Харийнхан ногоон өвсөнд дургүйгээс дэлхийд ирдэггүй юү? | News.MN

Харийнхан ногоон өвсөнд дургүйгээс дэлхийд ирдэггүй юү?

Харийнхан ногоон өвсөнд дургүйгээс дэлхийд ирдэггүй юү?

Харийнхан ногоон өвсөнд дургүйгээс дэлхийд ирдэггүй юү?

Нэр хүндтэй одон орон судлаач, Харвардын их сургуулийн профессор Ави Лоеб харийнхан өнөөг хүртэл дэлхий дээр ирээгүйн шалтгааныг сонирхолтойгоор таамагласнаа хуваалцжээ. Тэрбээр харийн оюун ухаант амьтад хүний оюуны чадамжийг голдог бөгөөд дэлхий дээр ургадаг өвсөнд дургүй байж магадгүй хэмээн таамагласан байна.

Хэдийгээр хүмүүс шинжлэх ухааны асар их судалгаа, шинжилгээний үндсэн дээр чухал нээлтүүд хийж, шинэ техник, технологи бүтээн, хөгжин дэвшиж байгаа ч профессор Лоебийн үзэж байгаагаар энэ нь өндөр хөгжилтэй харийнханд хэтэрхий гологдож байж магадгүй аж. Мөн тэрбээр 2017 онд нарыг тойрч байгаад манай дэлхийтэй ойрхон зөрж өнгөрсөн биетийг харийнхны бүтээл, эсвэл ямар нэг сансрын хөлгийн хэсэг байж магадгүй хэмээн үзэж буй юм байна.

Профессор Лоеб “Галактикт хамгийн түгээмэл од бол “давжаа од”. Ихэнх одод манай нарнаас 10 орчим дахин их масстай ч хоёр дахин хүйтэн байдгаасаа болоод улаан өнгөтэй харагддаг. Тэд ихэвчлэн хэт улаан туяа ялгаруулдаг учир хэрвээ ойролцоох гаригууд дээр амьдрал бий бол өвс ногоон өнгөтэй бус, харин бараан улаан өнгөтэй ургадаг байх. Ингэж бодохоор хэрвээ тэрхүү гаригууд дээрээс сансар судлалын баг огторгуйд хэрэн хэсч байгаа бол тэдний хэт улаан туяанд дассан нүд манай дэлхийн ногоон өвсийг таашаахгүй учир дэлхийг зочлох таатай гариг хэмээн хэрхэвч үзэхгүй. Тэд харж дассан улаан өвсөө хайсаар байх болно.

Манай дэлхийд харийнхан зочлоогүй өнөөдрийг хүрсэн нь ийм шалтгаантай ч байж магадгүй юм. Түүнээс гадна оюун ухааны хувьд хүмүүс тийм ч сонирхол татахаар амьтдын тоонд ордоггүй байж болох. Зарим ойлгомжгүй шалтгаанаар хүн гэдэг амьтан хоорондоо тийм ч сайн ойлголцож, хамтран ажиллаж чаддаггүй нь бидний сул тал. Энэ сул тал бол өндөр хөгжсөн харийнхны хувьд “Оюун ухаант” хэмээх шалгуурт тэнцэхээргүй хүчин зүйл байж магадгүй” хэмээн тайлбарлажээ.

Түүний үзэж буйгаар, манай дэлхий харийнхантай холбоо тогтооё гэвэл ҮМНБ үзэгдсэн гэх газруудад илрүүлэх төхөөрөмж бүтээн байрлуулж, өөрсдийг нь ирж буйг мэдэж байгаагаа батлах хэрэгтэй аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
10
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүн байна 2021-02-08 66.181.176.177

Өмнө зөндөө олон удаа ирж байсанг нотлох баримтууд байгаа ш дээ.

Avatar

oosh 2021-02-08 192.82.75.3

p***a jin ingeed serel hodolgoo jaajdiin

Avatar

Зочин 2021-02-08 202.126.90.52

санал нийлж байна хүн төрөлхтөн харийнхны хувьд зүгээр л амьтад төдий сул дорой, оюун ухаангүй мэт байж болох

Avatar

Зочин 2021-02-08 202.126.88.189

phd gesnee utgagui soliotoi yum bichdiin ydaj neg jaahan barimttai yum bicheeh malaa

Avatar

Зочин 2021-02-08 202.179.21.247

Aashaa gnt dalii shaas ahahh

Avatar

Зочин 2021-02-08 202.131.225.150

Davjaa od narnaas 10 dahin ih masstai bn gj haana ch bhgu blgude narnaas 10 dahin ih masstai bol odni tsom doh daralt ch ter hererei ih ter ih daraltan dotor tsomiin negdliin urval ulam huchtei yawagdaj od ulam haluun baih yostoi busuu

Avatar

МГЛ 2021-02-08 122.201.23.28

хэ хэ хэ энэ онгоц машин компютер гар утас гээд энэ бүхнийг чинь харь гаригийнхан л хүмүүсд янз бүрийн аргаар зааж өгөөд байгаа бус уу Бид чинь харь гаригийханы нэг л хэсэг шүү дээ

Avatar

Мэдэхгүйд эрээн цоохор 2021-02-08 66.181.161.36

Тийм өндөр хөгжилтэй юм бол өнгө өөрчлөх нүдний шил болтугай хийчих байлгүй дээ..кккАрай л утгагүй тайлбар.Од,гариг эрхэс хооронд хэрэн тэнүүчилж буй оюуны өндөр түвшний амьтад аль нэг эрсдлээ тооцолгүйгээр нүд гялбасан,өнгө муухай,агаар хортой гэсэн шалтаг тоочин хэрэн хэсүүчилнэ гэхээр тэр өндөр хөгжил мөн үү…

Avatar

ИРГЭН 2021-02-08 103.212.118.217

asar hol bgaa hariihan yaaj irhev dee iimhan ym oilgohgui erdemted bh ch gej deee

Avatar

Зочин 2021-02-08 202.179.21.247

Chi bur uhaantaim bsht hh

Avatar

Зочин 2021-02-08 202.131.225.197

bie bienteigee gazar gazriin ashigt maltmal shashin shutlegees bolj daitdag araatnuudiig yamar oyu uhaant gej nerlehed hetsuu

Avatar

zochin 2021-02-08 139.5.218.232

dajgui shuu, sonirholtoi bailaa

Avatar

Зочин 2021-02-08 103.212.119.195

Юу ч ойлгосонгүй. Орчуулга, найруулга гэж авах юм алга АМАРБАЯСГАЛААН!!!

Avatar

Зочин 2021-02-08 103.10.22.40

Neg muu shar medee unshaad oilgochihgui bol 10 jildee dahij surdaa haha

Avatar

Зочин 2021-02-08 103.10.22.40

Neg muu shar medee unshaad oilgoj chadahgui bol 10 jildee dahiad surdaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж