Израил хүн амынхаа 50-иас илүү хувийг вакцинжуулсан анхны улс болов

Хуучирсан мэдээ: 2021.02.08-нд нийтлэгдсэн

COVID-19

Израил хүн амынхаа 50-иас илүү хувийг вакцинжуулсан анхны улс болов

Израил хүн амынхаа 50-иас илүү хувийг вакцинжуулсан анхны улс болов

Израил хүн амынх нь талаас илүү хувь Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн дэлхийн анхны улс болжээ. Тодруулбал, есөн сая орчим хүн амтай тус улсад 5.54 ​​сая хүн буюу нийт хүн амынх нь 62.42 хувь нь вакцин хийлгэсэн байна. Ингэснээр Израил улс вакцинжуулалтын үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт орж байна.

Удаах байранд Арабын Нэгдсэн Эмират Улс (44.79 хувь) орж байгаа бол гуравдугаарт, Сейшелийн арлууд (40.49 хувь) бичигджээ.

Хүн амынхаа 10-аас илүү хувийг вакцинд хамруулсан улсуудын тоонд Их Британи, (18.95 хувь), АНУ (12.84 хувь), Бахрейн (11.6 хувь) улсууд орж байна. Вакцинд хийлгэсэн хүний тоогоор АНУ тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд тус улсад 42 сая хүн вакцинд хамрагджээ. Хоёрдугаарт БНХАУ (31.2 сая), гуравдугаарт Их Британи (12.6 сая) орж байна.

Израил улс нь вакцинжуулалтыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-ноос эхэлсэн бөгөөд үүнтэй зэрэгцэн хөл хорио тогтоосон юм. Тус улсад вакцинжуулалт амжилттай үргэлжилж, цар тахлын тархалтыг ерөнхийдөө хяналтдаа авсан учир хязгаарлалтын арга хэмжээнүүдээ өчигдөр (2021.02.07)-өөс цуцалж эхэлжээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж