Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо

Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордон боллоо.

Хэлэлцүүлэгт Сангийн яам, Хууль зүйн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам зэрэг төрийн төв байгууллагаас гадна аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга, Засаг дарга зэрэг нутгийн удирдлагын байгууллагын төлөөлөл, Удирдлагын академийн эрдэмтэн, судлаач багш нар, олон улсын байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, бодлогын баримт бичгийн төслийн талаар хэлэлцэж улам сайжруулж, боловсронгуй болгоход санал бодлоо хэллээ.

Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого нь Монгол Улсад төвлөрлийг сааруулах үйл явцыг дэс дараатай, харилцан уялдаатай, цогц байдлаар хэрэгжүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд илүү үр дүнтэй, хүртээмжтэй хүргэх ил тод, оролцоотой, хариуцлагатай сайн засаглалыг дэмжин хөгжүүлэхэд чиглэнэ.

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Засгийн газраас Монгол Улсад Захиргааны болон төсвийн төвлөрлийг сааруулах үйл явцыг дэс дараатай, харилцан уялдаа холбоотой, цогц байдлаар шийдвэрлэх үндсэн зорилго бүхий стратегийн баримт бичиг боловсруулах, мөн түүнчлэн Засгийн газрын болон нутгийн удирдлагын байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийн дахин хуваарилах аргачлалыг Монгол Улсын нөхцөлд тохируулан боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс