"Батлагдсан тохиолдлуудын 90 орчим хувь нь ойрын хавьтал"

Хуучирсан мэдээ: 2021.02.08-нд нийтлэгдсэн

COVID-19

"Батлагдсан тохиолдлуудын 90 орчим хувь нь ойрын хавьтал"

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, February 7, 2021

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдөр (2021.02.08)-ийн мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод,  Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн салбар лабораторид хоёрдугаар сарын 7-нд нийт 12252 сорьцод шинжилгээ хийхэд 50 хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн, өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байна.

Тодруулбал, "Монгол шир" үйлдвэр, Наркологийн эмнэлэг, банк бус санхүүгийн байгууллага, Сонгинохайрхан дүүргийн худалдааны төв, гутлын цех, "Микс" пиццаны газартай холбоотой халдваруудын гэр бүлийн хавьтлуудаас Covid-19 илэрсэн. Ингэснээр Улаанбаатар хотод Covid-19-ийн батлагдсан тохиолдол 1237, дотоодын халдварын тоо 1563 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд аймгуудад халдвар бүртгэгдээгүй.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн Covid-19-ийн тохиолдол 2073 болов. Үүнээс 1493 хүн эдгэрч, 567 хүн эмчлэгдэж байна. Цэргийн төв эмнэлгээс 30 хүн эдгэрч, дараагийн шатанд шилжсэн.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

-Маш хүнд- 1

-Хүндэвтэр- 77

-Хүнд- 5

-Хөнгөн-484 хүн эмчлүүлж байна.

Халдварын тархалт өндөр дүүргүүд:

Баянгол дүүргийн 3, 5, 10, 16, 18, 20-р хороо,

Баянзүрх дүүргийн 1, 2, 10, 16, 17, 19, 22, 26-р хороо,

Сүхбаатар дүүргийн 1, 3, 7, 8-р хороо,

Сонгинохайрхан дүүргийн 21, 24, 30,  35,36, 40-р хороо

Хан-Уул дүүргийн 3, 10, 15, 19 дүгээр хороодод өвчлөл шинээр бүртгэгдсэн.

Халдвар тарсан хязгаар, цар хүрээ улам өргөжиж байна. Тиймээс иргэд голомтын тархалт өндөр байгаа гудамж, талбайгаар болгоомжтой явах хэрэгтэй. Ялангуяа “Монгол шир” компанийн халдвар идэвхтэй үргэлжилж байна. Уг компанийн халдварын тохиолдол 45 байсан бол 54 болж нэмэгдсэн. Гутлын цехээс 32, худалдааны төвөөс 28 тохиолдол болж нэмэгдсэн.

Одоогоор гэр бүл, найз нөхдийн халдварууд тасралтгүй үргэлжилж байна. Нийтийн байранд халдвар тасрахгүй байна. Ер нь нэг халдварын үргэлжлэх хугацаа нэг сар орчим болж байж халдварын голомт тасрах боломжтой.

Батлагдсан тохиолдлуудын 90 орчим хувь нь ойрын хавьтлаас халдвар авч байна. Тухайлбал, 5000 ойрын хавьтлаас 1000 гаруй хүнээс халдвар бүртгэгдэнэ гэдэг нь нийт ойрын хавьтлын бүртгэгдсэн хүмүүсийн 20 хувь нь халдварт өртөж байна. Үүн дотроо 90 гаруй хувь нь ойрын хавьтлынх.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, February 7, 2021

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж