ХЭҮК-ын Эрүү шүүлт хариуцсан гишүүнд 6 хүн нэрээ дэвшүүлжээ | News.MN

ХЭҮК-ын Эрүү шүүлт хариуцсан гишүүнд 6 хүн нэрээ дэвшүүлжээ

ХЭҮК-ын Эрүү шүүлт хариуцсан гишүүнд 6 хүн нэрээ дэвшүүлжээ

ХЭҮК-ын Эрүү шүүлт хариуцсан гишүүнд 6 хүн нэрээ дэвшүүлжээ

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтын зарыг 2020 оны арванхоёрдугаар сарын 10-наас 2021 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хооронд иргэдэд нээлттэй зарласан. Нэр дэвших хүсэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хүлээн авсан бөгөөд товлосон хугацаанд нийт зургаан иргэн хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт ажлын хэсэгт ирүүлжээ.

Ажлын хэсгийн хуралдаан өнгөрсөн долоо хоног (2021.02.06)-т цахимаар болж, нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн хүмүүсийг оролцогчоор бүртгэх, эсэх асуудлыг хэлэлцсэн. Улмаар хууль, журамд заасны дагуу зарим нэр дэвшигчээс нэмэлт лавлагаа, баримт цуглуулах шаардлагатай гэж үзэн, оролцогчоор бүртгэх асуудлыг энэ долоо хоног хүртэл хойшлуулсан билээ.

Тус комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагчаар Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Жамбал, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх Д.Батдорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан нар ажиллаж буй юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХН 2021-02-08 202.179.24.242

ЗҮГЭЭР Л БААСАН ГУАЙГ СОНГОЖ ОРХИ. НААД ДУНД ЧИНЬ ЭРҮҮ ШҮҮЛТИЙН ЭСРЭГ ДУУГАРАХ НЬ БҮҮ ХЭЛ ЭНГИЙН ЯВАХДАА ДУУГАРСАН ХҮН АЛГА.

Avatar

Зочин 2021-02-08 51.178.45.244

—– Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Үзэгч 2021-02-08 66.181.161.44

Мөнхсайхан тохирно

Avatar

Зочин 2021-02-08 43.242.243.125

ҮҮРЭГТ АЖИЛАА МУУ ХИЙДЭГ СУЛ ЦАЛИНТАЙ ХҮМҮҮС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж