Хонь
Энэ долоо хоног хонины ордныхны ажил мэргэжил, санхүүд нэн таатай өнгөрнө. Хамаатан болон найз нөхдөөс санхүүгийн тусламжууд ирж магадгүй. Ажилтан хонинууд ажлын өндөр амжилтад хүрснээр удирдлагуудаасаа шагнал хүртэх бололтой. Долоо хоногийн сүүлээр хэрүүл, хэл ам хийхээс зайлсхий. Ажлын хамт олон болон хостойгоо ам муруйж магадгүй тул болгоомжтой байж, хэт биеэ тоохгүй байхыг зөвлөж байна. Шинэ хос, шинэ ажил хайж байгаа хонинуудад энэ долоо хоног таатай байх болно. Ажлын ачааллаас болж нүд өвдөж магадгүй.
Үхэр
Энэ долоо хоногт тэнцвэртэй байдлыг хангах нь чухал. Эрүүл мэндийн хувьд стресстэлгүй байж, боломж гарвал бясалгахыг зөвлөж байна. Үүний тулд ажлаа эртхэн амжуулж, үргэлж өөдрөг байхыг хичээгээрэй. Хостой үхрийн ордныхонд од эрхэс хосоо хэт өмчирхөж, хардах нөхцөл байдал үүсгэхээс зайлсхийхийг сануулж байна. Харин ганц биечүүд мөрөөдлийнхөө хүнтэй учирч магадгүй ч хэт яарах хэрэггүй. Цаашдын ажлаа сайн төлөвлөж, ажилдаа цаг гаргахад тохиромжтой хугацаа тохиож байна.
Ихэр
Хэрэв та өөрийн ажилдаа өөрчлөлт хийх гэж байгаа бол энэ долоо хоногт өнжихийг зөвлөе. Энэ долоо хоногт бизнесийн тал дээр маш өндөр амжилттай байх бололтой. Тиймээс ажлаа хойш тавилгүй хичээн ажиллах хэрэгтэй. Гэрлэсэн ихрүүдийн хувьд таатай долоо хоног болох ч ганц биечүүдийн хувьд эрэл хайгуулаас болж ядарч магадгүй. Гэвч хайгуул үр дүнгээ өгч болзошгүй тул бүү шантраарай. Мөн гэдэс өвдөх, хоолны хордлого болох магадлалтай тул түргэн хоол идэхгүй байхыг хичээгээрэй.
Мэлхий
Ажлын өрсөлдөгчтэйгөө хүнд тэмцэлд орж магадгүй ч эцэст нь ажлын бүтээмж өссөн байх болно. Гэвч өрсөлдөгчөө ялахын тулд хэт их хичээхээс зайлсхийгээрэй. Энэ нь эргээд танд төвөг удах асуудал болж магадгүй юм. Ганц бие мэлхийнүүд гайхалтай хайртай учрах төлөвтэй байна. Түүнчлэн эсрэг хүйсийн найзтайгаа хайр дурлалын холбоо үүсгэж магадгүй. Хостой мэлхийнүүд хайрттайгаа маш таатай харилцаатай байж, харилцаандаа дэвшилттэй байх болно. Санхүүгээ маш сайн төлөвлөж, гамтай байхгүй бол мөнгөгүйгээс үүдсэн асуудлууд таны энэ долоо хоногийг үгүй хийж болзошгүй. Долоо хоногийн эхний өдрүүдэд биеийн байдал тааруу санагдаж магадгүй тул эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийн, эрч хүчтэй байх хэрэгтэй.
Арслан
Арслангийнхан энэ долоо хоногт өөрийн зөн совиндоо итгэлгүйгээр маш сайн тооцоолж шийдвэр гаргах хэрэгтэй. Ажил хэргийн хувьд, саад бэрхшээлүүдтэй тулгарах ч шаргуу ажилласны үр дүнд ард нь гарч чадна. Хостой арслангийн ордныхон хайртдаа цаг зав гаргаж, хамтдаа цагийг өнгөрөөхөө мартаж болохгүй. Эрүүл мэндийн хувьд стрессст амархан өртөж болзошгүй тул дасгал хөдөлгөөн тогтмол хийж, хоолны дэглэм барихыг зөвлөж байна.
Охин
Энэ долоо хоногт таны карьер өсч, шаргуу ажиллах урам зориг орж магадгүй. Од эрхсийн нөлөөгөөр танд сайхан боломжууд гарч ирэх тул хэт их ажиллахаас зайлсхий. Санхүүгийн байдал хэвийн, орлого тогтмол байх ч холыг харж, зарлагаа багасган, мөнгө хадгалах шаардлагатай байна. Эрүүл мэндийн байдал харьцангуй сайн байх тул дасгал хөдөлгөөнөө тогтмол хийгээрэй. Хайр дурлалын тал дээр романтик үйл явдал тохиолдож магадгүй тул сэтгэл санаагаа бэлдээрэй.
Жинлүүр
Жинлүүрийн ордныхон энэ долоо хоногт өгөөмөр, өглөгч ,сэтгэл татаж, гэрэлтсэн сайхан байх нь. Хувийн амьдрал тань энх тайван, хайр халамжаар дүүрэн байж, хайрттайгаа цагийг сайхан өнгөрөөнө. Мөн энэ долоо хоногт удаан хугацаанд хуримтлагдсан дотоод стрессээсээ ангижрах боломж тохионо. Ажлаасаа гарч буй, эсвэл өөрийн карьераасаа завсардаж буй жинлүүрийн ордныхонд сайхан мэдээ удахгүй дуулдах тул санаа зоволгүй тайван байх хэрэгтэй.
Хилэнц
Хилэнцийн ордныхон энэ долоо хоногт хэт их ажилтай байж магадгүй бөгөөд түүнээсээ болж найз нөхөд, гэр бүлийнхэндээ шүүмжлүүлж, маргаан үүсч болзошгүй. Тиймээс ажил, амьдралаа зохицуулж, хүнтэй ам мурийхаас зайлсхийгээрэй. Шинэ долоо хоногт та мөнгөний асуудлаа шийдэх гэж хичээж байгаа бол амжилт олно. Гэхдээ хүнд мөнгө зээлүүлэхээс татгалзах хэрэгтэй. Сайн найзууд чинь хамгийн хэрэгтэй үед таны талд байх болно. Эмэгтэй хүнтэй маш болгоомжтой харьцахгүй бол олон хүнд буруу ойлгогдох зүйл тохиолдож магадгүй. Шинэ найз нөхөдтэй болох боломж олдвол бүү алдаарай. Фитнессээр хичээллэж, дархлаагаа дэмжээрэй. Болж өгвөл түргэн хоол биш, эрүүл хүнс хэрэглээрэй.
Нум
Нумын ордныхон энэ долоо хоногт шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнг үзнэ. Гэвч түүндээ хэт бардаж болохгүй шүү. Ажлаа ухаалаг төлөвлөж, амрах цаг гаргаарай. Хамаатнуудтайгаа муудалцаж болзошгүй тул харилцаандаа анхаараарай. Ганц бие нумынханд удаан хүлээсэн гайхамшигт хайр нь зугуухан дөхөж айсуй. Мөнгө санхүү, ажил, амьдрал хэвийн байх бөгөөд тэвчээр гаргаж чадвал сайхан боломж тохионо. Эрүүл мэндээ хамгаалъя гэвэл аль болох чихэрлэг бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Мөн цусны даралтаа тогтмол хянаж байгаарай. Уур бухимдал таныг сайн зүйлд хүргэхгүй.
Матар
Гэрлэхээр төлөвлөж буй матрууд зарим шалтгаанаас болж хуримаа хойшлуулж магадгүй. Эмнэлгийн болон хувьцааны салбарт бизнес эрхэлдэг бол энэ долоо хоног таны мэдэлд. Ажилтнуудын хувьд ч гэсэн хоосонгүй. Энэ долоо хоногт аль болох эерэг байснаар ажил үйлс сэтгэлчлэн бүтнэ. Бага зэрэг бухимдах асуудлууд гарч ирвэл аль болох тайван байж, асуудлаас зайлсхийгээрэй. Улирлын чанартай томуунаас болгоомжлоорой. Халдварт өвчнүүд таны сэтгэлийг амар байлгахгүй ч амралтын өдрүүд сайхан өрнөх нь ээ.
Хумх
Хумхынхан энэ долоо хоногт өөртөө аль болох их цаг гаргах хэрэгтэй. Өөртөө шинэ зүйлс худалдан авч, найзуудтайгаа уулзах зэргээр өөрийгөө эрхлүүлбэл зүгээр. Ажлын ачаалал их байж магадгүй тул төлөвлөгөөндөө анхаараарай. Хостой бол хайрттайгаа маргалдахаас зайлсхийх хэрэгтэй. Мөн эрүүл мэндээ сайтар анхаарч, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Халдварт өвчин хийсээд ирэхийг үгүйсгэхгүй. Хүсээгүй сэтгэл хөдлөлүүд амьдралд чинь их саад болж магадгүй тул аль болох тайван байх ёстой. Мэдрэмжүүдээ нээлттэй илэрхийлж, ойр дотныхондоо сэтгэлээ уудлаарай.
Загас
Энэ долоо хоногт та уулзалт, болзоонд дарагдаж, маш завгүй ажиллана. Тиймээс төлөвлөгөөндөө анхаарч, бүх зүйлийг ухаалаг зохицуулахгүй бол ихэд ядарч, нойргүйдэж магадгүй. Тиймээс йог, бясалгал зэрэг сэтгэл санаа төвшитгөх аргуудад суралцаарай. Хостой загасууд харилцаандаа анхаарч, хүлээцтэй байхгүй бол хожим асуудалд орж болзошгүй. Ханиад хүрвэл бие ихэд хямарч магадгүй тул дархлаагаа сайн дэмжээрэй.
Холбоотой мэдээ