Super Bowl: Тампа Бэй Букканирс түрүүлж, Weeknd-ийн шоу чимэв

Хуучирсан мэдээ: 2021.02.08-нд нийтлэгдсэн

Super Bowl: Тампа Бэй Букканирс түрүүлж, Weeknd-ийн шоу чимэв

Super Bowl: Тампа Бэй Букканирс түрүүлж, Weeknd-ийн шоу чимэв

NFL буюу Үндэсний хөлбөмбөгийн лигийн 2020-2021 оны улирлын аварга багийг тодруулах 55 дахь удаагийн “Super Bowl”-ийн тоглолт өнөөдөр (2021.02.08) AFC буюу Америк хөлбөмбөгийн конференцийн аварга, Тампа Бэй Букканирс болон NFC буюу Үндэсний хөлбөмбөгийн конференцийн аварга, аваргаа хамгаалагч Канзас Сити Чифс багуудын хооронд явагдлаа. Тоглолт Флорида мужийн Тампа хотын Рэймонд Жэймс цэнгэлдэхэд 25 мянган үзэгчийн өмнө зохион байгуулагдсан.

Тоглолтын эхнээс домогт Том Бреди болон түүний үнэнч хамтрагч Роб Гронковски нарыг улирлын эхэнд багтаа нэгтгэсэн Тамба Бэй Букканирс баг илүүрхэж, эхний хагаст л гэхэд гурван тачдаун гүйцэтгэв. Харин аваргаа хамгаалагч Канзас Сити Чифс багийн хувьд тун тааруу тоглолт үзүүлж, нийт тоглолтын туршид ердөө 9 оноо авав. Ийнхүү тоглолт 31-9 гэсэн харьцаатайгаар өндөрлөж, Тампа Бэй Букканирс хоёрдахь удаагаа NFL-ийн аваргаар тодорлоо.

2007 оноос хойш плей-оффын шатанд ч шалгарч үзээгүй байсан Тампа Бэй Букканирс агуу Том Бредигийн ачаар “Super Bowl”-ийн эзэд боллоо. Өдгөө 43 настай Том Бреди улирлын өмнө 19 жил хүчин зүтгэсэн Нью Ингленд Пэтриотс багаасаа явж, Тампа Бэй Букканирс багтай хоёр жилийн 50 сая ам.долларын гэрээ байгуулсан билээ. Том Бреди долоо дахь удаагаа NFL-ийн аваргаар тодорлоо.

Дашрамд сонирхуулахад, энэ жилийн 55 дахь удаагийн "Super Bowl"-ийн завсарлагааг Канадын алдарт дуучин Weeknd чимсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж