Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх асуудлыг эхлээд Цэц хэлэлцэнэ | News.MN

Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх асуудлыг эхлээд Цэц хэлэлцэнэ

Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх асуудлыг эхлээд Цэц хэлэлцэнэ

Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх асуудлыг эхлээд Цэц хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорч,  шинээр томилогдсон Л.Оюун-Эрдэнэ дараагийн Засгийн газраа хэдийнэ бүрдүүлж, ажилдаа ороод байна. 2021 онд тооцоолсон ч цаг хугацааны хувьд арай л эрт У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон.

Гэхдээ тэр огцрохдоо улс төрийн түүхэнд магадгүй анх удаа байж болох Ерөнхийлөгчид импичмент үзүүлнэ гэдгээ мэдэгдээд буусан юм.

Өөрөөр хэлбэл, эрх баригч нам одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө импичмент буюу итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д оруулж ирнэ гэдгээ илэрхийлээд буусан нь анхаарал татах сэдэв байв.

ИМПИЧМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?

Төрийн өндөр албан тушаалтан эргүүлэн татах, хариуцлага тооцох үйл явцыг олон улсад импичмент гэдэг. Импичмент гэдэг төрийн өндөр албан тушаалтан нарт /ерөнхийлөгч, шүүгч нар, парламентын гишүүдэд/ үзүүлдэг хариуцлага юм. Импичментээр өндөр албан тушаалтан нарт бүрэн эрхийнх нь хугацааг дуусахаас өмнө эргүүлэн татаж, огцруулдаг. Жишээ нь, АНУ-д импичмент үзүүлэх асуудлыг аль 1787 онд Үндсэн хуульдаа тусгайлан зааж өгсөн байдаг. Импичментийг төрийн өндөр албан тушаалтан төрд тэрсэлсэн, хахууль авсан, хүнд хөнгөн гэмт хэрэг хийсэн, эрхзүйн бусад зөрчил гаргасан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг тохиолдолд хэрэглэдэг. Импичментийн гол ач холбогдол нь Үндсэн хууль болон эрх зүйт ёсонд аюул учрахад улс төрийн засаглалаар хамгаалдагт оршдог гэж тодорхойлсон байдаг. Импичментийг хамгийн сүүлд гэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад “хэрэглэсэн” ч тэрбээр олонхын саналаар үлдэж байсан.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД ИМПИЧМЕНТ ҮЗҮҮЛЭХ ШАЛТГААН!

Дөн өвлийн хүйтнээр дөнгөж төрсөн ч covid-19 авсан эх, хүү хоёрыг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ ёс зүйгүй, хүнлэг бус хандсан нь олон хүний дургүйцлийг хүргэж, иргэд, залуучууд дуу хоолойгоо илэрхийлэхээр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулсан. Жагсаал тайван үргэлжилж, иргэд үзэл бодлоо илэрхийлж байсан ч сүүлдээ улс төрийн жагсаал болж, агуулга нь өөрчлөгдсөн. Үүний гол буруутан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байсан. Ард түмний эв нэгдлийг хангагч, улс төрийн жагсаал зохион байгуулахад оролцсон, нөлөөлсөн нь ч баримттай байгаа учраас импичмент үзүүлэх эсэх асуудлыг хөндөнө гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлсэн.

Түүний хэлснийг У.Хүрэлсүх “Ерөнхийлөгч жагсаалыг үймүүлэх гэж, санхүүжүүлж, турхирч, үймээн самуун дэгдээхийг оролдсон. Тиймээс ч би огцорч байна. Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэхийг УИХ-аар хэлэлцүүлнэ” гэж бататгасан. Тэдний үгийг МАН-ын гишүүд ч бататгаж, чуулганы индэр дээрээс хэлсэн юм.

Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиудад Ерөнхийлөгч тангаргаасаа няцвал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ зөрчсөн, Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуулийн Цэцэд хандаж, дүгнэлтийг УИХ хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид импичмент үзүүлэх эсэх асуудлыг эхлээд Үндсэн хуулийн Цэц хэлэлцэж, түүний дараа УИХ дийлэнх олонхын саналаар хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой.

Үндсэн хууль: Гучин тавдугаар зүйл.

1. Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.

2.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль: 7 дугаар зүйл. Ерөнхийлөгч ажлаа хариуцах

1.Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцаж, жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна.

2.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн Гучинтавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хэлэлцэж, Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ.

ЦЭЦ ДЭЭР МАН “ОЛОН”

Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудал эхлээд Цэцийн 9 гишүүний босго давах нь. Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг Ерөнхийлөгч гурвыг, УИХ-аас гурвыг, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гурвыг нь тус тус санал болгож, томилдог. Харин одоогоор Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, УИХ Шүүхийн тухай хууль баталсан учраас бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр гишүүнийг МАН “томилох” болов уу.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгодог хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учраас дараагийн хоёр хүнийг ч тэндээс томилно. Цэц ямар шийдвэр гаргахаас Ерөнхийлөгчид импичмент үзүүлэх эсэх асуудал хөндөгдөнө. Эрх баригч МАН-ын зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгыг хугацаанаас өмнө итгэл үзүүлэх эсэх асуудлаар огцруулбал 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн салхийг өөрсдөдөө эргүүлэх, тийм сонирхол ч өндөр байгаа.

Тэгэхээр ирэх өдрүүдэд өрнөх Ерөнхийлөгчийн сонгууль угтсан хамгийн том улс төр бол Ерөнхийлөгчид импичмент үзүүлэх. Намрын чуулган завсарласан, Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлахыг шаардаж байгаа ч эрх баригчид ирэх дөрөвдүгээр сараас нааш хуралдахгүй л болов уу. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг зарлахтай зэрэгцэн импичмент улс төрийн хүрээнд, УИХ-ын асуудал болж орж ирэх болов уу.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
27
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

95 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-08 202.131.243.190

8

Avatar

Зочин 2021-02-08 46.125.249.79

Аль дээр үзүүлэх ёстой байсын шд. Дандаа төрд тэрсэлж бгаа шд. Засаглал солих гэж зүтгүүлнэ. Монголыг ШХАБт элсүүлэх гэж 2- 4 удаа чирсэн. Байнга хагалан бутаргах юм хийнэ, хэлнэ. Импичмэнт хийгээч энэ оросын новшид

Avatar

Мийгаа 2021-02-08 66.181.161.24

путины,оросын эрх ашигт улаан цайм үйлчилж буй тагнуулыг хөнтөхгүй бол хорт бодлого нь Монголчуудыг хордуулаад талцуулаад эхэлчихэж.Сая төгрөг нэртэй хаясан дэгээнд өчнөөн жараахай орчихсон тэлчигнэж байна.Санахгүй санаа санавал-салахгүй өвчин болдог.

Avatar

Зочин 2021-02-08 64.119.19.53

Ард түмэн босно шүү уур амьсгалыг мэдэрч байгаа байлгүй хувалзнууд

Avatar

Зочин 2021-02-08 202.21.96.212

Монголын хөгжлийг 10 жилээр ухраасан Женког хийх ёстой газарт нь хийгээсэй.

Avatar

zochin 2021-02-08 78.92.225.112

bichsen setgegdeliig haagaad bna battulga yalna

Avatar

zochin 2021-02-08 78.92.225.112

Hulgaigaa hiih geheer Battulga saad bolood bigaa

Avatar

Малчин 2021-02-08 103.26.195.230

ЗА ЁСТОЙ ЯРШИГ Л БАЙНА ТЭР ЖАГСААЛ ЕРӨНХИЙЛӨГЧИД ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ ХҮРЭЛСҮХ ТЭРГҮҮТЭЙ МАН ХАНЫ ХИЙЖ БАЙГАА НОВШИЙН АЖЛЫН НЭГ ШҮҮ ДЭЭ

Avatar

Иргэн 2021-02-08 59.153.114.26

Ерөнхийлөгч МАН-ыхан болон бусадын ямар эрх ашигт нийцэхгүй байгаа учраас бүгд зэрэг дайраад байгаа вэ, юу ч хийдгүй хүнийг хэнч тоохгүй баймаар юм. Бас үнэхээр но-той бол шууд л баримт сэлтээ гаргаад тавьчихмаар юм. Гэтэл ингээд ард иргэдийн дунд Ерөнхийлөгчийн нэрийг харлуулах гээд жижиг сажиг асуудлыг алдахгүй Ерөнхийлөгчтэй холбох гээд байдаг нь ямар учиртай вэ.

Avatar

Зочин 2021-02-08 66.181.161.37

Тэр Импилемтээ УИХ ын гишүүддээ хэрэгжүүлбэл шударга ёсонд нийцэнэ. УИХ д нилээд олон нөхдүүд байгаа байхаа Ерөнхийлөгч бол нийт ард иргэдээс . Аа харин гишүүд бол Ард иргэдийн 76: 1-ээс сонгогдсон байхаа

Avatar

Зочин 2021-02-08 103.26.195.242

Анхан шатанд алдаа гаргасаар байгааг Оюун Эрдэнэ сайд яриад байгаа Анхан шатны хамгийн том асуудал амжиргааны асуудал шүү дээ Амжиргааны асуудал ЗГт хамаатай

Avatar

Зочин 2021-02-08 103.26.195.242

Ерөнхийлөгчид ерөөсөө хамаагүй Засагтаа гомдсон ардын гомдол Харуул хамгаалалтаа чангатгаач ээ Одоо ямар ч цуглаан жагсаал гарна Иргэд хоосон байна Ихэнх ард хорионы цаг үеийг тэсэж гарах хуримтлалгүй

Avatar

Зочин 2021-02-08 103.26.195.242

Баттулгад ямар хамаатай юм бэ Талбайгаа харж байхад яадаг юм бэ хэдэн цагдаа нар нь Одны хамгаалал Нийслэлийн цагдаагийн газар гэх мэт хууль хүчний байгууллагад арга хэмжээ авсан нь дээр би дээ Жишээ нь ерөнхий сайд харуул хамгаалалтаа чангатгахаа бодохгүй байна

Avatar

Зочин 2021-02-08 66.181.161.103

Муу сайн ерөнхий сайд.нар огцорхыг үзхээрээ л нэг боллоо. Одоо нэг ерөнхйилөгч огцорхийг үзэх цаг нь болсоон ….Хүн нь ч мөн байна

Avatar

Зочин 2021-02-08 202.9.40.213

Huukee Helsen bol zorigtoi bail daa uuniig hugatsaaanaas ni umnu huuj yvuulah heregtei

Avatar

Зочин 2021-02-08 192.82.77.163

Зочин уншиж үзлээ дээ ернэ ман гэдэг чинь
төрийн бодлогыг одоо их хурлын гишүүд мэдэж байна у. Хүрэлсүх намын тамгаан шинэ ерөнхий
Сайдад өгөөч өөрөө огцорсон сайд намын гишүүн
Биш учир нь намаасаа гарсан гэсэн үг намын гишүүд
Дарга гүй учир бид намын гишүүд гэж яаж хэлэх вэ? Дээ шинэ ерөнхий сайд намын дарга болж намаа удирдах болжээ.

Avatar

Зочин 2021-02-08 66.181.183.145

Яагаад бичсэн сэтгэлдэл оруулахгүй байна?

Avatar

Зочин 2021-02-08 66.181.183.145

Jinhene ard tumnii tuluu sanalaa helj olonhod darluulj baigaa gants hun bol Battulaga shuu. Harin dahin songono shuu. Ard tumen songoson bolhoos uh hural songoogui shuu. Ard tumen bugdiig medej harj bgaa. MAN-iihan olnoor turii barihgui shuu. Jagsaaliig ERONHIILOGCH uls torjuulsen gesen barimt haana baina. Harin ch sanasniig bodohod ERONHIILOGCH MASH SAIN AJILLAJ BAIGAA SHUU. Jinhene engiin ard tumnii setgel zurhend hurch, tednii toloo ajilladag ERONHIILOGCH.

Avatar

Зочин 2021-02-08 104.200.131.248

Монгол ялна биш өөрөө л ялах хүсэлтэй хулгайч Баттулга бол !! Жинхэнэ жүжигчин

Avatar

Зочин 2021-02-08 104.243.212.224

Эби шиг сод удирдагч гучин жилд гарсангүй. Дэлхийд түүнийг үнэлж байна. Буурал Бямбасүрэн хүртэл Монголын баялаг гэж дүгнэсэн. Түүний хэлсэн хийсэн үлдэж бусад нь түүхийн шороо. Хулгар Элбэгтэйгээ эвтэй байсан бол ингэж муугаа үзэхгүй байв. Архи уугаад, алаа баясгахаас өөр юм манай дарга хийхгүй байна гэж Баттулгын хажууд байгаа хүн хэллээ гэж бичсэн байсан. Дээр нь бас бууны нохой, шунал хэмжээгүй ихтэй. Монголын түүхийн муу нүүр. Үүнийг зайлуулсан хүн манай үеийн баатар болно.

Avatar

Зочин 2021-02-08 192.82.69.118

bi naarnbatar chi bol neg muu kominist uhteleiin huure shdee.uzelere osogogchoor inhuu agsn sogtuu bolood hothonig min tyibej ugud.

Avatar

Hun 2021-02-08 202.126.90.129

Bichig useg tailagdaach n**** mini .. iim yumnuud uhej dald orj uls tseverle

Avatar

Зочин 2021-02-08 104.244.73.193

Энэ нохойг дагасан нохойнууд удахгүй ял авна тэнэг хулгайчыг огцоруул

Avatar

Зочин 2021-02-08 192.82.69.118

oo muu huurin milzan minee aab chin aaluurchin bish yum bol teged yundaa nugaad baidin bee.nobshiin zuunbayan huurr hadgaalh gazar shdee. ter ued zuunbayan geehr aihgui hudlaa zonog generalin amig dagal suujilaa.

Avatar

Зочин 2021-02-08 192.82.69.118

aah chamd bas neg yum heleh gesenmartaal uimaraal. cham shig aluurchinngeneral aabtai huu aabiga uhsene geed ichdeg abiahl daa. aluurchinn genearal hunaljil chadnaa. huni hamarii tsus shingen uhtelee.

Avatar

Зочин 2021-02-08 192.82.69.118

bi chamd helehuu. bi hench bish baiagd chmaas ondor alban tuashaald hurjilaa. ene chinia rchaagui medebuu.chi atarahaj uhebn dee mongol bank minii ner dere dansa hiideg shdee. ingeed neg muu hogin yalzarsan komunist sadiii huu baij yund apildaga geed shaadiin boloo.

Avatar

Зочин 2021-02-08 192.82.69.118

bi chamaig hangaltai dormjoloj gutaasan anzi nohod chin bugd minii tald ororl. naizudar chin goi shogloj doromjolson odoo bolloos hdee.hohiee archaagui pizdaaa

Avatar

Зочин 2021-02-08 43.242.243.118

heleh ug alga da uheh ni ee alban tushaalin tuluu 6 jil bolson biluu

Avatar

Зочин 2021-02-08 139.5.218.235

Одоо болихын хооронд бас нэг хэрүүл хийсэн ажлаар яахнав. Тахлын хажуугаар төр улс төвшин байх нь улс оронд л тустай. Байнга л хоорондоо хэрэлдэж уралцсаар ирлээ,

Avatar

Зочин 2021-02-08 103.26.193.65

17 чингэлэг спиртийг яаж ч бодсон дэмжихгүй

Avatar

иргэн 2021-02-08 202.179.26.190

Ерөнхийлөгч өө Дэмжинээ, МАН-ын Авилгачид СүБатболд Хүрэлсүх Хүрэлбаатар нарын Бүлэглэл хүчтэй юу Ард түмэн Хүчтэй гэдгээ үзэх цаг болсон болой,

Avatar

Зочин 2021-02-08 66.181.161.79

Лим ахынхаа ач нь болох гээгүй биз дээ

Avatar

зайлуул 2021-02-08 46.166.139.111

Үтэр түргэн зайлуул муу новшыг зайлуулах ёстой төрийн эв нэгдэл билэг тэмдэг болж чадахгүй бол нэн дариу зайлуул хорчин н**ш хэрэггүй ирээдүйгүй болсон новшыг зайлуул

Avatar

зочин 2021-02-08 202.9.46.38

энэ хүрэлсүх гэж хүн ингэж ѳрсѳлдѳхгүй ээ.эр хүн шиг ѳрсѳлдѳѳч.новшийн зан гаргаад.чи гарч чадахгүй ээ.энхболдын үамаар явна.хохьчин дээ.

Avatar

Иргэн 2021-02-08 66.181.161.61

Сонгуулиас өмнө огцоруулбал уул нь хэрэгтэй л байгаа юм. Хамаг шүүх засаглалыг атгачаад Оюутолгойн гэрээ нтр ганц саад болж байгаа хүн.шүү дээ.

Avatar

Зочин 2021-02-08 98.42.137.30

Дон Карлеони гээд өөрийгөө бодчихсон ацыг хурдан зайлуулж шоронд хийж,улсын асар их хөрөнгө шамшигдуулсан,хулгайлсанд нь ял тооцож хөрөнгийг нь хурааж улсыг өргүй болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-02-08 122.201.21.116

neg talaas ni bichsen niitlel baina ZAHIALGAT post yumuudaa gej bodloo bye

Avatar

Зочин 2021-02-08 202.21.96.212

Монголын хөгжлийг 10 жилээр ухраасан хүнийг яаралтай огцруул.

Avatar

Зочин 2021-02-08 66.181.190.144

Зайлуул 1 өдрийн өмнө

Avatar

Иргэн 2021-02-08 202.21.109.58

Ер нь асуудлыг авч хэлэлцээд шийдвэрлээд явах нь цааш цаашдаа сайн сургамжтай үйл болно доо Монголын ард түмэнд хэрэгтэй байх болно.

Avatar

Зочин 2021-02-08 202.126.89.76

Энэ эргүү малыг огцруулж болдог бол нэг өдрийн өмнө ч зайлуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-02-08 66.181.189.160

Бүх ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгчийг нэг намынхан, бас болоогүй хөлдүү хоосон хохимой толгой хүүк итгэл үзүүлэх талаар шийдэх үү? Нөгөө алдарт б ө г с оджаргал, сугардагүй сугар мэт нь шүүх үү? Х у ц лаа л байна даа, муусайн нохойнууд… Баттулга төгс биш… Гэхдээ энэ хүний өнгөн дээр луйварчид ял я***н аа дуудуулж эхэлсэн, х у ж аа миеэгийн бүлэглэл доройтсон. Энэ нь цаашаа ч үргэлжлэх ёстой. Дараагын илүү сайн хувилбар гартал Баттулга сууж байсан нь хамаагүй дээр. Харин хүүк бол горьд…

Avatar

Зочин 2021-02-08 202.9.46.146

Ок

Avatar

Анчин 2021-02-08 202.126.90.129

Ямар их хуцдаг гөлөг вэ? Ороолонгийнхоо оонзыг очиж долоо банди минь

Avatar

Баттулгыг огцруулмар 2021-02-08 192.82.69.66

Энэ Баттулга гэдэг хүн боловсролгүй, дээр нь дандаа хорон муухай үйлдэл хийдэг. Гэхдээ монголчууд энэ хүндээ таарсан хүмүүс дээ

Avatar

Зочин 2021-02-08 103.26.194.193

чи х***а юу

Avatar

Анчин 2021-02-08 202.126.90.129

Хатуу ч гэсэн үнэн үг…Боловсролгүй луйварчин босоо ороолонг сонгосон гэхээр хэлэх муу үг олдохгүй юм..Буудаад алчих юмсан…

Avatar

Хүрэлсүх больж үз 2021-02-08 192.82.74.243

Хүрэлсүх өөрөө Ерөнхийлөгч болох гээд сэрүүн зүүдлээд замын чулуу бүгдээ түүж явна. Жүжиг тавьж огцорсон Хүрэлсүхэд Ард түмэн дургүй нь хүрсэн. Юу үнэн. Энэ үнэн. Ер нь засгаа өөрөө огцруулаад гудамжнаас баячууд авчирч сайд болгоод Сонгуулийн мөнгөө хийгээд байгаа юм биш үү Хүрэлсүх гуай. ???

Avatar

Зочин 2021-02-08 202.126.88.41

Хамгийн тулгамдсан асуудал бол вирус.Түүнийгээ яах вэ,

Avatar

Зочин 2021-02-08 103.26.193.211

уул нь үнэхээр импичмент зарлах шалтгаан байгаа бол зөв гэхдээ засгаа тараасан ерөнхий сайд маань өөрөө шал мангар ажлаа өгөө биз дээ

Avatar

хүн хүн 2021-02-08 64.119.27.125

Үхсэн хатсаны үндсэн хуулийн цэц вэ Цэц нэдэг байгуулаг нам дагсан хулгайч жэнгэрийн нохой нараар дүүрсэн байгулэг гэдэгийг
Солонгос хүүхэний хормой сөхөж үнэрлээд Солоносын шүүх дээр үнэнээн хүлээж илчлэгдсэн Цэцийн дарга харуулаад байгаа юм биш үү
Өнөөдөр Монголд Ерөнхийлөгчөөр Хүрэлсүхч хэрэгүй Баттулгач хэрэгүй Бөттулга Үндсэн хуулийн дагуу дахин нэр дэвших эрхгүй
болсон хүн Намууд ерөнхийлөгчөөр хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэгийг төрийн жэнхэн эзэд болох Ард түмнөөс асуух ёстой

Avatar

Зочин 2021-02-08 64.119.17.215

У.Хүрэлсүхийг дэмжиж байна.

Avatar

Зочин 2021-02-08 66.181.189.150

Путин байгаа цагт Баттулга сонгуульд дахиад ялах байхаа

Avatar

mongol 2021-02-08 122.201.31.179

Huuchin kommunist deglemee ergej togtoohiig shine kommunistuud hiigeed bn daa ene henii yavuulga shahaltaar hiij bn geed eregtsuulen bodvol manai hoer hurshiin hen ni kommunist deglemtei bilee dee bidniig iim deglemd butsaj orohiig yamar ih husej baigaa bol doo myanmariig turiin ergelt hiihed hurgesen gej de3lhiin hevlel medeelel shuugiad baigaa shuu erguu MAN iin shunaltai udirdagch nar iim alham ruu ulsaa tulheh yam bol bugd bosoh estoi shuu

Avatar

Зочин 2021-02-08 66.181.184.126

Одоо дэмий дээ иймэрхүү акци хэнд хэрэгтэй юм

Avatar

Шударга иргэн 2021-02-08 202.179.26.119

Ер нь бол энд нэг л хүчин зүйл үйлчилж байгаа. Улс төр гэдэг тоглоом бол шударга ёсонд үнэхээр харш, харин бусармаг үйлдэлд үнэхээр нэгдэж чаддаг тийм л тоглоом. Шударга хүмүүс хэзээ ч олон найзтай байдаггүй, харин буруу замаар явж байгаа хүмүүс үүрд нэг л завин дээр удаан хөвж чаддаг. У.Хүрэлсүх үнэхээр шударга ёсыг тогтоож чадахгүй гэдэг нь батлагдсаар байгаа. Бидэнд ил харагдахгүй болохоос тийм дүр зураг хийж байгаа үйл ажиллагаанаас нь харагдаад байгаа.

Avatar

иргэн 2021-02-08 202.179.26.190

Монголд өнөөдөр ҮХЦ, Хууль Шүүх Авилгажсан Гэмт хэрэгтэнгүүдэд л үйлчилж байна, МАН Сү,Батболд, Хүрэлсүх, Хүрэлбаатар нарын Авилгажсан Мафи бүлэгэлэл ЗГ-ыг унагчихаад одоо Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөнчийг Огцоруулахаар улайрч эхэллээ, НДШ нэмлээ, Торгууль
Татвар гаарлаа, Монголчууд Бид *Мяньмарчуудаас* дор Тэмцэж босож чаддаггүй, Унтаа унхиагүй Монголчууд,

Avatar

00000 2021-02-08 64.119.27.125

ҮХЦ *Шүүх * АТГ * зэрэг,ийг Ард иргэд нэр дэвшүүлэж Ард иргэдийн нэр дэвшүүлсэн хүнийг Их хурэл ёсолдог Ажилын харицлагыг нь ард түмэн тооцдог байж Хуулийн байгуула гард иргэдийн хараат байж шудраг ажилаж хууль хэргжүүлэж чадна
Хулгайч эрх мэдэлтэний хараат байгаа цагт хуулийн дагуу шудраг ажилаж чадахгүй
гэдэг нь амьдарлдээр батлагдсан үнэн

Avatar

бибид 2021-02-08 202.72.247.58

Маш зөв. Энийг зайлуул. Бүх юмыг өөрийнхөө сонгуулийн з****г болгож ашиглаж байна. Шинэ жилээр хүртэл аятайхан үг ард түмэндээ хандаж хэлж чадахгүй би ингэсэн тэгсэн гэсэн сонгуулийн шинжтэй юм яриад. Уул нь намаас түдгэлзсэн хүн шд, сүүлдээ өөрийнхөө АН-ыг хүртэл хуваагаад хэтэрхий хүн нэг юм хараад тэмүүлээд байхаар дараа нь томоор дээрээс нь харахад жижигхэн юм хийсэн байдаг

Avatar

Зочин 2021-02-08 103.229.121.202

х****а гэж хэлье Хүрэлсүх бүү горьд

Avatar

Золоо 2021-02-08 202.21.107.104

Тэр үеийн сонгууль уулаасаа сонголтгүй байсан. Миний бодлоор ерөнхийлөгч болоогүй байсан бол шоронд л байх ёстой хүн

Avatar

Зочин 2021-02-08 202.126.89.81

Яг тийм шүү. Энэ жил ХҮН-ээс дэвших хүн тулхтай, алсын хараатай, нам, өөрийн эрх ашигаа 2т тавьж чаддаг хүн байгаасаа л гэж найдаж байна шүү.

Avatar

irgen 2021-02-08 122.201.24.223

Jinhene ard tumnii tuluu sanalaa helj olonhod darluulj bghaa gants hun bol Battulaga shuu bitgii zahialgaar demii yum bichdee tiim bhguii ,Harin dahin songono shuu ard tumen songoson bolohoos uh hural songoogui shuu ard bugdiig medej bgaa shuu MAN iihaa olnoor turii barihgui shuu uvchniin hajuugaar bitgii sonin yum bich dee

Avatar

Боогий 2021-02-08 66.181.179.75

Хууль зөрчсөн нь үнэн бол хариуцлагаа хүлээх ёстой. Баттулгад итгэл үл үзүүлэх хэрэгтэй. Дэмжиж байна

Avatar

Зочин 2021-02-08 66.181.161.51

Цэц намаар асуудал шиййдэг гэж энэ сайт яасан зүрхтэй мэдээлж байна аа. Цэцийн гишүүнийг нам томилдог ч үгүй, нэр дэвшүүлдэг ч үгүй шүү дээ.

Avatar

Зочин 2021-02-08 66.181.161.32

Хэрвээ ийм зүйл болвол ардчилал утгаараа болно доо

Avatar

zochin 2021-02-08 139.5.219.242

Бичих юм олдохгүй байна уу?

Avatar

мунхаг коммунист 2021-02-08 66.181.161.123

монголыг хэн атгаж байна БАТБОЛДЫН мафи хүрэлсүх хүрэлбаатар мөнхоргил сүхбаатар энхбаяр цогтбаатар дэмжигчид нь гэр хорооллын тэнэгүүд ман дэмжигч хоцрүгдсон комунистууд ядуу дундговь говьалтай хэнтии

Avatar

БУРУУ ЦОЛМОН 2021-02-08 64.119.27.125

МОНГОЛЫГ ҮНЭНДЭЭН С,БАЯР Т,БАДАМЖУНАЙ М ЭНХБОЛД Ц, ЭЛБЭГДОРОЖ ТЭРГҮҮТЭЙ УРВАГЧ НАР ДОТООДЫГ САНХҮҮГИЙН БҮЛЭГЛЭЛ АРД НЬ ГАДААДЫН ЛУЙВАРЧИН НАР БАЙНА ӨНӨӨДӨӨР ИХ ХУРАЛД ЛУЙВАРЧИН НАРЫН ТӨЛӨӨЛӨЛ САНГИЙН САЙД АГСАН ХҮРЭЛБААТАР СҮ, БАТБОЛД З , ЭРДЭНЭ ЗЭРЭГ ЦӨӨНГҮЙ ХУЛГАЙЧ НАР НУУГДАЖ ХОРЛОНТ ЯВУУЛАГ ХИЙСЭЭР ИХ ХУРАЛД ШУДРАГ НЬ ЦӨӨН , ХОЁР ЯНЗЫН ХУЛГАЙЧ НАР ТӨРД ҮҮРЭЛСЭН 1 МОНГОЛОО ГЭСЭН
СЭТГЭЛТЭЙ ХЭСЭГ 2 МОНГОЛООН ХУДАЛДСАН ХАХУУЛЧ БУУНЫ НОХОД ГЭСЭН

Avatar

Зочин 2021-02-08 43.242.243.125

ЭХЛЭЭД ХҮЗҮҮГҮЙГ ЯЛЛАХ

Avatar

Дорж 2021-02-08 192.82.73.44

ЭЛБЭГДОРЖ АРД ОЛНЫГ САИАРЧ БАЯЖСАН ХАМГИЙН МУУ МУУХАЙ ТЭР ХҮНЭЭС ГАРСНЫГ ѲВѲЛЦГѲѲЖ БАЙНА ГЭДЭГ ҮГ ҮНЭНД ОЙР БАЙХОО

Avatar

Зочин 2021-02-08 104.243.212.224

Эби шиг сод удирдагч гучин жилд гарсангүй. Дэлхийд түүнийг үнэлж байна. Буурал Бямбасүрэн хүртэл Монголын баялаг гэж дүгнэсэн. Түүний хэлсэн хийсэн үлдэж бусад нь түүхийн шороо. Хулгар Элбэгтэйгээ эвтэй байсан бол ингэж муугаа үзэхгүй байв. Архи уугаад, алаа баясгахаас өөр юм манай дарга хийхгүй байна гэж Баттулгын хажууд байгаа хүн хэллээ гэж бичсэн байсан. Дээр нь бас бууны нохой, шунал хэмжээгүй ихтэй. Монголын түүхийн муу нүүр. Үүнийг зайлуулсан хүн манай үеийн баатар болно.

Avatar

Зочин 2021-02-08 202.9.40.37

Юу вэ

Avatar

Зочин 2021-02-08 203.23.199.183

Ямар ч ирээдүй урагшилсан үйл юу ч харагдсангүй өнгөрсөн 4 жилийн хугацаанд чаддаг хүнээ гаргах хэрэгтэйг анхааруулсанд баярлалаа танд!!!

Avatar

Зочин 2021-02-08 202.21.98.238

ХҮРЭЛСҮХ ИТГЭЛ АЛДСАН!!! БАТТУЛГЫГ ДЭМЖИНЭ!!!

Avatar

Зочин 2021-02-08 64.119.27.125

ОДОО МАН АН ИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛСОН ӨӨР НАМААС СОНГОХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ХОЁР НАМ АРД ТҮМНИЙ ИТГЭЛЭЭР ЭЭЛЖЛЭН ОЛОН ЖИЛ ТОГОЛЛОО ОДОО ӨӨРЧЛӨӨД ҮЗИЙ БИД АЛДАДГААН АЛДСАН АЙА ЮМ АЛГА АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ ДААХ ХҮНИЙГ СОНГОНО

Avatar

Зочин 2021-02-08 202.9.46.194

Хүрэлсүх Ерөнхийлагчид дэвших сайхан шалтаг хайж олсон тэрийг нь та нар харсан

Avatar

Зочин 2021-02-08 203.23.199.126

Хүрэлсүх нэр төртэйгөөр огцорч чадсан. Гэхдээ эргэн ирээсэй гэж хүсч байна.

Avatar

Зочин 2021-02-08 66.181.161.51

Тэр эргэж ирвэл Монголын түүхэн дэх гамшиг. Чингис хаанаас хойш төрсөн үндэсний удирдагч гэж өөрөөс нь өөр хэн ч нэрлээгүй шүү. Зүгээр л хоосон толгой, хогийн сав. Подрогч, өнөө нь хэлснийхээ эсрэг маргааш нь ажилладаг мулгуу, мунхаг, бараг тэнэг сармагчин

Avatar

zochin 2021-02-08 71.229.165.236

ter chigtee dald oroosoi uls toriin uhdel bolson

Avatar

Зочин 2021-02-08 64.119.27.125

ЖҮЖЭГ ТАВСАН ДАА ТЭНГҮҮД ҮҮНИЙГ ОЙЛГАХ Ч УДНА ДАА ХУУРТСААР Л БАЙХ УУ

Avatar

Zochin 2021-02-08 202.126.90.129

10n ugnees 5g aldaj baij bas uls tur yarinaa…mongol helee sur gulug mini…hiree ugaagaad humsaa av…b**s ii har mini

Avatar

Зочин 2021-02-08 66.181.161.103

Үнэхээр ийм үйл явдал болвол Монголын ардчилалд том дэвшил болно.

Avatar

Зочин 2021-02-08 203.23.49.77

ХаХа Нэг НАМЫН ДАРАНГУЙЛАЛД байж ЮУНЫ ЧИНЬ АРЬДЧИЛАЛ ВЭ

Avatar

зочин 2021-02-08 64.119.18.65

Тэр өдөр талбай дээр УОК огцор, ЗГ огцор , ЭМийн сайд огцор гэсэн бичигнүүд байсаан басан. АН, Н.Энхбаярын намынхан нилээд дэвэргэх шиг болсон. ЗГ огцрох хэрэггүй л байсан юм. Бөөн ажил.

Avatar

Зөнч 2021-02-08 66.181.190.113

Энэ бол МАНы 100 жилээрээ задран унаж түүхээс арчигдах эхлэл….

Avatar

Зочин 2021-02-08 66.181.161.87

Huzuugui s** zahisalgaar bichsen

Avatar

gg 2021-02-08 192.82.73.76

импеямент хийвэл хэн оронд суух вэ. нэг хэёэг еөкгүй байх юмуу

Avatar

kub 2021-02-08 202.126.89.157

ikh khurlyn darga khuuliaraa

Avatar

уугуул 2021-02-08 122.201.31.155

МАН-хан дангаар төр барихсан гэхээс байж ядаад бх чинь юу л хийх гээд бна даа..

Avatar

Зочин 2021-02-08 202.131.243.186

За боль Ерөнхийлөгч санхүүжүүлсэн байлаа ч гэсэн ЭМ сайд НОК УОК огцор гэсэн болохоос
ЗГ гэж хэнч дуугараагүй. ичсэн хүн хүн а**а гэж

Avatar

Иргэн 2021-02-08 192.82.75.161

Ер нь байдал ч эвгүй тийшээгээ эргэх нь дээ

Avatar

Зочин 2021-02-08 173.73.59.68

Xe xe bitgii tenegt

Avatar

Оросын гөлгийг орос жингэртэй нь хил давуулаад зайлуулья. 2021-02-08 192.82.75.102

Оросын тавиул гөлгийг орос жингэртэй нь хойшоо хил гаргаж өгье. Хаха.

Avatar

Зочин 2021-02-08 202.9.46.194

чи өөрөө хятадийн илжиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж