Харийнхан ногоон өвсөнд дургүйгээс дэлхийд ирдэггүй юү?

Хуучирсан мэдээ: 2021.02.08-нд нийтлэгдсэн

Харийнхан ногоон өвсөнд дургүйгээс дэлхийд ирдэггүй юү?

Харийнхан ногоон өвсөнд дургүйгээс дэлхийд ирдэггүй юү?

Нэр хүндтэй одон орон судлаач, Харвардын их сургуулийн профессор Ави Лоеб харийнхан өнөөг хүртэл дэлхий дээр ирээгүйн шалтгааныг сонирхолтойгоор таамагласнаа хуваалцжээ. Тэрбээр харийн оюун ухаант амьтад хүний оюуны чадамжийг голдог бөгөөд дэлхий дээр ургадаг өвсөнд дургүй байж магадгүй хэмээн таамагласан байна.

Хэдийгээр хүмүүс шинжлэх ухааны асар их судалгаа, шинжилгээний үндсэн дээр чухал нээлтүүд хийж, шинэ техник, технологи бүтээн, хөгжин дэвшиж байгаа ч профессор Лоебийн үзэж байгаагаар энэ нь өндөр хөгжилтэй харийнханд хэтэрхий гологдож байж магадгүй аж. Мөн тэрбээр 2017 онд нарыг тойрч байгаад манай дэлхийтэй ойрхон зөрж өнгөрсөн биетийг харийнхны бүтээл, эсвэл ямар нэг сансрын хөлгийн хэсэг байж магадгүй хэмээн үзэж буй юм байна.

Профессор Лоеб “Галактикт хамгийн түгээмэл од бол “давжаа од”. Ихэнх одод манай нарнаас 10 орчим дахин их масстай ч хоёр дахин хүйтэн байдгаасаа болоод улаан өнгөтэй харагддаг. Тэд ихэвчлэн хэт улаан туяа ялгаруулдаг учир хэрвээ ойролцоох гаригууд дээр амьдрал бий бол өвс ногоон өнгөтэй бус, харин бараан улаан өнгөтэй ургадаг байх. Ингэж бодохоор хэрвээ тэрхүү гаригууд дээрээс сансар судлалын баг огторгуйд хэрэн хэсч байгаа бол тэдний хэт улаан туяанд дассан нүд манай дэлхийн ногоон өвсийг таашаахгүй учир дэлхийг зочлох таатай гариг хэмээн хэрхэвч үзэхгүй. Тэд харж дассан улаан өвсөө хайсаар байх болно.

Манай дэлхийд харийнхан зочлоогүй өнөөдрийг хүрсэн нь ийм шалтгаантай ч байж магадгүй юм. Түүнээс гадна оюун ухааны хувьд хүмүүс тийм ч сонирхол татахаар амьтдын тоонд ордоггүй байж болох. Зарим ойлгомжгүй шалтгаанаар хүн гэдэг амьтан хоорондоо тийм ч сайн ойлголцож, хамтран ажиллаж чаддаггүй нь бидний сул тал. Энэ сул тал бол өндөр хөгжсөн харийнхны хувьд “Оюун ухаант” хэмээх шалгуурт тэнцэхээргүй хүчин зүйл байж магадгүй” хэмээн тайлбарлажээ.

Түүний үзэж буйгаар, манай дэлхий харийнхантай холбоо тогтооё гэвэл ҮМНБ үзэгдсэн гэх газруудад илрүүлэх төхөөрөмж бүтээн байрлуулж, өөрсдийг нь ирж буйг мэдэж байгаагаа батлах хэрэгтэй аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
12
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж