Монгол, Оросын судлаачид хамтран цоохор ирвэсийн тоо толгойг тогтооно | News.MN

Монгол, Оросын судлаачид хамтран цоохор ирвэсийн тоо толгойг тогтооно

Монгол, Оросын судлаачид хамтран цоохор ирвэсийн тоо толгойг тогтооно

Монгол, Оросын судлаачид хамтран цоохор ирвэсийн тоо толгойг тогтооно

ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улсын "Сайлюгем" дархан цаазат газрын эрдэмтэд Монголын судлаачидтай хамтран "Улаан ном"-д орсон цоохор ирвэсийн тоо толгойг тогтоох, хил дамнан нутагладаг эсэхийг судлах зорилгоор Сийлхэмийн нурууны хоёр талд камер суурилуулахаар болжээ.

Оросын тал камеруудыг хоёрдугаар сард, харин Монголын тал гуравдугаар сараас суурилуулах юм байна. Дөрөвдүгээр сард эрдэмтэд камеруудын мэдээллийг шалгаж, цоохор ирвэсүүд зэргэлдээх нутаг руу нүүдэллэж байгаа эсэхийг олж мэдэх аж.

Эрдэмтэд энэхүү судалгааг эртнээс хийхээр төлөвлөж байсан боловч Оросын Газарзүйн нийгэмлэгээс буцалтгүй тусламж авсны дараа л хэрэгжүүлэх боломжтой болжээ. "Сайлюгем" дархан цаазат газрын дарга Денис Маликовын хэлснээр, Алтайд байдаг цоохор ирвэсүүд хил дамнан нутагладаг эсэх, Оросын ирвэсүүд Монгол руу явж байгаа эсэхийг тогтоох боломжтой болох аж. Үүнийг судлахын тулд Орос, Монголын аль аль талд автомат камер суурилуулах шаардлагатай юм байна. Оросын тал Монголын нутагт 50 камер, өөрийн нутагт 30 камер тус тус суурилуулахаар төлөвлөжээ.

Түүний хэлснээр, Сийлхэмийн нурууны Оросын талд долоон ирвэс байгаа бол Монголын талд огт судалгаа хийгдээгүй байна. Тиймээс хамтарсан төсөл хэрэгжүүлж, энэхүү нэн ховордсон махчин амьтдын тоо толгойг нарийвчлан тогтоох, хамгаалах урт хугацааны төлөвлөгөө боловсруулах боломжтой болох юм байна.

Судлаачдын тогтоосноор, Монгол оронд 700-1500 орчим цоохор ирвэс байдаг бол Орост 90 хүрдэггүй аж. Хамтарсан судалгааг Оросын Газарзүйн Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Алтай Улсад 2020 оноос хойш хэрэгжүүлж буй цоохор ирвэсийн амьдрах орчныг судлах буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-08 51.178.45.244

)))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

зочин 2021-02-08 66.181.177.155

Мэдээж хангайн амьтанд хил гааль ямар хамаа байх билээ, хоол тэжээл хайгаад орж гардаг л байж таараа, оросын ирвэс монгол руу орж ирдэг гэж батлаад манайхаас тэдэн ирвэс танай руу орсон байна, буцааж өг л гэх байх даа иванууд, муугаар ярьвал хүний ирвэс хуссан хэрэгт орох бололтой

Avatar

Зочин 2021-02-08 83.20.231.208

Orosuud ter tuvaadad toolon biz manaid hamaagui shuu dee

Avatar

Зочин 2021-02-08 202.126.88.41

Энэ тийм тулгамдсан ажил мөн үү, Ийм судалгаанд зарах мөнгө байна уу,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж