Архангайн төвөөс гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Хуучирсан мэдээ: 2021.02.08-нд нийтлэгдсэн

COVID-19

Архангайн төвөөс гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Архангайн төвөөс гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Covid-19-ийн халдвар авсан иргэний ойрын хавьтал болох найман хүн Архангай аймгийн төв буюу Эрдэнэбулган суманд ирсэн гэх мэдээлэл тус аймгийн Онцгой комисст иржээ.  Халдвар авсан иргэн нь ХӨСҮТ-д өнөөдөр (2021.02.08) батлагдсан тохиолдлуудын нэг аж.

Тухайн иргэд 2021 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Эрдэнэбулган суманд буяны ажлаар хоёр автомашинтай ирсэн бөгөөд Шуурхай штабаас хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Одоогийн байдлаар тус найман иргэний ойрын хавьтлын бүх иргэнийг тусгаарлаж, Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөнийг хаажээ.

Архангай аймгийн Онцгой комиссоос хариу арга хэмжээ аван ажиллаж буй тул иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмээ баримтлан, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж