"Хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх хэмжээнд хүрээгүй"

Хуучирсан мэдээ: 2021.02.08-нд нийтлэгдсэн

COVID-19

"Хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх хэмжээнд хүрээгүй"

"Хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх хэмжээнд хүрээгүй"

Шадар сайд С.Амарсайхан шинжилгээ авах цэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, Эрүүл мэндийн сайдад зарим чиглэл өгсөн. Тодруулбал, иргэдээс сорьц авах цагийн хуваарийг уртасгах, шинжилгээний хариуг иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр өдөрт нь гаргахыг үүрэг болгосон юм.

Энэ нь хэр боломжтой эсэх талаар ЭМЯ-ны мэдээллийн цагийн үеэр тодруулахад "Бид шинжилгээнүүдээ цуглуулж байгаад орой нь лабораторид хүргүүлж байсныг ЭМЯ-наас зохицуулан, 3-4 цагийн дотор шинжилгээний хариуг лабораторид хүргүүлж, өдөрт нь гаргах ажлыг зохион байгуулж байна. Тэгэхээр шинжилгээний хариу тодорхой хэмжээнд хурдан гарна" гэсэн хариулт өгсөн юм.

ЭМЯ-наас хөнгөн өвчтөнийг гэрээр эмчлэх тухайд "Одоогийн байдлаар манай нөхцөл байдалд кластер өвчлөлүүд нэмэгдэж байгаа учраас хөнгөн өвчилсөн иргэнийг гэрээр эмчлэх хэмжээнд хүрээгүй байна. Халдварын тохиолдол хаа сайгүй нэмэгдэж, нийтийг хамарсан өвчлөл цар тахлын хэмжээнд хүрч, их уурхай тодорхойгүй өвчлөлүүд нэмэгдсэн. Аргагүй байдалд орсон тохиолдолд гэрээр эмчилнэ" гэж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж