Баянзүрх дүүргийн таван байрны иргэд тусгаарлалтад байна

Хуучирсан мэдээ: 2021.02.08-нд нийтлэгдсэн

COVID-19

Баянзүрх дүүргийн таван байрны иргэд тусгаарлалтад байна

Баянзүрх дүүргийн таван байрны иргэд тусгаарлалтад байна

2021 оны хоёдугаар сарын 8-ны өдрийн байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд цагдаагийн хамгаалалтад авч, тусгаарласан нийт таван байр байна. Тодруулбал,

  • 26-р хороо, Элизабет хотхоны 214 дүгээр байрны 2-р орц,
  • 14-р хороо, Аман хуур хотхоны 33в байрны 1-р орц,
  • 5-р хороо, 6-р байр,
  • 1-р хороо, 8-р байр,
  • 14-р хороо, Шинэ-Үе хотхоны 102-р байрны 2-р орц

Тус байруудад Баянзүрх дүүргийн Онцгой комиссын голомтод ажиллах багийнхан ажиллаж, иргэдийг шинжилгээнд хамруулах, хүнс хүргэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, хог хаягдал ачиж, тээвэрлэх, айл болгоны хаалган дээр зөвлөмж мэдээлэл наах, утсаар холбогдож мэдээлэл хүргэх гэх мэт шаардлагатай ажлуудыг шуурхай зохион байгуулж байна.

Тусгаарлалтад орсон иргэд:

Эм болон эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авах бол 1800-1883

Хүнсний тусламж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366

Бусад асуудлаар мэдээлэл авах бол Баянзүрх дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын 80535063, 93190092 утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж