Индонезийн тосгон улаан үерт автжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.08-нд нийтлэгдсэн

Индонезийн тосгон улаан үерт автжээ

Индонезийн тосгон улаан үерт автжээ

Индонезийн Ява болон Пекалонган хотын ойролцоо орших нэгэн тосгонд үер буужээ. Хачирхалтай нь үерийн ус час улаан өнгөөр урсаж байсан ба тосгон тэр чигтээ улаан өнгийн усанд автсан байна.

Учир нь тус тосгонд индонезичуудын уламжлалт нэхмэл эдлэл, батик торгоны үйлдвэр байрладаг ба энэ үйлдвэр үерт автаж, даавууны будаг үерийн устай холилдон ингэж улаанаар урссан аж.

Цахим сүлжээ хэрэглэгчид улаанаар урсаж буй үерийн усны зургийг нийтэлж, хачирхалтай үзэгдлийг гайхаж буйгаа илэрхийлцгээж байв.

Үүнээс өмнө мөн тус тосгонд үер болж, гудамж тэр чигтээ ногоон өнгийн усанд автаж байжээ. Индонези улсад үерийн гамшиг тохиох нь элбэг байдаг ба энэ оны эхээр нийслэл Жакарта хотод болсон хүчтэй шуурга, үерийн улмаас 43 хүн амиа алдсан билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж