София роботыг олноор үйлдвэрлэхэд бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.08-нд нийтлэгдсэн

София роботыг олноор үйлдвэрлэхэд бэлэн болжээ

София роботыг олноор үйлдвэрлэхэд бэлэн болжээ

Хүн төрхтэй, ярьдаг робот София олноор үйлдвэрлэгдэхэд бэлэн болжээ. Бүтээгчид нь түүнийг цар тахалтай тэмцэх тэмцэлд дэм болно хэмээн найдаж байгаа аж.

Тус роботыг анх 2016 онд олон нийтэд танилцуулсан билээ. Түүнээс хойш София олон нэвтрүүлэгт оролцож, хөтлөгчтэй ярилцан, асуултад нь хариулж, хиймэл оюун ухааны чадварыг хүмүүст гайхуулсан юм.

Өдгөө түүнийг бүтээсэн Хонгконгийн "Хансон Роботикс" фирм хүмүүсийг цар тахлын үед аюулгүй байлгах зорилгоор олноор үйлдвэрлэхэд бэлэн болсноо зарлажээ.

"Хансон Роботикс"-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Дэвид Хансон “Цар тахал нөмөрсөн дэлхийд үүнээс ч илүү, улам илүү автоматжуулал хэрэг болно. "Хансон Роботикс"-ийн бүтээлүүд хүнтэй маш төстэйгөөрөө бусад роботуудаас эрс ялгардаг. Тиймээс цар тахлаас болж хүмүүс тусгаарлагдаж, маш ихээр ганцаардаж буй энэ нийгэмд София чухал үүрэгтэй” хэмээн ярьжээ.

Тэрбээр худалдаа наймаа, агаарын тээвэр гэх мэт салбарт роботууд иргэдэд үйлчлэхэд тун тохиромжтой гэж үзэж байгаа бололтой.

Хансон бүтээлээсээ 2021 оны эхний хагаст хэдэн мянгыг борлуулахаар төлөвлөсөн гэх боловч төлөвлөгөөнийхөө тухай нарийн мэдээлэл өгөөгүй аж.

Хонгконгийн политехникийн их сургуулийн робот судлалын профессор Йохан Хорн цар тахлын хөл хориог хүн, роботын харилцаанд чухал дэвшилт авчрах давтагдашгүй боломж хэмээн харж буйгаа илэрхийлжээ. "Хансон Роботикс" фирм энэ жил эрүүл мэндийн салбарт мэргэшсэн Грейс нэртэй робот бүтээхээр ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж