Спортын салбараас хоёр гавьяат дасгалжуулагч төрлөө | News.MN

Спортын салбараас хоёр гавьяат дасгалжуулагч төрлөө

Спортын салбараас хоёр гавьяат дасгалжуулагч төрлөө

Спортын салбараас хоёр гавьяат дасгалжуулагч төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2021.02.08) сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн алдар, цолоор шагнах зарлиг гаргаж, шагналыг нь гардууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд спортын салбараас хоёр гавьяат дасгалжуулагч төрсөн юм.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Машбатын БӨХБАТ

  • Олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн зэрэглэлийн шүүгч М.Бөхбат нь "Рио-2016" олимпод шүүгчээр ажилласан бол өдгөө Монголын тулааны урлаг, тулалдааны спортын зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Түүний аав Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Чойсүрэнгийн Машбат нь Монгол Улсад жүдо, самбо бөхийг дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм билээ. М.Бөхбат нь Монголын Жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар 2006-2019 хүртэл тасралтгүй үр бүтээлтэй ажилласан бөгөөд анхны олимпын зэрэглэлийн шүүгч юм.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын ТУЛГА

  • 3×3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, сагсан бөмбөгийн хөгжил хариуцсан захирал С.Тулга нь багийн спортын түүхэнд анхны олимпын эрх авсан. Түүний дасгалжуулсан 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг "Токио-2020" олимпод оролцохоор болсон бол эрэгтэй шигшээ баг олимпийн эрхийн тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэл сургуулилалтаа базааж байна. С.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор Монголын сагсан бөмбөгийн баг тамирчид тив, дэлхийн 27 медаль авчээ. Түүнээс өмнө Ц.Цэвэрбал, Б.Дамба нар сагсан бөмбөгийн спортоос төрсөн гавьяат дасгалжуулагч нар болж байсан юм.

С.Тулга Монгол Улсын хамгийн залуу гавьяат дасгалжуулагч боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-08 51.178.45.244

) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-08 150.129.143.41

ayanga emchee surguulia togsod shagnaala abal daa. muu zolbin lagaana zahialj aluulna. eemnelgee tarasan zolbin.

Avatar

Зочин 2021-02-08 66.181.177.155

Жудогийнхний амжилт унаад байхад жудогоос гавьяат дасгалжуулагч авах нь нь хэр зев юм бол доо, амжилтыг нь унагасан гэж гавьяат егч байна гэж ойлгох уу, амжилт хамаагуй гэвэл женкогийн л гар хел юм шиг ойлгогдож байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж