Covid-19-ийн халдвар авсан иргэний ойрын хавьтал болох найман хүн Архангай аймгийн төв буюу Эрдэнэбулган суманд ирсэн гэх мэдээлэл тус аймгийн Онцгой комисст иржээ. Халдвар авсан иргэн нь ХӨСҮТ-д өнөөдөр (2021.02.08) батлагдсан тохиолдлуудын нэг аж.
Тухайн иргэд 2021 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Эрдэнэбулган суманд буяны ажлаар хоёр автомашинтай ирсэн бөгөөд Шуурхай штабаас хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээллээ.
Одоогийн байдлаар тус найман иргэний ойрын хавьтлын бүх иргэнийг тусгаарлаж, Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөнийг хаажээ.
Архангай аймгийн Онцгой комиссоос хариу арга хэмжээ аван ажиллаж буй тул иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмээ баримтлан, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.
Зочин 2021-02-08 51.178.45.244
!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Badarch taxar 2021-02-08 64.119.24.222
Odo ingej bga yum chini zun yah bolj bna a
Зочин 2021-02-08 66.181.161.34
'Архангай аймгийн төв буюу Эрдэнэбулган' архангайн төв Цэцэрлэг хотоос хөдөлгөөн хорьсон юм уу үгүй юм уу
Зочин 2021-02-08 202.9.40.174
цэцэрлэг хот гэж байхаа болиод удаж байгаа шд,ер нь монгол ганц хоттой болоод 30 жил болж байна, та аль гаригаас ирэв?
zochin 2021-02-08 192.82.69.50
ZUGEER L ORKUUD
Зочин 2021-02-08 64.119.25.207
Архангайнхан нутагтаа халдвар чирж очих их дуртай юм аа. Хариуцлагатай баймаар.