"Иран уран олборлохоо болих хүртэл ямар ч хориг суллахгүй" | News.MN

"Иран уран олборлохоо болих хүртэл ямар ч хориг суллахгүй"

"Иран уран олборлохоо болих хүртэл ямар ч хориг суллахгүй"

"Иран уран олборлохоо болих хүртэл ямар ч хориг суллахгүй"

Жо Байден сүүлд хэлсэн үгэндээ Тегерантай хэрхэн харьцах төлөвлөгөөнийхөө талаар дурджээ. Тэрбээр “Иран улс уран олборлохоо зогсоохоос нааш хориг арга хэмжээнүүдээс алийг нь ч сулруулах тухай яриа байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Түүнийг ийнхүү ярихаас өмнө Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей “Хэрвээ АНУ Ирантай дахин хэлэлцээрийн ширээний ард сууя гэвэл бүх хориг арга хэмжээгээ сулруулах ёстой. АНУ өдгөө хэрэгжиж буй бүх хоригоо суллавал бид ч гэсэн нааштай хандаж, хэлэлцээр хийхэд бэлэн байна” хэмээн ярьсан билээ. Гэвч Байдены сүүлд хэлсэн үг дээрх байр сууртай шууд зөрчилдөж байгаа юм.

Жо Байден дээрх байр сууриа өмнө нь ч гэсэн цухас дурьдаж байсан ч "Super Bowl" спортын наадам эхлэхийн өмнө өгсөн ярилцлагадаа ийнхүү тодорхой хэлжээ. Сэтгүүлч түүнээс “АНУ Ираныг хэлэлцээрийн ширээнд суулгахын тулд хориг арга хэмжээнүүдээ суллах уу?” хэмээн асуухад тэрбээр шуудхан “Үгүй” хэмээн хариулсан аж.

2018 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Иран, АНУ-ын цөмийн хэлэлцээрээс гарч байгаагаа зарласан билээ. Харин Жо Байден хэлэлцээрийг сэргээх бодолтойгоо мэдэгдсэн ч Иранд тавьсан зарим нэг шаардлагууд ийнхүү зөрчил үүсэх шалтгаан болж байгаа юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-08 130.253.28.14

1darangyuilal

Avatar

Зочин 2021-02-08 66.181.189.160

Хүмүүсийг барьцаанд аваад, амь насаар нь дэнчин тавьж төр улстай наймаа хийхийг оролддог алан хядагчдын тактик байдаг. Яг л үүнтэй адил, хойд солонгос иран улсууд цөмийн з э всэгтэй болоод, бусдыг дарамтлах аргыг төрийн хэмжээнд хэрэгжүүлэх гэж оролдож байгаа нь гутамшиг ба огт зөвшөөршгүй үйлдэл юм. Харин ч хүн төрөлхтөн цөмийн з э всэглэлийг хорогдуулж, улмаар бүр устгах, дараа нь химийн, бактерологийн, тэгээд ердийн з э в сэглэлээсээ ч салах ухамсар ёс суртахууны түвшинд өндийж төлөвшиж байна

Avatar

Зочин 2021-02-08 77.172.23.29

zaaaaa a**s ch gesen tsomiin zevsgeeree l erdej baigaa sh dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж