Honda 384,000 машинаа эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Honda 384,000 машинаа эргүүлэн татна

Японы автомашин үйлдвэрлэгч “Honda Motor” компани дэлхий даяар зарагдсан 384,000 автомашинаа моторын усгралтанд согог гарсан учраас эргүүлэн татах болсон тухайгаа зарлажээ. Энэ тухай мэдэгдлийг ирэх есдүгээр сараас эхлэн хэрэглэгчдэд илгээж эхлэхээр болсон байна.

2003 онд үйлдвэрлэгдсэн 197,000 Accord, 118,000 Civic болон 2003-2004 онд Америкийн зах зээлд зарагдсан 69,000 Element загварын машинуудыг ийнхүү эргүүлэн татахаар болсон тухайгаа мэдээллээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж