгөж төрж буй өлгийтэй үрс болгоныг 25 сая төгрөгийн өрөнд оруулж өөрсдөө хагартлаа баяжсан та нар бүгд шоронд орох ёстой.Бусдад нь сургамж болно гэсэн үг. Одоо ойлгов уу?

Avatar

Зочин 2021-02-08 192.82.73.18

Тэр өрөө би хэзээ төлөх вэ? Хэнд төлж эхлэх вэ?

Avatar

Элбэгдорж 2021-02-08 202.179.27.245

ЗАА ҮХСЭЭН ХУУЦАЛГҮЙ ЯЛААА ҮҮҮР.

Avatar

Насаа 2021-02-08 64.119.26.177

Ирээдүй минь энэ үеийг галзуурлын үе гэж түүхийн хичээлдээ оруулах байх даа.

Avatar

Зочин 2021-02-08 202.55.188.86

Хулгайчууд улс төр барьсан гунигт жилүүд гэж заана.

Avatar

zochin 2021-02-08 192.82.66.72

yaliig ni nem

Avatar

Зочин 2021-02-08 122.201.24.45

uneheer hereg hiisen bol hariutslagaa huleeh l heregtei baihda, bayartsogt, bymbarsaihan hen hen biluu hulgailsan l gej bodoj baigaashde. tegeed shorond orchood goniginood baih ni zuv uu? darga hiij, ideh bolomj ni iluu baisan geed urshuuh ym uu…

Avatar

Зочин 2021-02-08 202.179.26.108

enhsaihanii ard tumen chin Mongolchuud mun uu?

Avatar

Зочин 2021-02-08 192.82.73.18

Мөн. Харин чи өөрөө монгол уу?

Avatar

Зочин 2021-02-08 202.126.89.154

Монголчуудад бээжин царай байхгүй ээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж