“Нохойн орон” ба Оюутолгой | News.MN

“Нохойн орон” ба Оюутолгой

“Нохойн орон” ба Оюутолгой

“Нохойн орон” ба Оюутолгой

Женко Баттулгын (зохиогчийн өөрийнх нь дуудсанаар) санхүүжилтээр “Ламбугайн нулимс”-аар кино урлагт хөл тавьсан, “Нохойн орон”-ы Д.Төрмөнх “Монгол ялна гэж юу гэсэн үг вэ” гээд асуултын тэмдэг тавьжээ.

Зохиолынх нь гол санааг ерөнхийлөн тоймловол түүний мэддэг "Женко" Баттулга Оюутолгой гэгч атгаалжин хар мангастай байлдаж буй тухай өгүүлнэ. Зохиолч хүн иймэрхүү баримтгүй, фактгүй, утга, уянгын драм бичих нь аргагүй ч биз.

Төрийн ордны гурван давхраас Ерөнхийлөгч шүүгчдэд даалгавар өгч /Х.Нямбаатар сайдын хэлснээр/ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулсан, Дубайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан хүмүүсийг толгой дараалан  яллаж байтал Д.Төрмөнхийн бичсэнээр “…Х.Баттулга одоо шүүх ч үгүй, АТГ ч үгүй, зэвсгийг нь тэд хураачихсан” гэнэ.  

Мэдээж, зохиолч нэн шинэ үеийн суртал ухуулгын бүтээлдээ Оюутолгой төслийг хэрэгжүүлсэн “ардын дайснууд”-ыг нэрлэж, “…хамгийн сүүлчийнх нь Сү-гийн цэрэг У.Хүрэлсүх бололтой” гэжээ. Удахгүй гадаадын аль нэг шүүхэд У.Хүрэлсүхийн тухай бор шар мэдээ, комменттойгоо хүргэгдэж, С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Батболд шиг Оюутолгойн шинэ “гэмт хэрэгтэн”, Монголын бас нэг дайсны тухай кино зохиол Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхарт найруулагдах ч биз.

Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбатын хөлсөлсөн хувийн “мөрдөгчид” болох “Кинг энд Спалдинг" компани талархлын баярын өмнөх өдөр Hью-Йоркийн шүүхэд аваачиж өгсөн Сү.Батболдын Оюутолгойтой холбоотой гэх хоёр хайрцаг шар мэдээнүүд дунд Засгийн газрыг төлөөлөх ганц баримт байгаагүй шиг зохиол бичигдэх гарцаагүй. Мэдээж, сэвээчид нь бэлэн.

Уг нь "Оюутолгой"-н төсөл Д.Төрмөнхийн мэддэг "Женко" Баттулгын тухай ном бичихээс өөр, мега сэдэв билээ.

НЭГ.

З.Энхболдтой хамтран Тавантолгойн төслийг улс төр болгон унагасан Х.Баттулгын дараагийн даалгавар нь Оюутолгойн гэрээг цуцлах, "Рио Тинто"-г Монголоос хөөх зорилго агуулж буй нь нэн ойлгомжтой харагдаж байна.

Тэрбээр С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн гэрээг байгуулахдаа авлига авсан гэж буруутгахыг оролдсон ч баримт нотолгоо олдоогүй. Бүгдийг нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэг тохоод ялласан. Яг үнэндээ шоронд хоригдож буй тэднээс Оюутолгойн гэрээг батлахдаа авлига авсан гэх сохор зоосны баримт, нотолгоог Монголын прокурор, шүүх олоогүй юм. Учир нь, тэд авлига аваагүй гэсэн үг.

Гэхдээ Х.Баттулга санасандаа хүрсэн. Учир нь, Оюутолгойн гэмт хэрэгтнүүд гэсэн шинэ хэлмэгдүүлэлтийн сэдэвтэй болсон. Дараагийн бай нь Сү.Батболд. Оюутолгойгоос хэн нэгэн авлига авсан нь баримтаар батлагдвал хөрөнгө оруулалтын гэрээ цуцлагдана. Тиймээс л Оюутолгойтой холбоотой бүхнийг ухаж, төнхөж, авлигын сэжүүр олох нь Ерөнхийлөгч Х.Баттулгын өдрийн бодол, шөнийн зүүд болсон гэлтэй.

Сү.Батболд 2011 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулагчдад илт давуу байдал олгосон гэх шинэ гүтгэлгээ зохион байгуулалттайгаар эхлүүлэв. Эхлээд Баянзүрх дүүргийн шүүхэд “маш нууц” гэх тамгатай материалыг Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат хүргүүлсний дараа “Кинг энд Спалдинг" хөлсөлж, гадаадын шүүхэд нэхэмжлэл гаргуулжээ. Үүнийг нь Монголын Засгийн газар, “Эрдэнэс Оюутолгой”, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, АНУ дахь Элчин сайдын яам хүртэл мэдээгүй өнгөрсөн гэхээр “Кинг энд Спалдинг" хэн, ямар үнээр хөлсөлсөн, хөлсийг нь хэрхэн төлсөн нь анхаарал татах сэдэв мөн.

“Кинг энд Спалдинг"-ийн цагийн хөлс 2.2 мянган ам.доллар гээд бодоод үз.

2011 онд Сү.Батболдын засаг Оюутолгойн гэрээнд оруулсан хоёр өөрчлөлт нь Монголын талын 34%-д ноогдох зээлийн хүүг 9.9%-6.5% болтол бууруулсан. Ингэснээр бидний төлөх өр 400 гаруй сая ам.доллараар буурсан гэсэн үг. Хоёр дахь нь, Нидерланд, Люксембургийн вант улстай байгуулсан давхар татварын хэлэлцээрийг цуцласнаар Монгол Улс татвараа бүрэн авах боломжтой болсон. Захын тэнэг ч энэ өөрчлөлт Монгол Улсад ашигтайг ойлгоно.

ХОЁР.

Д.Төрмөнхийн бичсэн шиг С.Ганбаатар цар тахлаас айлгүй, ард түмнийхээ төлөө өлссөн хүн огтоос биш юм. Ерөнхийлөгчид өдгөө З.Энхболд биш өөр нэг зуудаг нохой хэрэгтэй. С.Ганбаатар Оюутолгойн гэрээг цуцлахыг чанга дуугаар шаардах тусам эсрэгээрээ Монголд хохирол дагуулдаг.

Ч.Сайханбилэгийн “Ерөнхийлөгч УИХ, Засгийн газрын урдуур шургалж, энэ төслийн ажлын хэсгийг хэзээ ч асуудал шийдүүлэхгүй бүтэлгүй попуудаар дүүргэх гэж байна. Цаад зорилго нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хөөж гаргах, хоёр хөршид уг төслийг барьж өгөх, Монголыг дахин ялагдуулах юм” гэх үг үнэн байх магадлал 99 хувь.

Оюутолгой бол Монгол Улс бие дааж хийсэн анхны төсөл. Дараагийн мега төслүүд ганц хүний оролцоотойгоор бүгд нурж унасан. Одоо ганцхан Оюутолгой  үлдсэн. Гэхдээ Оюутолгойн асуудлыг зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулиар харах нь утгагүй. Оюутолгойн гэрээг улстөржүүлж, “Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид шорт тоглож байхыг бас үгүйсгэж болохгүй. “Туркойз хилл”-ийн 53 хувь нь "Рио Тинто"-д, үлдсэн хувь нь жижиг хувьцаа эзэмшигчдэд байдаг. Тэдний дотор олон улсад алдартай “шорт тоглогч” хүртэл байгаа.

Тэгэхээр С.Ганбаатар эх оронч уу, эсрэгээрээ эдийн засгийн алуурчин уу! Үүнийг бүгдээрээ удахгүй харцгаах биз. С.Ганбаатар босох тусам эдийн засаг элгээрээ хэвтдэг нь тохиолдол лав биш.

ГУРАВ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хоёрдугаар сарын 1-ний өдөр албан бичгээр хүргүүлсэн. Уг албан бичигт УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн даруй зарлан хуралдуулах, ээлжит бус чуулганаар Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг шаарджээ.

Хуулийн төслийн гол зорилго нь “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшдэг, их хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг болгох”. Товчхондоо Оюутолгойн орсон, гарсныг Монголбанкаар бүртгэх зорилготой. УИХ дахь ажлын хэсгийн ахлагч нь Ц.Даваасүрэн. Энэ хууль батлагдвал Монгол Улс амиа хорлосонтой агаар нэг болно. Бүх хөрөнгө оруулагч Монголоос дүрвэнэ, орос, хятад хоёр орж ирэх биз.

Зохиолч Д.Төрмөнх “…Хээрийн чонотой нийлсэн гэрийн ноход чононоос аюултай” болохыг онцолжээ. Үнэн л дээ “Нохойн орон” хэвээрээ үлдэхгүй гэвэл Оюутолгойг цуцлах тухай ярих ёсгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ЗөвЗөв
33
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

129 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-08 64.119.26.89

Нөгөө Ганбаатар н**ш одоо шатах ёстой биз дээ. Муу л***р. Үхвэл таарна. Хайран залуу…

Avatar

Зочин 2021-02-08 202.9.46.132

Энэ Ганбаатар яагаад дуугүй болчихов оо . Арай мөнгө амандаа чихүүлчихээгүй байгаа

Avatar

onom 2021-02-08 66.181.185.116

Ажлын хэсэгт орсон байна. Ажлаа хийх байлгүй дээ. Өнгөрсөн 15 жилийн турш ПОП энэ тэр гэж цололоо. Баабар л тэгж цол нэр өгсөн. Өнөөдөр Баабар бол РИО-гийн өгсөн чиглэлээр монголчуудын тархийг угааж байсан нь ил тод боллоо шүү дээ. Бүх бичсэн юм нь баабар.мн сайтдаа байгаа ухаад л гаргаад ирэх ажил. Харин сүүлийн үед хуйвалдааны онол гэж байхгүй, суурь асуудлаа шийдэж мөнгөтэй больё энэ тэр гээд тойруулаад эхэлж. Цаад санаа нь монголчуудын толгойг сурснаараа эргүүлнэ л гэж бодоод бна.

Avatar

Зочин 2021-02-08 64.119.25.163

хэвлэл нийтлэлээр Ганбаатар талбай дээр шатна гэж хэлсэн. энэ нь бусад хүмүүст сэдэл болж байна

Avatar

Onom 2021-02-08 66.181.181.74

Монголын минь амьдрал баргар бна. ОТ жилд 290 сая доллар янз бүрийн хэлбэрээр төлдөг гэж өөрсдөө мэдээллээ. Нөат хүртэл ороод. Их мөнгө өгдөг л гээд бна. Би зүгээр жилд гаргадаг нийт дүнгээ хэлчих, үнэнээр нь. Монголд хэдийг гаргаад хэдийг өгөөд бгааг бид өөрсдөө л тооцчихно. Гадаадад гаргахд зарсан мөнгө орж ирэхгүй, татварынхан учраа олохгүй. Гаргасан баялгийн 2%-иар роялти төлж бгаа нь хэт бага бнаа л гэсэн. Дэлхий дээр 20% байдаг баялгийн татварыг 2% болгосон нь хэнч харсан маргааны сэдэв.

Avatar

Оном 2021-02-08 66.181.181.74

34%-тай битгий холь тэхүү. Тэр чинь монголчууд өөрсдөө мөнгөө төлж авсан компаний хувь. Тэр хувийг Рио манайд өгөхдөө 7.8%-иар өгсөн хэтэрхий өндөр бга. Ийм мөнгийг дэлхий дээр 2-3% л бгаашд. Хүүний хүү төлсөөр сөхөрлөө л гэж хэлсэн. Рио-г хэнч хөөгөөгүй. Шудрага бус юмыг шудрага болгооч гэхээр гараад явчихдаг юм уу. Тэд тэнэг бш. Монголчуудыг харин толгой нь эргэнэ гэж бодоод бна даа.

Avatar

Onm 2021-02-08 66.181.181.74

Хэлэлцээрийн ширээн дээр 3-хан гол асуудал бга. 7.8%-иар мөнгө хүүлж бгааг багасгаж өгөөч. Манай баялаг ашигласан татвар 2% байгаа нь арай хэтэрхий бна. Дэлхийн дундажаар роялти татвараа авмаар бна. Бид тусгаар улс МУ-ын нутаг дэвсгэр дээр ажилдаг бүх компани монголын компани, МУ-ын хуульд захирагдах ёстой. Бид татвараа зөв авахын тулд бүх зарж бгаа мөнгө монголын банкаар дамжуул. Энэ тийм хууль бус зүйл үү.

Avatar

Зочин 2021-02-08 202.126.89.202

Ганбаатар гэгч буруу үзэлтэнээс болж хүн өөрийгөө талбай дээр шатаалаа. Ийм хүнийг бид үлгэрлэвээс энэнээс доор зүйл болж мэднэ. Энэ хүн муу үлгэр дууриал шүү

Avatar

Зочин 2021-02-08 202.9.46.224

Нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүлж, буслыг турхирсан. Ганбаатарт зөрчлийн хуулиар хариуцлага тооц. Төв талбай дээр өөрийгө ө шатаана гээд солиороод байсан даг.

Avatar

Амараа 2021-02-08 221.242.41.226

Адгийн шаарнуудын сүүлчийн орогнол нь эх оронч болох…

Avatar

MGL 2021-02-08 202.70.34.114

Bodit unen ene shvv!!! Zub helj. Ene muu bosoo hezee l bilee. Yor ni tegeed OT.n gereeg unshij vzsen ch yum u daa. Ene tom tusliig MGL.chuud bid dangaaraa olborloj chadahgui shv!!! Banga shig helchii. Ninjanuud ni uhaal nvh uldene.

Avatar

58% bolgoyoo !!! 2021-02-08 69.138.228.195

Hen heniigee muulah gej bhaar Dubain h**** idsengereeg ustgaad ,shineer manai tal 12 jild hohirson uchraas 34 bish 58% huvi hyrtel usguud tsaash yvah heregtei bna shyydee!!!!!… …

Avatar

Zochin 2021-02-08 192.82.69.74

Ganbaatar gej ediin zasgiin a*******n, hiatadiin holsnii etgeed mongoliig horloj duusahgui yumaa. OT-n huvi ezemshleesee manaih tatgalzah heregtei, tegvel orond orohgui. Zugeer tatvar, baigaliin bayalag ashigluulsnii tolbor, huraamj, shimtgelee buren avchaad, ajiillah huch, baraagaa shahchaad suuj baihad l bolno shde. OT-g zugeerl zah zeeliinh ni jamaar toriin oroltsoogui ajilluulchih. Tegvel hel am, uls tor garahgui.

Avatar

Зочин 2021-02-08 202.21.98.238

GANBAATAR BOL HUURAMCH POPULIST. TALBAI DEER SHATAJ NAS BARSAN ZALUUGIIN AMIIG BOSOO HARIUTSAH YOSTOI. GONGINOCHOOD YAMAR CH BOLOVSROLGUI HUDLAA s** MONGOL ULSIIN TURIIN TERGUUN BOLNOO GEED ITGETSEN, YOSTOI MAI SHUU!!! UIULDVERCHNII EVLELD BHDAA HEDEN MYANGAN UURHAICHDIIG HOHIROOJ BSNIIG NI MEDNEE!!!!

Avatar

Shudarga irgen 2021-02-08 174.222.12.245

Jenko ugaasaa l putinii zaavraar ajilladag.Mingoliin ediin zasgiig ali boloh unagah, tumur zam taviaguigees jil bolgon 1,5 terbum dollar 10 n jil aldsan gej Oyuerdene helsen.putin hyatad ruu 2 ch tumur zam tavij nuursee zuuj mongoliig shahsan.2023 onoos zuunbayan ru tavij tumur zam hyatad ruu hyamd uneer orosiin koksjih nuurss ,zesiin bayajmaliig zuunu gesen.(nuuz tuluvluguu).Odoo oyutolgoig unagah.Mongol bayajval oros hyatadiin ard tumend muu ulger jishee bolno gehees uhtlee aidag.urvagch jenk

Avatar

Зочин 2021-02-08 68.4.137.158

Зочин
Эрхэм хөлсний бичээч гуай Оюун Толгойн гэрээг сайжуулах талаар ярьж байгаа болохоос биш хэнч цуцлах тухай яриагүй шүү.Албаар ингээд мушгиад байх юм. Нийгэмд хэсэг бүлэг хүмүүс байна шүү бүр зохион байгуулаттай Улс орныг бужигнуулдаг ялангуй зарим сэтгүүлч нар энд хяналт тавьдаг газар гэж байна уу

Avatar

Р 2021-02-08 66.181.161.91

Энэ одоо юү гэж хуцаад байгаа гөлөг вэ. Хөлсний бичээч

Avatar

ст 2021-02-08 46.2.229.10

энэ өөрөө нохойн олс доор юм бичдэг хөлсний тэнэг зохиолч ,,,, Баавар харин ч арай дээрээ тэр ядахдаа хүнд буруу ойлголт өгдөггүй зөвхөн үнэнийг л үнэнээр нь харж бичдэг хэнч түүн шиг бичиж чадахгүй лдээ учир нь аливаа зүйлийг үнэнээр харах хэцүү учир нь хуурамч хорвоог хүн өөрөө хийдэг т тэр

Avatar

Зочин 2021-02-08 103.10.22.68

chonotoi niilsen g****

Avatar

Зочин 2021-02-08 130.253.28.14

ylc

Avatar

XARXAAS BALIAR YUMAA XIISEER, UJE MEDEGDCEN 2021-02-08 130.253.28.14

opnii daabyy,tsamtsaaraa tolgoigoo numurluu.
concogdxonee.vz

Avatar

GADAAD BODLOGO -YGNIIX NI ESREG ARGA XEMJEE YABUULAX,CATAARUULAX. 2021-02-08 130.253.28.14

12/25naas dylaan opj baigaad,,cyyliin 7 xonog ers xyiterch bna,

Avatar

Зочин 2021-02-08 98.42.137.30

….Нямсүрэн үргэлж үнэнийг бичдэг. Баабар нийтлэгч байхдаа бас Нямсүрэн шиг үнэнийг бичиж ард түмнийг талцуулдаг байсантай агаар нэгэн буюу. Ард түмний сэтгэх чадвартай хэсэг нь эднийг дэмжинэ. Харин монголын дайснууд,тэдний угаадсаар тархиа угаалгасан ард түмний цөөнх Баабар,Нямсүрэн нар руу шүдгүй хөгшин банхар хөв хөв хэмээн хуцмар аядахтай адил загнана. Үр дүн нь нойл… Ард түмэн ойлгож байгаа,Женко,тэрний угаадсаар хоолоо хийгчэд монголд хор болнуу гэхээс,ач болохгүй гэдгийг…..

Avatar

Зочин 2021-02-08 98.42.137.30

Харин нэр дурьдсан бичвэр бичээч Төрмөнх бол 90 оны ардчилсан хувьсгалын үр дүнд гарж ирсэн ардчиллын дуу хоолой байсан юм шүү. Тэрний Нохойн орон хэмээх кино,Үндэсний телевизээр цацдаг байсан нэвтрүүлгүүд цагтаа ард түмний нийгмийн шилжилтийн ухамсарт хувь нэмэр оруулж байсныг үгүйсгэхгүй. Харин мөнгө энэ хүний оюуны мэлмийг сохолсон гэдэг ч үнэн. Ээс Гантөмөр гэгчээс хос жийнс "дамын үнээр" авч өмсөн гангарч байсан баньд Женко Баттулга гэгчийн 17 чингэлэг спиртийг ус болгох үйлсэд хам болсон

Avatar

Зочин 2021-02-08 98.42.137.30

" Миний мэдэх Женко Баттулга" ,"Миний мэдэх ерөнхийлөгч Женко Баттулга" хэмээх намтар бичвэрүүд ,Женкогийн эхнэр нь Барон унгерний цэрэг явсан хүний үр удам юм хэмээх баримтат бичвэр бичиж байсан Мөнхтөрийн дараагийн бичвэр " Миний мэдэх """"""" Женко Батлага " ….. Төв аймаг .Лүн сум….Тахир Соёот…..Төгсгөлийн орон…202….байх магадлал өндөр шүү. Харин Төрмөнхийн уулын мухарт,интернэттэй,жижиг байшинд насаа барах мөрөөдөл биеллээ олсон гэдэгт найдья

Avatar

nemo 2021-02-08 104.13.208.219

unen um bna Tormonh mongol tvees 17 chingeleg spertnii bichleg hulgailg gengoog shorongoos avarsan amin naiz shuudee naaduuld chini mongol gesen yamar ch setgel baihgui zovhon mongo mongo gesen setgeleer negdsen hulgaich nar

Avatar

монгол 2021-02-08 66.181.187.102

энэ ч жинхэн хөлсний бичээч юм биш үү

Avatar

Зочин 2021-02-08 64.119.20.138

Дээр үед Cүх жанжин, шалгарсан маршал Чойбалсан гээд тархи толгой угаасан хөлсний бичээч Навааннамжил гэгч худлаа ш а аж байсан гэж өвөө маань хэлдэг байсан худлаа худлаа гэж… чаавас мөн бичвээ энэ муу хөлсний бичээч.

Avatar

Зочин 2021-02-08 51.178.45.244

Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-08 59.153.113.105

хөлсний бичээч гадныхны гар хөл болооч.…Хээрийн чонотой нийлсэн гэрийн ноход чононоос аюултай энэ үгийг өөрт чинь зориулж байна .нямсүрэн гуайдаа

Avatar

Зочин 2021-02-08 85.5.166.150

ene buzar avgai huzuugui hulgaichiin bogsiig heleeree tseverlegch y****n shuu.. bas uuruu aimaar muuhai unertei.. sejgiin

Avatar

ЗОЧИН 2021-02-08 202.9.46.94

ганбаатарыг нохойн орны эзэн гэж нэрлэвэл арай болохгүй байхаа ,,нохой бол үнэнч сайхан сэтгэлтэй хийморьлог амьтан шүү
хүний сайн нөхөр Ганбаатар мэтийг бол бузарын орны нэвчдэс гэхиймуудаа хэлэх ч муу үг олдохгүй юм хайран залуугийн үхэлд энэ нөхөр л буруутай

Avatar

Onom 2021-02-08 66.181.185.116

Таныхаар Баабр ямрав? Цаг хугацаа хамгийн шудрага шүүгч. Бүх баримт Баабр Рио-гийн төлөө ажиллаж байсныг гарцаагүй нотолж эхэллээ

Avatar

Иргэн 2021-02-08 66.181.176.51

Женког зүгээр суудлаасаа буухгүй дээ.мулгуу хүнээр төрөө бариулдаг бид бүгдээрээ мулгуу хүмүүс .Хамгийн аюултай нь Тэр өөрийгөө ухаантай гэж бодоод байна.

Avatar

Монгол 2021-02-08 202.55.188.44

Риогийн хөлсний бичээч нар эх орныхоо эсрэг хүмүүсийн хооронд яс хаясан тархи угаасан хогийн юм бичихээ болиоч ээ. Чинийхээр 2051 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй 22 тэрбум долларын өрд ороод дээр нь 1000 тонн алт 40 сая тонн зэсээ зүгээр өгчихөөд сууж байх уу. Эх орныхоо эсрэг урвагч царайлж ийм хохиролтой гэрээ хийсэн нь ил болоод Рио та нар харалтгүй бас өрд орно шүү гэсэн тавалсан тооцоог Сангийн яам ЗГт ТЭЗҮ гэдэг юмныхаа тооцоон дээр гаргаж өгчихөөд байхад Ганбаатарыг муулах юу байна вэ

Avatar

Зочин 2021-02-08 202.179.25.113

АА НӨГӨӨ НЯМСҮРЭН АВГАЙН БИЧСЭН ЭЭЛЖИТ БӨӨЛЖИС ҮҮ. ЭНЭ АВГАЙ ДАНДАА Л НЭГ ИЙМ ХӨЛСНИЙ БИЧЭЭС ХИЙЖ БАЙХ ЮМ. ОЛСОН ИДСЭН НЬ ШИНГЭХГҮЙ ГАХАЙ БОЛОХ ВИЙ ДЭЭ. ТА НАР ХАРААРАЙ ХАЙЛТ ХИЙГЭЭД. ЭНЭ АВГАЙ ДАНДАА ИНГЭЖ ЭНЭ СЭДВЭЭР СОЛИОРЧ БАЙДАГ ЮМ. ЧААВААС ХҮН ИНГЭЖ Ч ХООЛОО ОЛЖ ИДЭХ Ч ГЭЖ ДЭЭ. НӨГӨӨ УЛС ТӨРИЙН я***н ГЭДЭГ ШИГ СЭТГҮҮЛ ЗҮЙН я***н ГЭЖ ЭНИЙГ Л ХЭЛНЭ. ТАНЬЖ АВЦГАА. ХЭСЭГ БАЙЖ БАЙГААД ҮЕ ҮЕ ИНГЭЖ СОЛИОРДОГ ЮМ. НЭРИЙГ НЬ НЯМСҮРЭН ГЭДЭГ ЦЭЭЖЛЭЭД АВЦГАА. БИЧСЭИЙГ НЬ ХАРААД Ч ХЭРЭГГҮЙ.

Avatar

Зочин 2021-02-08 51.195.103.74

Энэ н**ш шатаж үхэх ёстой байсан юм шатаж үхнэ гэж залууст буруу үлгэрлэл болсон энэ новшоос их хамааралтай.

Avatar

Заагч 2021-02-08 202.9.46.17

Нямсүрэн гэж өмхий авгай хуцахаа болио өмхий алцайсан г***й чинь гадны гар хөл болохоо боль.

Avatar

Хүрэлхүү 2021-02-08 103.229.122.160

Сү.Батболд, Баяр тэргүүтэй хахуульчдын төлөөний нохой л тэднийгээ өмөөрч байгаа царай нь энэ. Нямсүрэн гэж ийм дүүрчихсэн амьтан юм биз дээ.

Avatar

Зочин 2021-02-08 150.129.143.41

olon udaa ene ayanga dandaa baahan hund surtal. aimar aimshigaa yalaa geed iim oodn abjigaan.

Avatar

Зочин 2021-02-08 139.5.217.131

Хэн байна надад хамаа алга . Эх орондоо сайн гэрээ хийлдээ . Битгий өмөөр бууд гэвэл би зөвшөөрнө за үхээсэй хавдар тусаасай . Ард иргэд хавдар тусаад 1000 1000 -р үхээд байх юм . Эд нар өвчин тусаад үхээд өгөөч ээ

Avatar

Зочин 2021-02-08 150.129.143.41

ayanga emchee bitgii shaaldaa hogin nidlagachin yu hiisen egj iim odon abdinnbee. amerik zugaaldag zolbin abij. muu india nepal pizdaala

Avatar

Зочин 2021-02-08 64.119.26.175

ЖОНХУУ ХИНШҮҮ МЭТИЙН ГАЙНУУД АРИЛАХ БОЛТУГАЙ

Avatar

Onom 2021-02-08 66.181.185.116

Юу ч мэдэхгүй хүн бол гайхна эргэлзэнэ. Харин нэг талд нь гараад солиорч байгаа хүн бол даалгавартай бууны нохой байдаг. Хэдэн талын бууны ноход бий. Чи бол Рио-н хавьцааны л гөлөг бна.

Avatar

hungal 2021-02-08 59.153.113.200

uuniig bichsen hun yostoi teneg-galzuu beech ni bololtoi.

Avatar

Зочин 2021-02-08 64.119.23.153

Галзуугийн одрийн тэмдэглэл бна Монгол ялнаа

Avatar

зо 2021-02-08 202.9.47.49

энэ бол үнэхээр үнэн Баттулга оросын дарамтанд дор үүнийг хэрэгжүүлж байгаа Оросуудын хувьд монголд барууны хөрөнгө оруулалт байх есгүй гэсэн бодлоготой

Avatar

Onom 2021-02-08 66.181.185.116

Аа харин тийн, Рио-нхон далдуур айлгаад байгаа царай нь. Угтаа монголчууд Рио-г хөөгөөгүй байхад л Рио хөөх оросын мэх гээл яриад байгаа юм. Рио-гоос ашиг хүртмээр бна, монголын орд дэнр эрх тэгш хамтармаар бна гээл саналаа хэлэх төдийд л Рио-г хөөх гэж бна оросын явуулга гээл эхэлж бгаа юм. Тэнэг л гээд басахд бна.

Avatar

yyyyy 2021-02-08 185.220.102.6

ene shal ssoliotoi amitan

Avatar

b***** 2021-02-08 66.181.161.30

Ene nuhur ymar ch medleggui chadvargui baij ih daldganan aa

Avatar

Оном 2021-02-08 66.181.185.116

Ж.Нямсүрэн гэгч мөнгө авч нийтлэл бичдэг юм бна гэдгийг л анхаараад авчих. Энэ бол гарчгаараа мессеж өгөх гутаах орлдлого. Дотор нь юу ч бхгүй. Салхины өөдөөс нулимаад чиний шүлс чам дээр л унана.

Avatar

Зочин 2021-02-08 66.181.189.160

Монгол улс бие дааж хийсэн төсөл юм бол яагаад өөрсдөө өртэй болчихдог билээ? Яагаад ноогдол ашиг тараахдаа Монголыг орхичихдог билээ? Бас 3 дах хөрш гэчихжээ… хүүхэд хуурч байгаа юм шиг. Рио тинто 3 дах хөрш үү? Харин ч 3 дах хөршүүд офшоруудыг ил болгож, авилгачдыг шүүж, алдагдсан шударга ёсыг маань өмнөөс маань сэргээж, үр дүнд нь баярцогт баяр мэтийн ноход ялаа сонсож, дараагын урвагчийн шүүхэд дуудагдах ээлж дөхөж байгаа бусуу…

Avatar

Onom 2021-02-08 66.181.185.116

Ёстой л юу ч гээд бгаа юм. Одоо бүр тодорхой ч бичиж чадахаа байсан тодорхой бичихээр ороогдчих гээд бгаагаа мэдээд бна гэсэн үг. Тэр нь энэ нөхөр юу хийж байгаагаа маш саын ойлгож бна гэсэн үг. МУ-д ашиггүй гэрээ хийгдсэн нь 12 жилийн цаг хугацааны шалгуураар гараад ирсэн. Рио ч бүр анхнаас нь сэдэж байсан бууны нохдоо тавиал зохицуулаад ирсэн я даравч дардайна гэдэг болохоор Монгол хүн тавиад явуулж бна. Муу юманд бээлий л болгож ашиглаж бгаа нь тэр. Гадаад гэхээр …

Avatar

Зочин 2021-02-08 66.181.183.130

Ойлгомжгүй юмв Төрмөнхийн хэлснийг дамжуулааад байгаа юм уу Дэмжиж байгаагаа хэлээд байгаа юм уув галзуу юм уу ?

Avatar

TsM 2021-02-08 139.5.216.61

Энэ нийтлэл бичсэн хүнийг ойлгохгүй байна. Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа компани яахаараа монголын банкаар үйлчлүлж болдоггүй байнаа. Тэгээд санхүүгийн хяналтыг хэн хаана хийх болж байнаа. Хэдэн бор төгрөг авахаараа хаа хамааагүй юм бичиж болж байна уу? Баялагийн эзэн бид ийм эрх мэдэлгүй байх ёстой юу ?????!!!!!.

Avatar

Тэнэг гэрээг цуцал 2021-02-08 203.91.115.55

Оюу толгой шиг баялагаа өгсөн эзэн нь өрөнд ордог ийм луйврын системийг Монголын төрийн өндөрлөгүүд зөвшөөрсөн нь үнэхээр гайхалтай. Тэр шар толгойтой хүмүүс ухаантай юу? Баялагаа зөөлгөөд өөрөө хоосон, өртэй хоцор ч байгаа хирнээ тэднийг өмөөрдөг урвагчидтай улс үнэхээр харамсалтай. Сангажавын Баярцогт гээд дурак 20,000 хувьсигчтай маш ашигтай гэрээ, ард түмэн үүнийг бараг ойлгохгүй гээд л Үндэсний ТВ-ээр доромжлоод л Оюу толгойн гэрээг хамгаалаад байсан нь хаана байна? Ашгийг нь шахаа хийдэг

Avatar

зочин 2021-02-08 64.119.20.19

Муу инергитэй хар шаар Ганбаатараас болоод хүн шатаж үхэх сэдэл аваад байгаа юм биш үү. Дэндүү увайгүй попчин монголын парламентийг ичих нүүргүй болгосон худалч, увайгүй амьтан. Төгссөн сургуульч байхгүй 3,4 дээд сургууль төгссөн гэж худлаа зална, үйлдвэрчний эвлэлийн мөнгийг хулгайлна, ичихгүй гэртээ хахууль авч байгаад баригдана, есөн шид нь бүрдсэн хог шаар

Avatar

Монгол 2021-02-08 202.55.188.44

Хүн шатаж үхэхэд Ганбаатар ямар хамаатай юм бэ харин эсрэгээрээ монголчуудыг 22 тэрбум долларын өрд оруулаад 1200 тонн алтыг нь зүгээр авах гэж бгаа Рио буруутай байж болох юм. Бидний төлөө эх орныхоо төлөө өвлийн хүйтэнд өлсөөд луйварын гэрээг цуцлаад өг гэж ЗГаа чи шаардаж чадах уу

Avatar

зочин 2021-02-08 202.21.120.66

Ганбаагийн хэлж байгаад авах ч юм бий хаях ч юм бий асуудлыг хэт туйлшруулаад байж болохгүй ер нь ОТ-н гэрээг цуцалдаггүй юмаа гэхэд цоо шинээр гэхдээ МУ-д ашигтайгаар хийх ёстой үүн дээр бол бүх Монголчууд санал нэгдэх байхаа. ОТ-н гэрээг Дубайд очиж янзлахдаа арай л дэндүүлсэн байна Тиймээс Дубайн гэрээг хүчингүй болгож ОТ-н гэрээг шинээр хийх хэрэгтэй

Avatar

Аллах 2021-02-08 202.9.46.65

Ерөниилөгч блон түүнииг хамгаалж бичдэг нохой Төрмөнх 2 бол таарсан таар шуудайнууд шүү. 2улаа адилхан Дүрслэхэд сурч бгад авъяасгүй гд хөөгдөж бсан юм гэнлээ. Иим муусайн нохойнууд өнөөдр дуу дуугаа авалцаад хуцалдаад бхаар чинь Монгол улс нохой орноос юүн ялгаа бхав.Төрмөнхиин сэтгүүлч гж юү бхөв. Мэргэжлинн үнэмлэхч бхгүй. Хүн алж.хүүхэн гусаж явдаг л хүн. Монголын төр. сэтгүүл зүйгээс энэ мт боловсролгүй нохойнуудыг зайлуулахгүй бл төр улс цэвэршихгүй ээ..Бурхан удахгүй тэднииг гэсгээх блно.

Avatar

Монгол хүн. 2021-02-08 103.10.21.37

Энэ муу нохойг нохой Африк руу цөлвөл жил ч болохгүй негрүүдэдээ тамлуулж алуулна даа. ХҮННҮ Их гүрнээс алдартай ИХ МОНГОЛ иймэрхүү гайнаас хол байг.

Avatar

Иргэн 2021-02-08 202.9.46.202

Энэ Нямсүрэн гэгч бичигч МАН ын бууны нохой Нямдоржоосоо захиалга авч Баттулгыг муулж бичжээ зайлуул!!

Avatar

bat 2021-02-08 66.181.186.42

Энэ Төрмөнх уул нь гайгүй сэтгүүлч байсан юм. Даан ч мөнгө гэдэг гайтай юмнаас болоод хүнд хөтлөгдөөд байна даа. Тэр 17 чингэлэг спиртын бичлэг бүхий кассетыг хулгайлж эзэндээ өгөөгүй бол монгол ТВ-дээ сайн сэтгүүлчээр үлдэх байлаа.

Avatar

Зочин 2021-02-08 202.21.96.134

Ганбаатар аа, наад УИХ-ын гишүүн гэж ажлаасаа болиод аль нэг их сургуульд сурсан нь дээргүй юу? Гэртээ харьж сайхан унт, маскаа зүү, гараа сайн угаа, 1,5-2 метрийн зайнаас хүнтэй харьцана. Гэртээ хариад ном унш

Avatar

ЗОЧИН 2021-02-08 66.181.182.195

ДАГААД Л СЭВЧИХ ЮМАА ЭНД НЭГ Л ҮНЭН ЮМ БИЙ ЭНХБОЛД 5 ТОЛГОЙГ АВЧ ҮЛДЭЭГҮЙ БОЛ ИХ ХУРЛЫН ДАРГА БАЙГААГҮЙ БОЛ ОДОО АЛЬ ЭРТ ОЮУТОЛГОЙ ШИГ БОЛСОН ХЭРҮҮЛ ХИЙГЭЭД Л СУУЖ БАЙХ БАЙСАН АШИГГҮЙ ГЭРЭЭ ХИЙСНЭЭС АВААД ҮЛДСЭН НЬ ДЭЭР ГЭДЭГ НЬ ХАРИН БАИАЛГААТАЙ ҮНЭН ШҮҮ

Avatar

Зочин 2021-02-08 64.119.22.67

Хөрөнгө оруулалтын гэрээг цуцалбал 15 мянган монголчууд ажиллгүй болж, Сүхбаатарын талбай дээр жагсаж, С.Ганбаатарыг сор залах байхдаа. 16 жилийн өмнө С.Ганбаатар, Батзандан нар Н.Энхбаярыг сор залж байсан юм даг. Харин Дубайн гэрээг хүчингүй болгох хэрэгтэй. С.Ганбаатар гэж мэдлэггүй зүгээр л нэг муу партизан шүү дээ. Асуудлын мөн чанараа ч мэдэхгүй амьтан. Ч.Отгочулуутай мэтгэлцээд ялагдаж шившгээ тарьсан. Гэхдээ Ч.Отгочулуу бол тэр чигтээ Рио Тинтогиг бууны нохой байсан нь шууд харагдсан.

Avatar

Зочин 2021-02-08 202.21.97.30

ТАНАЙ САЙТ ЯМАР ХУДЛАА ХУДАЛДАГДСАН ЛАЛРЫН СҮ-ГИЙН САЙТ БЭ?? МОНГОЛЫН ЦОРЫН ГАНЦ ЭХ ОРОНЧ ХҮНИЙГ ИНГЭЖ ХУДЛАА ГҮТГЭЖ ХАРЛУУЛАХАА БОЛЬЧООРОЙ МУУСАЙН ЛАЛРУУДАА, ТАНАЙ САЙТЫГ ХАКЕРДАЖ ОНИГОО БОЛГОНО ШҮҮ АНХААРУУЛСАН ШҮҮ!!!.. ANONYMOUS

Avatar

Зочин 2021-02-08 202.179.27.245

ЭЛБЭГДОРЖ ТАЛБАЙ ДЭЭР ШАТАЖ СӨНӨТҮГЭЙ.

Avatar

Зочин 2021-02-08 202.126.90.116

Хиншүү ёстой бузар зальтай н**ш Эрдэнэт хотынхон амаа барьж байнаа

Avatar

Зочин 2021-02-08 213.162.73.143

Өчнөөн өртэй үлдэж луйвардуулж байхаар цуцласанмнь дээр шүү. 35 жилийн дараа ашиг авна гэж гэрээ байгуулана гэж юу байдаг юм бэ.

Avatar

. 2021-02-08 202.179.21.217

Ediin zasag muu AVILGACHID TOM bgaa uchir Ganbaa bosson ium. Ganbaa talbai deer garahaar edyn zasag undag ium bish.

Avatar

oyun 2021-02-08 202.126.89.105

Цуцлана гэж хэн чамд хэлээд байгаа юм дан нэг талыг барьж бичих юмаа та нар Сайжруулаад – 2 талдаа ашигтай гэрээ байгуулах хэрэгтэй гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй түүнд Ганбаа өлсгөлөн зарлаж хэрэггүй ширээний ард суух эр зориг хэрэгтэй

Avatar

Amar 2021-02-08 124.158.84.241

Босоо Ганбаа бол поп улстөрч.Поп улстөрч гэж сайхан ярьдаг худалч ,луйварчдыг хэлдэг.

Avatar

Зочин 2021-02-08 66.181.190.23

ганбаатарыг муулаад яах вэ. Мэддэг нэг нь мэднэ

Avatar

Зочин 2021-02-08 202.21.96.134

Ийм юм болох гээд байсийн. Сагсаганаад байсны гор өнөөдөр ингэж гарч байгаа юм. Манай ард түмэн чинь баян, янз бүрийн боловсролтой хүн байна, боловсролгүй хүн байна, янз бүрээр хүлээж авна. Хүрэлсүх Ерөнхий сайдаас буухдаа 2008 онд болсон шиг дахин хүний амь үрэгдэх бий гэж болгоомжлоод огцрохоор шийдлээ гэсэн утгатай юм хэлээд буусан. Одоо харж байгаа биз. Юу болж байна уу? Хайран залуу

Avatar

Зочин 2021-02-08 202.21.96.134

Ойлгох юм юу ч алга. Гэхдээ энэ Ганбаатар гэдэг нөхөр чинь эхнэрээсээ зөвшөөрөл аваад өөрийгөө шатаана гээд байсан, шатаагүйг бодоход эхнэр нь зөвшөөрөл өгөөгүй юм байлгүй дээ. Харин УИХ-ын гишүүн хүн хүмүүсийг уриалан дуудаж хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож болдоггүй юм. Гудамжны наймаачин гараад өөрийгөө шатаана гээд ярьж зогсоо биш.

Avatar

Зочин 2021-02-08 192.160.102.164

Муу хөгийн новшоос болж хүн шатаж үхлээ

Avatar

Зочин 2021-02-08 64.119.27.125

МОНГОЛЫН АРД ТҮМЭН ОДОО ЭЗЭНИЙ ЁСООР ӨӨРИЙН ӨМЧДӨӨН ХАНДАХ ЦАГ БОЛСОН ГАЗАРЫНБАЯЛАГ БОЛ АРД ТҮМНИЙ ӨМЧ
АРД ТҮМЭН ӨМЧӨӨН МЭДЭХ ЦАГ БОЛЖЭЭ МОНГОЛ ТӨРД ҮҮРЭЛСЭН ХУЛГАЙЧ НАР АРД ТҮНИЙ ИТГЭЛЭЭР ТОГЛОЖ БАЙНА
ҮНЭНДЭЭ БОЛ ГАНБААТАРЫН ЗӨВ ГАНБААТАР ЛУЙВАРЧИН НАРААС ӨӨРТӨӨН ЮУЧ ШААРДААГҮЙ ГЭДЭГИЙГ АРД ТҮМЭН САЙН МЭДЭЖ БАЙГАА ЛУЙВАРЧИН НАРЫГ НАМТАЙ НЬ ХАМАТ МОНГОЛ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ЦАГ БОЛЖЭЭ
ТОГТОЛЦООНЫ БУРУУГААС БОЛОЖ ЛУЙВАРЧИН НАР ТӨРД ҮҮРЭЛСЭЭР БАЙНА ИЙМ ХУРАЛ МОНГОЛД ХЭРЭГҮЙ

Avatar

дундговиин тэнэг сонгогч 2021-02-08 66.181.161.94

батболдын их хуралд байгаа гэмт бүлэглэл б,энхбаяр мөнхоргил цогтбаатар хүрэлсүх хүрэлбаатар

Avatar

Зочин 2021-02-08 212.95.5.254

Хохохо. Шинэ дайсан тодруулж тэрэнтэйгээ байлдмаар бна, Еөк болгож аль гэж байна уу? Салаавч шүү энэ удаа

Avatar

Зочин 2021-02-08 203.91.115.55

ОЮУТОЛГОЙ БОЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ МОНГОЛЫН БАЯЛАГ ЗӨӨХ ЛУЙВРЫН МЕХАНИЗМ БӨГӨӨД УЛС ТӨРЧДИЙГ НЬ АВИЛГАЛДАЖ ЛУЙВРААР МАШ ҮНЭТ БАЯЛАГИЙГ ХУРДАН ХУГАЦААНД ЗӨӨН ХИЛИЙН ГАДНА ГАРГАХ БҮХЭЛ БҮТЭН ТОГТОЛЦОО ЯВААД БАЙНА. ЭНЭ ТӨСӨЛ БОЛ МОНГОЛЧУУДЫГ ДОРЖ ҮЗЭЖ ДОРОМЖЛОХ ЭВ НЭГДЛИЙГ НЬ ТАЛЦУУЛЖ ТЭНДЭЭС БАЯЛАГИЙГ НЬ ХУЛГАЙЛАХ МЕХАНИЗМ. ЭЦЭСТ НЬ МОНГОЛЧУУД МАШ ИХ ӨРТЭЙ ХЭДЭН ХООСОН ХОНГИЛ НҮХ, ЗЭВЭРСЭН ТӨМӨРТЭЙ Л ҮЛДЭХ НЬ
БИД ХЭЗЭЭ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ДУУГАРЧ ТЭМЦЭЖ СУРНА ДЭЭ. ТЭМЦДЭГГҮЙ АРД ТҮМЭН МӨХДӨГ ГЭДЭГ

Avatar

Зочин 2021-02-08 203.91.115.40

Бид бас "Амьдралын хүрд" киног санаарай. Нэгэн баян айлын эрх бүсгүй Африкт очдог. Нутгийн эмгэн өвгөн хоёр амиа алдах хүртлээ хамаг хайраа түүнд зориулж амийг нь авардаг. Гэтэл өс хонзон, түрэмгийлэл дээрэлхүүгээ багтааж ядсан оргодол европ эр тэр хоёрыг буудчихдаг. Харин эмэгтэй нутгийн сахиус, хүүгийнхээ төрсөн тэр ариун газрыг баяжихын тулд уурхай, нүх, шуламын оромж болгодог. Ийм хүмүүсийн энэ шунал, мөлжлөг үргэлжилсээр байгаа нь хаана явсан газраа түгшүүр төрүүлж байдаг.

Avatar

Зочин 2021-02-08 203.91.115.55

Женко Ганбаа 2 больсон нь дээр. Монголын хөгжлийг 30-н жил хойш нь татлаа . Жонхуу л Оюутолгойн хувьцаагаар улс төр хийж баяжиж байна. Баттулгыг огцруулбал таарна

Avatar

Монгол улсын иргэн 2021-02-08 103.57.95.172

Ганбаатар худалч зальтай хулгайчийг шоронд хий, одоо энэ тэнэг хулгайч хүмүүсийг шатахыг уриалан дуудаж нэг хүн амиараа хохирч байна. Энэ Ганбаатар гэмт хэрэг хийлээ, хүмүүсийг өөрийгөө шатаахыг уриалан дуудсан

Avatar

Зочин 2021-02-08 64.119.25.207

Нэг л юмыг ойлго. 10 оюутолгой байгаад ч олсон мөнгөө тараагаад дуусгах юм бол манай оркуудыг тэжээж хүрэхгүй.

Avatar

Төрмөнх бол шал доль 2021-02-08 192.82.69.66

Төрмөнх бол их доль хүн. Намтар түүх нь муухай сонсогддог. Залуудаа хүн алаад шоронд орж байсан.иш. Монголд зусар хүмүүс ганц Төрмөнх биш. Гэхдээ энэ хүн хүнийхээ хувьд маш эвдэрчихсэн хүн.

Avatar

bb 2021-02-08 103.80.211.234

nyancuren
henii zahipalgaar bichdeg ym bol doo ene muu nyan

Avatar

зочин 2021-02-08 192.82.66.247

Женкогүй Монгол улсын ирээдүй гэрэлтэй.

Avatar

Саран 2021-02-08 192.82.75.140

ҮГНИЙ НАБОР БОЛЖЭЭ, ҮГЭЭ ЗӨВ БАЙРШУУЛААД ОЙЛГОМЖТОЙ БИЧИЖ СУРААЧ ЭЭ, СЭТГҮҮЛЧ ГУАЙ

Avatar

Lagt 2021-02-08 211.36.131.223

Erguu ORK . onoodor Mongol ulsiin tusuviin 35%-iig dangaaraa burduulj baigaa Oyutolgoi 5-n tolgoigoo zogsoochih tegvel tegeed ediin zasag yaj humigdahiign harch maluudaa !

Avatar

Зочин 2021-02-08 202.126.89.197

Тэнгэр газар шиг зөрүүтэй ажиллаж байгаа 2 уурхайг ижил түвшинд ярих нь риог хаацайлж байгаа хэрэг.

Avatar

монгол 2021-02-08 203.91.115.39

ганбаатар гэж ямарч мэдлэг б байхголовсорол байхгүй энхбаярын бэлдэж өгсөн зүйлийг цээжилж бгаад яардаг та бүхэн хараа биздэ гар нь салгалаад худлаа тоо хэлээд айлийн авгайг эзэнгүйчилж хонодог хүн юугаа бүрэн чэжэлхэв вэ.монголийн мэдээлэл хомос хэсгээр шоу хийж хэдэн жил амидралаа. чамаар дээд тэнгэр одоо тодруулаагүй байх энбаяртагаа явна хө

Avatar

1234 2021-02-08 64.119.27.125

БАЯРЦОГТ ГАНБААТАР ХОЁРИЙН ХЭН НЬ ҮНЭН ЮМ ХЭЛСЭН ВЭ ГЭДЭГИЙГ ОДОО БИД ХАРСААР БАЙЖ ДАХИН ЮУ ХЭЛЭХ ЮМ
ГАНБААТАРЫН ЗӨВ БАЙСАН НЬ ӨНӨӨДӨР НОТЛОГДСОН ОДОО ЮУ ГЭЖ ХУДЛАА ХУЦАХ ГЭЭВ

Avatar

зочин 2021-02-08 192.82.78.106

РИО ТИНТОГИЙН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧИД АЖИЛДАА ОРЛОО ЮУ

Avatar

Kkkk 2021-02-08 202.126.90.137

Chi ch yalgaagui

Avatar

Жавар өвгөн 2021-02-08 202.9.47.14

За тэгвэл байгалийн баялгаа ашиглуулаад шанд нь өдөр тутам улсаараа сая сая долларын өрөнд ороод 2050 он гэхэд 22 тэрбум долларын өртэй л үлдэх нь зөв юм шиг байна. Тэгээд Өмнөговь аймгаа өрөндөө өгчихөөд амар сайхандаа жаргах юм байна. ИйМ л сайхан ирээдүй та биднийг хүлээж байна.

Avatar

Зочин 2021-02-08 66.181.161.70

Өнөөдөрийн 2 тэрбум доллар гэдэг монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувьтай тэнцэх мөнгө. 2050 гэхэд монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 100 тэрбум илүү долларт хүрнэ. Тэр үеийн 20 тэрбум доллар нь тухайн үеийн дотоодын нийт бүтээгдэхүүний бас л 20 хувьтай тэнцнэ. Өөрөөр хэлбэл өнөөдрийн 2 тэрбум доллар, 30 жилийн дараах 20 тэрбум доллар хоёр яг адилхан.

Жишээлбэл 1996 онд нэг тонн шатахуун 150000 төгрөг байсан бол өнөөдөр 1,8 сая төгрөг байх жишээтэй.

Avatar

Зочин 2021-02-08 66.181.161.51

Киноны нэр буруу байна "Нохойн орон" биш шүү "Нохой орон" гэсэн тэс өөр утга агуулгатайг хэргээр мушгиж байна. НЬЮС.МН эзнээсээ их мөнгө авсан байж болно. Өртэй байх хэцүү. Өрөө төлөхдөө учиртайхан хандахгүй бол танай сайт хаагдана шүү. Ми.Энхболдод өрөө төлж дуусалгүй Хүрэлсүх, Сү хоёр рүү давхи нэмж баахан өр төвих хэрэг байна уу

Avatar

Зочин 2021-02-08 202.21.96.134

Махан мантуу нь Москвагийн хот зохион байгуулалтын дээд сургуулиас хөөгдчихсөн, эцэг Миеэгомбо эт их сургуульд түүх газарзүйн багш – тэгээд яахав махан мантуугаа их сургуульд хаалгаар оруулаад диплом гэлэг цаас хэвлэж авч өгсөн. Өөр боловсрол гэж юм байхгүй. Ганбаатар гэж энэ нөхөр өмнө нь өлсгөлөнгөө зарлаад Оюутолгойн гэрээг сайхан болгох нь яагаав? Иймэрхүү сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийг Парламентад оруулдаг буруу юм бна даа. Уншсан номын хэмжээ бага хүмүүс ийм тэнэг үйлдэг хийдэг.

Avatar

зочин 2021-02-08 192.82.78.106

хэ хэ хэ чи Ганбаатарын уншсан номыг тоолоогүй. муу тэнэг Рио тинтогийн угаадас долоогч минь

Avatar

Б.Сүх 2021-02-08 139.5.219.75

Хэн бичсэн нь мэдэгдэхгүй хэнд хаягалсан нь тодорхойгүй Риогийн хамгаалагч мөнгөний нөхрийн бичвэр санаатай юм биздээ. Үүндээ Монголчууд итгэнэ гэж бодоо юу бид тэнэг биш учраас та нөхөд хэр хамгаална.Бид түүнийг зогсоох ёстой гэж ойлгоно. Аль түүхэндээ 100 жилийн дараа ашиг өгдөг гэрээ гэж байдагагүйг бид гадарлана 3н үеэ дууссаны дараа шүү 4р үе маань төрлөө юу ашиг авлаа юу..Энэ насандаа ашгийг нь хүртэхгүй бол бид түүгээр яах юм байсан юм тэндээ байж л байг 4р үе маань ашигтай болгоод ухаг

Avatar

Зочин 2021-02-08 202.21.96.134

Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшсэн 3 нөхөр дотор авах юм байгаагүй, тиймээс ч манай гэрийнхэн сонгуульд орохгүй гэж шийдсэн. МАН-н махан мантуу, дээрээс нь Баттулга, бас энэ Ганбаатар – энэ хүн туйлбаргүй хүн, 7 их сургуульд орсон боловч нэгийг нь төгч байгаагүй, гэхдээ нөгөө 2-оосоо арай дөнгүүр боловсролтой нь энэ хүн гэж байгаа. Баттулга Дүрслэх урлагийн дунд төгссөн, зураач – монголчууд жуулчдад ганц үзүүлэх Чингисийн хөшөөг нь бодоод л энэ хүнийг дэмжсэн байх гэж боддог,

Avatar

Хэхэ 2021-02-08 80.43.70.132

Нэг уурхай, нэг компани дампуурахаар бүхэл тусгаар улс сүйрдэг байж болохгүй шүү дээ. Монголдоо ашиггүй гэрээг бол цуцлах л хэрэгтэй. Хөөж гаргана уу, шинээр гэрээ байгуулна уу дараагийн асуудал

Avatar

Зочин 2021-02-08 103.26.194.60

болохгүй биш болдог дээрээ тулчихсан л байна даа. Бусад хөрөнгө оруулагч нараа бүгдийг нь хөөгөөд явуулчихсан, өөр улсын эдийн засгийг тэтгэх хэмжээний төсөл, төлөвлөгөө юу ч байхгүй шд

Avatar

Зочин 2021-02-08 103.140.11.36

Оюутолгойн гэрээг цуцалж болохгүй. Далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгаад үйлдвэрийг ашиглалтанд авах ёстой. Тэр болтол хэрүүл, хийрхэлгүй байж, хумсаа нууж, уур хорсолоо чээжиндээ хадгалж байх хэрэгтэй. Монголын газар дээр баригдсан үйлдвэр байхад энэ муу гэрээг өөрчилж болно. Эрдэнэтийн гэрээг 5 удаа өөрчилж байж бид мэдэлдээ авсан юм шүү. Хэрвээ энэ том төсөл зогсвол Орсууд Удоканы зэсийн ордоо ашиглаад эхлэнэ. Бид зах зээлээ алдана. Төмөр замыг 10 жил гацааснаас Оросууд нүүрсний зах зээлийг маань булаасан. Ийм үүрэг хүлээсэн бүлэглэл манайд байна. Хэн удирдаж байгаа нь ч тодорхой. Энэ бол Баттулга.

Avatar

Зочин 2021-02-08 202.21.96.134

Оюутолгой гэдэг энэ асуудлыг миний мэдэхийн сүүлийн 10 жил ярьж байх шиг байна. УИХ гишүүн хүн – ард түмнээс сонгогдсон хүн жоохон ч гэсэн ухамсартай баймаар бна. Ганбаатар өлсгөлөн зарлангуут л Оюутолгойн асуудал илбэ үзүүлэх мэт сайхан болох уу? Засаг унасан, тахалтай тэмцсэн энэ хэцүү цагт хажуугаар нь бас өлсгөлөн зарлаад иргэдийн сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлэх вэ??? Эхнээсээ аваад Сүхбаатарын талбай өнөөдөр юм болж бна? Иймэрхүү хүмүүсийг дахин УИХ-д гаргаад хэрэггүй юм бна даа.

Avatar

Зочин 2021-02-08 192.82.73.18

за бүгдээрээ логиктой ярья. ОТ-г зогсоож Рио хөөвөл юу болох вэ? Бид шууд өөрсдөө энэ том уурхайг аваад явчих уу? Риогоос зэс худалдаж авдаг хятадуудад хуучин Риогийн гэрээгээр зарж чадах уу? – чадахгүй, бидэнд мэдлэг бас мөнгө байхгүй.

Хөөгдсөн Рио Монголыг шүүхэд өгөх үү . Өгнө, ялна, бид олон тэрбумын өрөнд орно. Бидэнд тэр торгуулийг төлөх мөнгө бн уу? Байхгүй.

Өөр компани хөөгдсөн Риогийн оронд шууд орох уу? Орохгүй, шүүхийн шийдвэрийг хүлээнэ. Дахиад дээрэмдүүлэхээс Монголчуудаас айна.

Avatar

Зочин 2021-02-08 66.181.191.223

Оюу толгойн хөлсний бичээч нар ажилдаа оржээ

Avatar

Зочин 2021-02-08 122.201.21.193

Энэ тэнэг шатсан уу

Avatar

Зочин 2021-02-08 192.82.73.18

Тэрбээр С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн гэрээг байгуулахдаа авлига авсан гэж буруутгахыг оролдсон ч баримт нотолгоо олдоогүй. " энэ л байхгүй юу даа, "эх орончдоо". та нарт тэр баримт байгаа бол шүүх, цагдаад өгөөчээ. Юу хүлээгээд байгаа юм бээ.

Avatar

Хөхөө 2021-02-08 66.181.161.9

Баримт олдоно, нотлоно доо нотлоно, таркторч үсэрч ороод трактороо хүчтэй хаазлан энэ муусайнуудыг чамтай хамт вагончикийн хананд няц наанаа

Avatar

ga 2021-02-08 139.5.216.188

n**** gej MAN RIO-TINTO -n hulsnii bicheech dur gutlaa

Avatar

Зочин 2021-02-08 202.21.108.185

ЯАГААД МОНГОЛЫН БАЯЛГЫГ БИЕ ДААСАН ТУСГААР ТОГТНОСОН МОНГОЛ УЛС МААНЬ ЯАГААД ЗААВАЛ РИО ТИНТОГООР ДАМЖУУЛЖ УХАХАД ХҮРЭВ?

ЯАГААД РИО ТИНТО НЬ МОНГОЛЫН БАЯЛАГ ДЭЭР ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ДЭЭРЭЭС ХӨРӨНГӨ БОСГОЖ БОЛООД БАЙДАГ? ХАРИН МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ОГТ САНААЧЛАГА ГАРГАХГҮЙ БАЙНА ВЭ?

ЯАГААД МОНГОЛЫН ТАЛ БАЯЛГАА АШИГЛУУЛСНЫ ТӨЛӨӨ АСАР ИХ ӨР ЗЭЭЛЭНД ОРОВ?

Avatar

Зочин 2021-02-08 192.82.73.18

ЯАГААД МОНГОЛЫН БАЯЛГЫГ БИЕ ДААСАН ТУСГААР ТОГТНОСОН МОНГОЛ УЛС МААНЬ ЯАГААД ЗААВАЛ РИО ТИНТОГООР ДАМЖУУЛЖ УХАХАД ХҮРЭВ? – Монгол мөнгө хөрөнгө, технологи байхгүй. Манайх ер нь том бүтээн байгуулалт хийж чадахгүй. Эрдэнэтийг хүртэл оросууд барьж өгсөн биз дээ? Манай том бүтээн байгуулалт гэж юу байна? Замаа ч барьж чадахгүй байгаа биз дээ

Avatar

Зочин 2021-02-08 192.82.73.18

ЯАГААД РИО ТИНТО НЬ МОНГОЛЫН БАЯЛАГ ДЭЭР ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ДЭЭРЭЭС ХӨРӨНГӨ БОСГОЖ БОЛООД БАЙДАГ? Яагаад гэвэл Рио Тинто маш их туршлагатай компани. Уул уурхайн эхний 5-д багтдаг аврага копораци.

ЯАГААД МОНГОЛЫН ТАЛ БАЯЛГАА АШИГЛУУЛСНЫ ТӨЛӨӨ АСАР ИХ ӨР ЗЭЭЛЭНД ОРОВ? – бидний төлж байгаа татвараас сохор зоос ч Риогийн зээлэнд төлөгддөггүй. Тэр 34%-ийг авах ёстой гэдэг хуулиа өөрчил.

ХАРИН МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ОГТ САНААЧЛАГА ГАРГАХГҮЙ БАЙНА ВЭ? – ямар санаачлага?

Avatar

Зочин 2021-02-08 202.126.89.197

Энэ чинь авилга өгсөний нотолгоо. Юунаас ч айхгүй дураараа загнаж чадаж байналдаа.

Avatar

Зочин 2021-02-08 202.21.108.185

ТАНАЙ САЙТ ЯАГААД МИНИЙ СЭТГЭГДЛИЙГ ГАРГАХГҮЙ ДАРААД БАЙНА?

Avatar

ok 2021-02-08 66.181.181.158

оюу-толгойн менежментийн зардал нь гэхэд хэдэн тэрбумыг тавицан байсан, иймэрхүй юм бичүүлээд, овоо авдаг байхдаа хөөрхий гэж

Avatar

Зочин 2021-02-08 192.82.73.18

Овоо авдаг ш дээ. Гэхдээ Женко илүү их төлдөг гэсэн, тэр хүний хөлсний бичээч болмоор байна. Бүүр болохгүй бол Хүрэлсүхийн бичээч болмоор бн.

Avatar

Зочин 2021-02-08 192.82.67.231

Энэ сэтгүүлчдэд нэр төр гэж юм байдаггүй бололтой. Ам руу юу ч хамаагүй жоохон гудрахад л гударсан тэрнийхээ төлөө юу ч бичнэ гэсэн зарчимаар ажиллаж байна. Өнөөдөр танай вэб сайт, танай энэ сэтгүүлч Монгол улс, ард түмний эсрэг худал хуурмаг мэдээлэл цацахаа боль….

Avatar

МГЛ 2021-02-08 122.201.23.28

Холыг хардаг л хүн байна, Юу үнэн гэвэл энэ л үнэн байна даа

Avatar

Зочин 2021-02-08 202.126.90.141

Jenko, ganbaatar metiin oodgui novshnuudad hedii boltol tarhia ugaalgah ve

Avatar

Зочин 2021-02-08 66.181.161.42

, төрмөнх нохойг баттулгатай нь зайлуул мөнхбаясгалан гэж нэг я***н бна би биш сэтгүүлч дөлгөөн хэлсэн

Avatar

Болдэрдэнэ 2021-02-08 84.71.25.76

Даалгавар аваад бичих гэж оролдож. Гэхдээ ямар ч логик, авцалдаа алга.

Avatar

Зочин 2021-02-08 192.82.73.18

маш их лошиктой бичсэн байна. Чамд илүү логик байгаа бол бич, уншья. гэхдээ х****л бүү бичээрэй

Avatar

Иргэн 2021-02-08 103.26.193.117

Oюу толгойн захиалгат мэдээлэл бн

Avatar

Зочин 2021-02-08 103.26.194.193

РИОТИНТОГИЙН САЙТ АА УДАХГҮЙ ТОДОРХОЙ БОЛНО ГЭСЭЭР БАЙГААД АРАВАН ГУРВАН ЖИЛ БОЛЧИХЛОО

Avatar

Зочин 2021-02-08 202.126.90.126

Иймэрхүү нохойн орон морон гэж өөрсдийгөө доош нь чихэж, гадаад гэхээр байдгаа бариад гүйдэг монголойдууд цөөн байгаасай.

Avatar

иргзн 2021-02-08 202.179.26.190

Монголын Сэтгүүл зүйн салбараа болон Сэтгүүлчидын нэр хүндийг Гутаасан иймэрхүү Биеэ үнэлж Худалдагдсан, Мэргэжлээ гутаасан Сэтгүүлч нэртэй Нөхдүүд Ард иргэдийг Тэнэг гэж боддог бололтой, одоо иймэрхүү юманд Хууртахаа өнгөрсөн, шүү дээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж