Шатахууны үнийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг хэлэлцэнэ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн сард хийсэн мэдээлэлд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2014 онтой харьцуулахад 2016 онд 50-60 хувиар буурсан. Тиймээс Монголд шатахууны үнэ доод тал нь 100 төгрөгөөр буурах боломжтой тухай хяналт шалгалтаар тогтоосон тухай мэдээлсэн. Харин Газрын тосны газраас дээрх мэдээллийг үгүйсгэж үнэ буурах боломжгүй тухай тайлбар хийсээр буй. Үүнтэй холбогдуулан олон нийтийн дунд шатахууны үнэ буурах хүлээлт үүсээд байна. Харин шатахуун импортлогчдын зүгээс ямар нэг хариу мэдээлэл өгөөгүй юм. Тиймээс бүх холбогдох байгууллагуудыг нэг дор цуглуулж шийдэлд хүрэх уулзалтыг маргааш зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай ХЭАХННХ-оос мэдэгдлээ. Шатахуун түгээх газрууд бензин, шатахууны үнээ бууруулбал үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 10 хүртэл хувиар буурах боломжтой гэж ШӨХТГ-аас үзсэн. Хэрвээ үнэ буурвал үүнийг дагаад олон салбарт хэмнэлт гарна гэж хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллынхан мөн тооцжээ. Шатахууны үнийн тухай сэдвээр хийх хэлэлцүүлэг маргааш буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр 11 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно. Хэлэлцүүлэгт оролцох урилгыг ШӨХТГ, Газрын тосны газар болон нефть импортлогч компаниудад хүргүүлсэн байна.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж