Вьетнамд Зика вирус илрэв

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Вьетнамд Зика вирус илрэв

 

Латин Америк, Карибын орнуудад тархсан Зика вирусын халдвараар Вьетнамд хоёр хүн өвчилсөн нь илэрчээ. Вьетнамын эрүүл мэндийн яамнаас орон даяар 32 мужид халдвар авсан байх магадлалтай 1215 хүнээс шинжилгээ авснаар хоёр хүнд Зика вирус илэрчээ. 64, 33 настай хоёр эмэгтэйд Зика вирусын халдвар илэрсэн аж. Зика вирусын халдвартай 33 настай эмэгтэй нь жирэмсэн гэнэ. Зика вирус нь жирэмсэн эмэгтэйд халдсанаар ургийн тархины хөгжлийг зогсоож, жижиг толгойтой хүүхэд нөлөөлдөг юм.

 

Зика вирусын халдвар өнгөрсөн аравдугаар сард Бразильд гарснаас хойш хөрш орнуудад хурдан тархсан юм. Өдгөө дэлхийн 61 оронд Зика вирусын халдвар бүртгэгдсэн байна.

 

Шумуулын хатгалтаар дамжин халддаг Зика вирусын халдвар авсан олонх хүмүүст ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байгаа юм. Гэхдээ халдвар авснаас долоо хоногийн дараа нүд улайх, тууралт гарах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж