"Хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх хэмжээнд хүрээгүй" | News.MN

"Хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх хэмжээнд хүрээгүй"

COVID-19

"Хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх хэмжээнд хүрээгүй"

"Хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх хэмжээнд хүрээгүй"

Шадар сайд С.Амарсайхан шинжилгээ авах цэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, Эрүүл мэндийн сайдад зарим чиглэл өгсөн. Тодруулбал, иргэдээс сорьц авах цагийн хуваарийг уртасгах, шинжилгээний хариуг иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр өдөрт нь гаргахыг үүрэг болгосон юм.

Энэ нь хэр боломжтой эсэх талаар ЭМЯ-ны мэдээллийн цагийн үеэр тодруулахад "Бид шинжилгээнүүдээ цуглуулж байгаад орой нь лабораторид хүргүүлж байсныг ЭМЯ-наас зохицуулан, 3-4 цагийн дотор шинжилгээний хариуг лабораторид хүргүүлж, өдөрт нь гаргах ажлыг зохион байгуулж байна. Тэгэхээр шинжилгээний хариу тодорхой хэмжээнд хурдан гарна" гэсэн хариулт өгсөн юм.

ЭМЯ-наас хөнгөн өвчтөнийг гэрээр эмчлэх тухайд "Одоогийн байдлаар манай нөхцөл байдалд кластер өвчлөлүүд нэмэгдэж байгаа учраас хөнгөн өвчилсөн иргэнийг гэрээр эмчлэх хэмжээнд хүрээгүй байна. Халдварын тохиолдол хаа сайгүй нэмэгдэж, нийтийг хамарсан өвчлөл цар тахлын хэмжээнд хүрч, их уурхай тодорхойгүй өвчлөлүүд нэмэгдсэн. Аргагүй байдалд орсон тохиолдолд гэрээр эмчилнэ" гэж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-08 202.9.40.20

Мал царайлсан сүржин хулгайчууд далимдуулж хэдэн цааш шаахаа л бодох юм даа

Avatar

Зочин 2021-02-08 207.242.179.218

Bi amerikt amidarch bgaa xun bnaa. End bol xundrergui bol gertee oorsdiigoo emchilj bgaa er n darxlaagaa demjeed vitamin c zinc d 3-g uugaad edgej bgaa 10 xonog gertee tusgaarlagdaad edgej bgaa. 10 xonoson bol emch nar axin xaldvarlaxgui gj bsn ergeed ymar negen xundrel tuxain xund uchraagui. Mongol maan arai ix surjigneed bgaa ym shig sanagdaj bn.

Avatar

Зочин 2021-02-08 192.82.70.112

Хөнгөн хүмүүсийг нь гэрээр нь эмчилсэн нь дээр дээ. Ингэвэл хүмүүс шинжилгээгээ илүү идэвхитэй өгөх бж магадгүй.

Avatar

Монгол 2021-02-08 103.26.194.182

Яг үнэн бөөн орлого нь хаагдчих болохоор заавал ачиж хорих сонирхлоо тавихгүй л дээ

Avatar

Зочин 2021-02-08 103.10.23.171

Энэнээс удвал дийлхээ болино 8сая арай бишээ задаргаагаа тайлбарлаач

Avatar

иргзн 2021-02-08 202.179.26.190

маш удаан Болхи ажиллаж байна, Нийслэл хот маань аль хэдийн Гамшигийн хэмээнд хүрчихээд байхад Доривтой ажил хиихгүй энд тэнд очиж Албан үүргээ гүйцэтгэж байгаа Төрийн албан хаагчид, ЭМБ-ын Эмч ажилтангуудыг очиж Загнаж дарамтлаж тушаахаас өөр ажил хийхгүй байна ш дээ,

Avatar

Зочин 2021-02-08 66.181.190.23

Нэг хүнийг эмчилэхэд 8 сая гээ биздээ. Гэрээр гэвэл ордог орлого нь байхгүй болчих гээд

Avatar

Монгол 2021-02-08 103.26.194.182

Яг үнэн бөөн орлого нь хаагдчих болохоор заавал ачиж хорих сонирхлоо тавихгүй л дээ

Avatar

Зочин 2021-02-08 90.188.54.82

Гэрээр л эмчилээч, бусад улс орон гэртэй ханиадны эм уугаад л эдгээд байна.

Avatar

Зочин 2021-02-08 202.55.188.87

Улаанбаатарчуудаа бид Ковид 19 ын Их уурхай болсон байна.Гэрээсээ бүү гарцгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж