Вьетнамд Зика вирус илрэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Вьетнамд Зика вирус илрэв

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

 

Латин Америк, Карибын орнуудад тархсан Зика вирусын халдвараар Вьетнамд хоёр хүн өвчилсөн нь илэрчээ. Вьетнамын эрүүл мэндийн яамнаас орон даяар 32 мужид халдвар авсан байх магадлалтай 1215 хүнээс шинжилгээ авснаар хоёр хүнд Зика вирус илэрчээ. 64, 33 настай хоёр эмэгтэйд Зика вирусын халдвар илэрсэн аж. Зика вирусын халдвартай 33 настай эмэгтэй нь жирэмсэн гэнэ. Зика вирус нь жирэмсэн эмэгтэйд халдсанаар ургийн тархины хөгжлийг зогсоож, жижиг толгойтой хүүхэд нөлөөлдөг юм.

 

Зика вирусын халдвар өнгөрсөн аравдугаар сард Бразильд гарснаас хойш хөрш орнуудад хурдан тархсан юм. Өдгөө дэлхийн 61 оронд Зика вирусын халдвар бүртгэгдсэн байна.

 

Шумуулын хатгалтаар дамжин халддаг Зика вирусын халдвар авсан олонх хүмүүст ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байгаа юм. Гэхдээ халдвар авснаас долоо хоногийн дараа нүд улайх, тууралт гарах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Anonymous 2016-04-05 202.131.225.147

Зика вирус нь жирэмсэн эмэгтэйд халдсанаар ургийн тархины хөгжлийг зогсоож, жижиг толгойтой хүүхэд нөлөөлдөг юм. Yu gej oilgox uu ?

Зочин 2016-04-05 180.235.182.255

хүүхэд төрөхөд нөлөөлдөг юм -гэх гэж байсан байхоо

Зочин 2016-04-05 103.9.90.130

Монголд ЗИКА нийгмийг хамраад байхад Вьетнамд хожим илэрч байгаа юм биш үү