Орос хагас тэрбум долларын очир эрдэнийг Энэтхэгт худалдана

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Орос хагас тэрбум долларын очир эрдэнийг Энэтхэгт худалдана

Алмаз олборлодог Оросын төрийн монополи компани “АЛРОСа” Энэтхэгийн очир эрдэнэ үйлдвэрлэгч нарт өнөөгийн зах зээлийн үнээр 490 сая ам.долларын очир эрднийн түүхий эд нийлүүлэхээр гэрээ байгууллаа. Энэтхэгийн Rosy Blue, Diamond India Ltd ба Ratilal Becharlal and Sons компаниудтай Оросын “АЛРОСа” байгуулсан гурван жилийн хугацаатай гэрээндээ улирал бүрд үнэ ба нийлүүлэгдэж буй түүхий эдийнхээ бүтцийг эргэн харж засч байхаар заажээ. 2010 ондоо нийт худалдааныхаа хэмжээг 3,3 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөсөн байна. Оросын компанийн худалдааны үндсэн түншүүд нь Энэтхэг ба Бельги юм. “АЛРОСа” Оросын бүх алмазын 97 хувийг олборлодог ба өнгөрсөн жилд 34,7 сая каратыг үйлдвэрлэн дэлхийн томоохон алмаз олборлогч болсон байна. Харьцуулахад дэлхийн тэргүүн De Beers компанийн үйлдвэрлэл 24,6 сая карат болсон юм. 2008 онд “АЛРОСа” нэг тэрбум долларын хохирол амссан ба зөвхөн төрийн нөөцийнхөө санд очир эрдэнээ худалдаж байлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж