"Иран уран олборлохоо болих хүртэл ямар ч хориг суллахгүй"

Хуучирсан мэдээ: 2021.02.08-нд нийтлэгдсэн

"Иран уран олборлохоо болих хүртэл ямар ч хориг суллахгүй"

"Иран уран олборлохоо болих хүртэл ямар ч хориг суллахгүй"

Жо Байден сүүлд хэлсэн үгэндээ Тегерантай хэрхэн харьцах төлөвлөгөөнийхөө талаар дурджээ. Тэрбээр “Иран улс уран олборлохоо зогсоохоос нааш хориг арга хэмжээнүүдээс алийг нь ч сулруулах тухай яриа байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Түүнийг ийнхүү ярихаас өмнө Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей “Хэрвээ АНУ Ирантай дахин хэлэлцээрийн ширээний ард сууя гэвэл бүх хориг арга хэмжээгээ сулруулах ёстой. АНУ өдгөө хэрэгжиж буй бүх хоригоо суллавал бид ч гэсэн нааштай хандаж, хэлэлцээр хийхэд бэлэн байна” хэмээн ярьсан билээ. Гэвч Байдены сүүлд хэлсэн үг дээрх байр сууртай шууд зөрчилдөж байгаа юм.

Жо Байден дээрх байр сууриа өмнө нь ч гэсэн цухас дурьдаж байсан ч "Super Bowl" спортын наадам эхлэхийн өмнө өгсөн ярилцлагадаа ийнхүү тодорхой хэлжээ. Сэтгүүлч түүнээс “АНУ Ираныг хэлэлцээрийн ширээнд суулгахын тулд хориг арга хэмжээнүүдээ суллах уу?” хэмээн асуухад тэрбээр шуудхан “Үгүй” хэмээн хариулсан аж.

2018 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Иран, АНУ-ын цөмийн хэлэлцээрээс гарч байгаагаа зарласан билээ. Харин Жо Байден хэлэлцээрийг сэргээх бодолтойгоо мэдэгдсэн ч Иранд тавьсан зарим нэг шаардлагууд ийнхүү зөрчил үүсэх шалтгаан болж байгаа юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж