Энэ зардалд газрын тос алдагдлыг зогсоохтой холбоотой үйл ажиллагаанууд, шинэ цооног өрөмдлөг, гэмтсэн цооногийг цементелж бөглөхтэй холбоотой зардал болон газрын тосны бохирдолд өртсөн Мексикийн булангийн мужуудад олгосон тэтгэмжийн зардал багтсан байна. Тус компани Мексикийн булангийн компаниудад 319 сая ам.долларыг нөхөн олговорт өгсөн байна. Одоо далайд газрын тос цутгахгүй байгаа бөгөөд статик байдлаар бөглөж, цементелсэн нь амжилттай боллоо гэж үзэж байгаа талаар “British Petroleum” мэдэгдсэн байна. Цооног гэмтсэнээс хойш 7 сарын 15-нд бөглөгдөх хүртэл гэмтсэн цооногоос 87 хоногийн турш газрын тос алдагдсан бөгөөд энэ хооронд 4.9 сая баррель газрын тос далайд цутгасан гэж АНУ-ын засгийн газар тооцоолж байна.
Т.Бадрах