Нийслэлд гацсан дарханчуудаа сар шинэ дуустал хүлээж авахгүй | News.MN

Нийслэлд гацсан дарханчуудаа сар шинэ дуустал хүлээж авахгүй

Нийслэлд гацсан дарханчуудаа сар шинэ дуустал хүлээж авахгүй

Нийслэлд гацсан дарханчуудаа сар шинэ дуустал хүлээж авахгүй

 Улсын онцгой комисс (УОК)-оос орон нутгийн иргэдийг PCR шинжилгээнд хамруулж буцаах ажлыг зохион байгуулж байна. Тодруулбал, Улаанбаатар хотод ирээд гацсан орон нутгийн харьяалалтай иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, Сар шинийн баяраас өмнө нэгдсэн зохион байгуулалттай буцааж эхэлсэн.

Аймаг бүр иргэдээ татан авах ажил зохион байгуулж байгаа бол Дархан-Уул аймгийн онцгой комисс хотоос ирэх иргэдээ хүлээн авахгүй гэсэн шийдвэр гаргажээ.

Дархан-Уул аймгаас Улаанбаатар руу хүнс тээвэрлэлт хийх гэж буй жолоочид 24 цагийн PCR шинжилгээтэй байна. Бусад шалтгаанаар Улаанбаатар хотоос ирэх иргэдийг сар шинийн баяр дуустал хүлээж авахгүй. Амь насны заалттай болон буяны ажилтай иргэдийн 24 цагийн PCR шинжилгээг үндэслэн аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр Дархан-Уул аймагт нэвтрүүлэх аж.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азбаяр энэ талаар "Сар шинийн баяр дуустал хотоос ирэх иргэдийг хүлээн авахгүй гэж хатуу шийдсэн. Харин баярын дараа тодорхой шийдвэрүүд гаргана. Үүнтэй холбоотойгоор хэн нэгэн хүн Улсын онцгой комисс руу, эсвэл 11-11 тусгай дугаар руу залгаад, аймгийн онцгой комиссын шийдвэрийг цуцлуулах, өөрчлүүлэх гэсэн ойлголт байхгүй. Постон дээр ирээд, хэн нэгэн дарга цэрэг рүү ярьдаг асуудлуудаа болиорой" гэсэн тайлбар өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-08 202.55.188.87

Хотоор нэг Дарханы хармааны хулгайчууд байна Засаг дарга нь тэднээсээ айгаад татаж авч чадахгүй нь л дээ.

Avatar

зочин 2021-02-08 202.9.46.5

Дарханчуудаа тахалаас сэргийлж цагаан сараар амар тайван гэртээ шинэлэх боломжийг хангасан урьдчилан анхааруулсан шийдвэр бн

Avatar

Зочин 2021-02-08 202.21.111.170

Зөв. Засаг дарга ажлаа хийж байна. УБ хотод цар тахалт алдагдсан. Дарханчуудад халдаахгүй гэсэн зорилготой, шийдвэр.

Avatar

ха 2021-02-08 202.179.21.239

зөв

Avatar

Азжаргалд малд 2021-02-08 92.223.73.248

Сэвстэй муу мангар бацаан минь. Духанд чинь сум зоогоод сэмжээр чинь нүүрийг чинь бүтээхээр ард түмэн хүчтэй юу гэдгийг мэднээ мал аа. Оруулахгүй байгаад үзээрэй чамайг зүгээр Дарханчууд булшилна шүү

Avatar

би хариулья 2021-02-08 202.179.21.239

чадах уу банди минь чаддаг юм бол ил гараад ир худлаа комны цаанаас бандаж байхаар нус минь

Avatar

Суганы үст 2021-02-08 92.38.134.19

Чи Азжаргалын суганы үс үү? Иргэдээ мал шиг үздэг нөхдийг нохойн үхэл л хүлээнэ. Ядарсан иргэдээ ав бид та нарын ямар тоглоом уу

Avatar

зочин 2021-02-08 66.181.161.70

Энэ хүнийг шалгаарай, тагнуул, цагдаагийнхан!!!

Avatar

Хүмүүсээ аваачээ 2021-02-08 192.82.74.243

Хүмүүсээ ав

Avatar

хүннү 2021-02-08 202.179.26.47

Тагнуул, цагдаагийхан энэ аймшигтай занал хийдэг нөхрийг шалгах ёстой. Хүний нүүрийг сэмжээр нь ороож байсан сурамгай гар байна. Ямарч байсан бичсэн зүйл нь хуулийн заалттай шүү. Шууд хүний амь насанд занал хийж байна. Ингэж даварч болохгүй. Энэ нөхөрийг олж хуулиа хэрэгжүүл.

Avatar

Зочин 2021-02-08 202.55.188.87

тэнэг хулгар вэ?УОК засагын газарын шийдвэр хэрэггүй юу?Татаж авалдаа та нар.Амиа бодоод байх хэрэг байна уу?Тэгээд бас хот гээд байгаа шүү.Ганц коронатай хүн эмчилж чадахгүй байна уу?

Avatar

Зочин 2021-02-08 202.55.188.87

Тэгээд илүү үзээд ад үзээд байгаа юм бол.Тэтгэлэг өг Хүний Гэр орондоо амьдрах эрх гэж байгаа шүү.Чаддаг юм бол Дархан гэдэг улс байгуулаад мөнгөө гаргачих чадахгүй ш д та нар.Бусад аймагууд УБ хотоо ойлгоод дэмжээд хүнээ татаж аваад болоод л байна.

Avatar

хүк 2021-02-08 66.181.161.5

ХЭТЭРХИЙ СЭНТЭГЛЭЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ЧИ ӨӨРӨӨ ЧӨЛӨӨТӨЙ ЯВЖ БАЙГАА БОЛОХООРОО БУСДЫН АЖЛЫГ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА БИЗ. ЧАМАЙГ БОЛИУЛЖ БАС БОЛНО ШҮҮ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж