Монгол, Оросын судлаачид хамтран цоохор ирвэсийн тоо толгойг тогтооно

Хуучирсан мэдээ: 2021.02.08-нд нийтлэгдсэн

Монгол, Оросын судлаачид хамтран цоохор ирвэсийн тоо толгойг тогтооно

Монгол, Оросын судлаачид хамтран цоохор ирвэсийн тоо толгойг тогтооно

ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улсын "Сайлюгем" дархан цаазат газрын эрдэмтэд Монголын судлаачидтай хамтран "Улаан ном"-д орсон цоохор ирвэсийн тоо толгойг тогтоох, хил дамнан нутагладаг эсэхийг судлах зорилгоор Сийлхэмийн нурууны хоёр талд камер суурилуулахаар болжээ.

Оросын тал камеруудыг хоёрдугаар сард, харин Монголын тал гуравдугаар сараас суурилуулах юм байна. Дөрөвдүгээр сард эрдэмтэд камеруудын мэдээллийг шалгаж, цоохор ирвэсүүд зэргэлдээх нутаг руу нүүдэллэж байгаа эсэхийг олж мэдэх аж.

Эрдэмтэд энэхүү судалгааг эртнээс хийхээр төлөвлөж байсан боловч Оросын Газарзүйн нийгэмлэгээс буцалтгүй тусламж авсны дараа л хэрэгжүүлэх боломжтой болжээ. "Сайлюгем" дархан цаазат газрын дарга Денис Маликовын хэлснээр, Алтайд байдаг цоохор ирвэсүүд хил дамнан нутагладаг эсэх, Оросын ирвэсүүд Монгол руу явж байгаа эсэхийг тогтоох боломжтой болох аж. Үүнийг судлахын тулд Орос, Монголын аль аль талд автомат камер суурилуулах шаардлагатай юм байна. Оросын тал Монголын нутагт 50 камер, өөрийн нутагт 30 камер тус тус суурилуулахаар төлөвлөжээ.

Түүний хэлснээр, Сийлхэмийн нурууны Оросын талд долоон ирвэс байгаа бол Монголын талд огт судалгаа хийгдээгүй байна. Тиймээс хамтарсан төсөл хэрэгжүүлж, энэхүү нэн ховордсон махчин амьтдын тоо толгойг нарийвчлан тогтоох, хамгаалах урт хугацааны төлөвлөгөө боловсруулах боломжтой болох юм байна.

Судлаачдын тогтоосноор, Монгол оронд 700-1500 орчим цоохор ирвэс байдаг бол Орост 90 хүрдэггүй аж. Хамтарсан судалгааг Оросын Газарзүйн Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Алтай Улсад 2020 оноос хойш хэрэгжүүлж буй цоохор ирвэсийн амьдрах орчныг судлах буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж