Ерөнхийлөгч Салхитын мөнгөний ордын үйл ажиллагаатай танилцлаа | News.MN

Ерөнхийлөгч Салхитын мөнгөний ордын үйл ажиллагаатай танилцлаа

Ерөнхийлөгч Салхитын мөнгөний ордын үйл ажиллагаатай танилцлаа

Ерөнхийлөгч Салхитын мөнгөний ордын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.02.06/ Дундговь аймагт ажиллаж, “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн “Салхитын алт, мөнгөний орд”-ыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн билээ. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг. Ийнхүү “Салхитын алт, мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлтэй өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн нь Монгол Улс түүхэндээ анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд шууд хэлбэрээр хүртээсэн сайн жишиг болсон юм.“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК ирэх Даваа гарагт /2021.02.08/ 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монголбанканд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ хэмээн “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад танилцууллаа. Өөрөөр хэлбэл 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нийт 210 орчим тэрбум төгрөгийг олгох юм.

 “ХҮДЭР БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР-II”-ИЙГ ЭНЭ ОНЫ ТАВДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтынхоо хүрээнд “Салхитын алт, мөнгөний орд”-д зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж, шууд болон шууд бусаар 1,000 орчим өрхийн орлогын баталгааг хангаж байна. Мөн тус ордын тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан компаниас үлдсэн, жилд 300 мянган тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай үйлдвэрт монгол инженерүүд 80 хувийн сэргээн засварлалт хийжээ. Улмаар дээрх үйлдвэрээс хоёр дахин өндөр хүчин чадал бүхий “Хүдэр баяжуулах үйлдвэр-II”-ийг энэ оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. “Салхитын алт, мөнгөний орд” нь монголчууд өөрсдөө менежмент хийж, улмаар байгалийн баялгийн үр шимийг иргэдэд хүртээсэн амжилттай туршлага болсон бөгөөд цаашид 21 аймагт байгаа орд газар, байгалийн баялгийг энэ жишгээр ашиглан, монголын ард түмэн үр өгөөжийг хүртэх боломж их байгааг монгол инженерүүд хэлж байлаа.

“МОНГОЛ ХҮН МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД АЖИЛ ХИЙЖ БОЛДОГ, ХӨДӨЛМӨРЛӨЖ ЧАДДАГИЙГ ЭНЭ ТӨСӨЛ ХАРУУЛЖ БАЙНА”

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ, “Салхитын алт, мөнгөний орд”-ын асуудлаар маш их маргаантай асуудлууд гарсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэж чадсан. Түүнээс хойш энэ орд үндсэндээ нэг жил орчмын хугацаанд хөдөлгөөнгүй байсан. Харин 2020 оны эхээр ордын үйл ажиллагаа монгол инженер, монгол ажилтнуудын хүчээр зогсолтгүй үргэлжилж байна. Би анх удаа энд ирж, үйл ажиллагаатай нь танилцаж байна. Монгол Улс байгалийн баялгаа анх удаа иргэддээ, ахмад настнууддаа хүртээж, зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудын өрийг дарсан. Тухайн үед зээлгүй байсан ахмадуудад энэ оны таван сард багтаан нэг сая төгрөгийг олгох болно. Энэ төсөл нийт таван жилийн хугацаанд үргэлжилнэ. Ирэх Даваа гарагаас Монголбанканд мөнгөө тушааж эхлэх юм байна. Монголбанк үүнд зориулсан данс нээж, уул уурхайн салбартай хамтраад ажиллах хэрэгтэй. Дараагийн анхаарах зүйл бол энэхүү уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, ордоос олох орлого, бүтээгдэхүүнийг өсгөх ажил юм. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг энэ уурхайд түшиглэн амжилттай хэрэгжүүлсэн учраас цаашид энэ жишигт тулгуурлан байгалийн баялгийн үр шимийг ард түмэн хүртэх боломжтойг харууллаа. Нэг ийм жижиг ордыг нийт ахмадууддаа зориулж, өр зээлийг нь тэглэж болж байгаа нь цаашид бусад ордыг энэ жишгээр ашиглаж, ард иргэдээ дэмжих боломжтойг харууллаа. Монгол орон бол газрын доорх байгалийн баялаг ихтэй орон. Гэвч манай улсын байгалийн баялгийг ихэвчлэн гадны компаниуд, лицензтэй эрх бүхий хүмүүс, намын төлөөлөл ашигладаг биш, харин монголын мэргэжилтнүүд ирж ажиллаад, гурван сая монголчууддаа хишгийг нь хүртээдэг, ямар нэгэн байдлаар иргэдийнхээ амьдралыг дэмжих ажлыг хийх ёстой. Аймаг бүрт жижиг, том хэмжээний уурхай байдаг. 21 аймагт төсвийг царай алдахгүйгээр жижиг уурхайнууддаа өөрсдөө менежмент хийж, зээл авахгүйгээр мөнгөө босгоод, яг ийм жишгээр ажиллах боломж байна. Энийг л эрх баригчид ойлгоод, улс орондоо хэрэгтэй ийм ажилд сэтгэл зүрхээ зориулбал улс орон хөгжинө. Ийм жишиг байна гэдгийг “Салхитын алт, мөнгөний орд” харуулж чадлаа. Цаашлаад “Хармагтайн орд” энэ жишгээр ажиллаж болно. Тус ордын техник, эдийн засгийн үндэслэл нь гуравдугаар сарын дундуур бэлэн болох байх. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь энэ ажлыг хурдан шийдээд ажиллах байх гэж найдаж байна. Жишээ нь Сэлэнгэ аймагт байршилтай “Бороо гоулд” алтны уурхайг бид мэднэ. Энэ бол үндсэн орд. Монгол залуучууд, монгол инженерүүд энэ ордыг технологийнх нь дагуу ажиллуулж чадаагүй. Канадууд орж ирсэн, харин монголчуудад ухсан нүх л үлдсэн, алт нь Монголдоо тушаагдаагүй. Одоо “Хармагтайн орд”-ыг яг “Салхитын алт, мөнгөний орд” шиг монголчууд өөрсдөө үндсэн ордод нь олборлолт хийж, ашиглаж болдог, үр өгөөж нь Монголдоо үлддэг, ард түмэндээ хүртээдэг энэ жишгээр ажил нь яваасай гэж хүсэж байна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэдэгдлээ.

эх сурвалж:president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-02-07 64.119.21.25

Өмнөх Ерөнхийлөгчид байгалийн баялагийн ихэнх тохиолдолд өөрсдөө хусдаг байсан бол Баттулга алтны нөөцийг нь тогтоолгоод улсдаа өгчээ.

Avatar

Бат 2021-02-07 192.82.93.3

Хөлсний Троллууд сандарсандаа өмдөндөө авч байна уу хаха, галт тэрэг хөдөлчихсөөн хөлсний троллуудаа, удахгүй Монгол хүн бүр байгалийн баялагаасаа хувь хүртдэг болно, Тролууд яаж ч харлуулаад ард түмэн та нарыг Тролл бичжээ гэдгийг чинь ялгаж салгаад сурчихсан, за тгд өдөр шөнөгүй бичээд бай даа хаха

Avatar

Үзэгч 2021-02-07 66.181.161.44

Тэнэж яваад соv тараах вий дээ, энэ томчууд

Avatar

Зочин 2021-02-07 43.228.129.119

Яаж өөрийн болгох уу гээд л хот эргэж буй чоно шиг явж байгаа юм уу. Аливаа асуудлыг ярихдаа заавал өрсөлдөгчөө хавчуулж харлуулах юм. яасан ч барагддаггүй өс хонзон юм. Ямар ч их хонзогнуур амьтан юм. Үүнээс хойш улсын ерөнхийлөгчөөр ухаалаг хүн сонгож баймаар байна шүү ард түмээн.

Avatar

1206 2021-02-07 139.5.217.106

Наша харж байхаар над нүхээ хар даа, ЗУРАГ даруулах гэж очсон байх нь дээ.
Позлоод л, аргал барж байна даа.

Avatar

Жудаг 2021-02-07 66.181.179.86

Энэ ордыг Зандкаа бавхиж очиж авсан ш дээ. Бусадууд нь чацга царайлчихаад хөдлөхгүй байсан ш дээ.

Avatar

Иргэн 2021-02-07 66.181.161.75

Нэр нь төрийнх ч нэдэр дээрээ Жонхуугийн тавиуощл очоод сайхан идэж байгаа ш дээ энэ Мөнхбаяр! өөрийнхөө хөрөнгийг эргэж яваа нь энэ, бирд шиг ёроолгүй шуналтай эр дээ энэ муу!!!

Avatar

Zichin 2021-02-07 58.127.124.85

Mongoliin ard tumen hogshid buurluud anh udaagaa l ulsiinhaa baylagaas hurtej bna.hunii hiisen ajiliig omhii amaaraa bulj burahaas oor hiih yumgyu yumnuud duugyu suu.urd urdiin humuus ni hiihgyu yasan yum be? Oorsdoo l hanaj tsadahgyu iddeg bsan biz dee.yum hiij bui humuust ataarhaad uhlee l dee..

Avatar

Зочин 2021-02-07 66.181.177.155

Женко ч мэдээж яаж эвтэйхэн аргалаад еерийн болгочих вэ гэж л яваа биз дээ, энэ орд, баяжуулах уйлдвэр нэг мэдэхэд женкогийнх болчихсон байж мэдэх л байх даа

Avatar

Зочин 2021-02-07 66.181.161.103

Ашиглалтанд орчихсон ч юм шиг , орох гээд ч байгаа юм шиг , ашгаа өгөөд ч байгаа юм шиг өгөх гээд ч байгаа юм шиг …
Манай дарга нар энэ тэрүүгээр гүйлдээд ирхээрээ сэжиг бүхий л болоод явчихаж байгга юм даа .
За ер нь шуулуухан хэлчихэд ШААХХ л санаатай эргэлдээд эхэлдэг дөөөөөө…

Avatar

Зочин 2021-02-07 54.37.77.161

ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЖДЭЭ ЭНЭ АЦЫГ ХАРМААРГҮЙ БАЙХ ИЙН ТЭР АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН НЬ БҮҮР НЭГ ТЭНЭГ ГЭДЭГЭЭ ГАЙХУУЛЖ БАЙГАА АЯТАЙ ЧИМЭЭГҮЙ ЗАЙЛ ЧИ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ НЭР ХҮНД Ч ГЭЖ БАЙХГҮЙ ТОЛГОЙ НЬ ӨТСӨН

Avatar

Зочин 2021-02-07 192.82.70.15

Хүрэлсүхийн хийсэн ажил шүү.

Avatar

Зочин 2021-02-07 202.126.88.65

Genko udeh mungu shinshilj yavna daa !

Avatar

Зочин 2021-02-07 139.5.216.177

Ардчиллынхан анх улсын өмчийг хувьчилж, эзэнтэй болгон, улс орноо хөгжүүлнэ Нийтээрээ баяжина гэлүү. Гэтэл одоо 30 жилийн дараа манай улсын баялаг цөөн хэдэн хөрөнгөтний гарт төвлөрч, хүн амын ихэнх нь үгээгүй ядуу болчихсон байдаг.

Avatar

Зочин 2021-02-07 66.181.178.13

ЮУ ХУЛГАЙ ХИЙХ ВЭ Л ГЭЖ ЯВАА БИЗ МУУ СӨӨНГӨ ХУЛГАЙЧ

Avatar

зочин 2021-02-07 103.140.11.173

Цаашдаа Үндсэн хуулиар татварыг уул уурхайд ногдуулж, түүнийг үндсэн хуулиар зарцуулах арга хэмжээ буюу хүүхдийг дээд сургууль хүртэл сургах, эмнэлгийн байгууллага, хил батлан хамгаалах цагдаа төрийн үйлчилгээн, зам цахилгаан станц зэрэг олон зүйлд зарцуулж, хувийн хэвшилээ дэмжинэ шүү.

Avatar

Зочин 2021-02-07 83.25.44.97

Ene hulgaich bas husah jumaa haiz bn bushuuhan dald oroosoo

Avatar

Зочин 2021-02-07 192.82.75.78

Хармагтайн ордоос гадна оюутолгойгоо ч өөрсдөө бүрэн олзворлох ашиглах, бүр эцсийн бүтээгдххүн ч үйлдвэрлэх боловсон хүчний болон бусад боломжууд бидэнд бий шүү. Одоо Баттулга аа оюутолгойг л Монголдоо буцаагаад аваадах. Тэгээд ерөнхийгийн суудалдаа 6н жилээр суугаарай….

Avatar

Зочин 2021-02-07 122.201.21.233

Элбэг шиг гусаад гараад явчих юм хайж яваагүй л байлтай! !! Эднээс бүүр айдаг болчих юмаа!!??

Avatar

Зочин 2021-02-07 103.10.23.171

Хэлсэндээ хүрэх л хэрэгтэй эр хүн бнадаа одоо бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500000 болгох энэ сонгуульд маш хэрэгтэй саналдаа

Avatar

Зочин 2021-02-07 202.126.90.48

ИЙМ ОРДУУДААС ОРЖ ИРЭХ ОРЛОГООРОО ХОТ СУУРИНЫ ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЭЦ ЖНЬ ; ЦАХИЛГААН СТАНЦ; БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ; ЗАМ ГҮҮР; НИЙТИЙН АМРАХ ХӨНГӨН ДАСГАЛЫН СПОРТ ТАЛБАЙ; -Г БАРЬЖ БАЙГУУЛААД ИРГЭДЭЭС ТАТВАР АВЧ ТҮҮНИЙГЭЭ ТОРДОЖ АШИГЛАВАЛ ЗҮГЭЭРСЭН.
ТҮҮНЭЭС БИШ ИЙМ УУРХАЙНУУДАД 3 САЯ-УУЛАА АЖИЛЛААД 3 САЯУУЛАА ГУАНЗНЫ ХООЛ АВЧ ИДНЭ ГЭДЭГ БОЛ ТЭНЭГЛЭЛ…

Avatar

Зочин 2021-02-07 202.126.90.104

Tumur zamaas shaasan shige s***h nide

Avatar

Зочин 2021-02-07 202.21.108.39

Чинээлэг хөгшчүүлийн хам хэрэгтэн, ядарсан хөгшчүүлийг эрлэг болсон нь аргагүй үнэн бөлгөө. Тиймээс ч чамайг Ардчилсан үзэлийг дэмждэг ч гэсэн Баттулгаа чамайг бол үгүй. Олон мянган ядарсан хөгшчүүл тийм юм л бодолтой бгаа.

Avatar

Шударга ёс??? 2021-02-07 49.0.135.130

Нэг хэсэгт нь 6 сая төг өгдөг. Нөгөөд нь 1 сая төг өгдөг. Энэ шударга ёс мөн үү?

Avatar

Зочин 2021-02-07 64.119.17.120

Сонгуулийн далд сурталчилгаа

Avatar

Мөнх 2021-02-07 202.21.107.125

Ерөнхийлөгчөө дэмжиж байна

Avatar

Зочин 2021-02-07 202.9.40.43

Байгалийн баялагыг ард түмнийхээ амьдралыг сайжруулах эрүүл саруул байх, сурч боловсроход нь зориулах ёстой. Бид нэг хэсэг нам болж талцаад манай намын хүн л авч байвал хамаагүй гээд бүх лиценз баялагаа хувь хүмүүст өгсөн. Гэтэл цөөхөн хэдэн хүн баяжаад нийтээрээ ядуу болсон.Одоо ямар чуурхайн 50 хувийн орлогыг улс авч байх нь зөвөө. Нэг айлд тэр их баялагын 50 хувь бол насаараа идээд барахгүй мөнгө юм. Эрдэнэтийн 49 хувь улсад яг ирсэн байгаа. Элбэгээ тэргүүьэй хэдэн хүн авахаар болчихсон байса

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж