Гималайн уулын мөс нурж, 125 хүн сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.08-нд нийтлэгдсэн

Гималайн уулын мөс нурж, 125 хүн сураггүй болжээ

Гималайн уулын мөс нурж, 125 хүн сураггүй болжээ

Энэтхэгийн хойд бүсийн Уттараханд мужид өчигдөр (2021.02.07) үдээс хойш Гималайн уулын мөсөн оргилын нэг хэсэг нурсны улмаас 125 хүн сураггүй болжээ. Энэтхэгийн засгийн газар гамшгийн бүс рүү олон зуун цэрэг, нисдэг тэргүүд илгээсэн байна.

Мөс нурж, уулсын гол үерлэсэн бөгөөд үерийн ус "Ришиганга" усан цахилгаан станцын төслийн даланг эвдэж, ойролцоох хөндийг бүрхжээ. Далангийн ойролцоох тосгодын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд одоогоор долоон хүний цогцсыг аврагчид олоод байгаа аж.

Сураггүй болсон хүмүүсийн 50 гаруй нь усан цахилгаан станцын төслийн ажилчид байсан бол бусад нь тосгоны оршин суугчид юм байна. Мөн тэдгээр хүмүүсийн 30 орчим нь үерт боогдсон хонгилд байх магадлалтай гэж үзэн, аврах ажиллагааг үргэлжлүүлж, өөр нэг хонгилоос 16 ажилчныг аварчээ.

Зарим судлаачид "Цаг уурын дулаарлын улмаас уулын мөнх цасан оргилоос томоохон мөс тасарсан. Мөс уулын гол руу унахдаа их хэмжээний хад чулуу нурааснаас усны хүчтэй давалгаа үүсгэсэн байж болзошгүй" гэж үзэж байгаа аж. Үер тухайн бүс нутгийн 500 орчим километр зайг хамран урсчээ.

Эх сурвалж: BBC, GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж