Хятад улс "Sinovac"-ийн вакцинд зөвшөөрөл олголоо

Хуучирсан мэдээ: 2021.02.07-нд нийтлэгдсэн

COVID-19

Хятад улс "Sinovac"-ийн вакцинд зөвшөөрөл олголоо

Хятад улс "Sinovac"-ийн вакцинд зөвшөөрөл олголоо

Хятадын Эмийн бүтээгдэхүүний хяналтын үндэсний газар “Sinovac Biotech” компанийн боловсруулсан Covid-19-ийн эсрэг “CoronaVac” вакциныг дотооддоо хэрэглэх зөвшөөрлийг өчигдөр /2021.02.06/ олгожээ. Уг вакциныг Хятад улс өнгөрсөн зургаадугаар сард онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгож, долдугаар сараас тусгай эрсдэлт бүлгийн хүмүүсийг дархлаажуулж эхэлсэн юм.

“CoronaVac” вакцин нь тус улсад албан ёсоор зөвшөөрөгдсөн хоёр дахь вакцин болж байна. Үүнээс өмнө өнгөрсөн арванхоёрдугаар сард “Sinopharm” компанийн вакцинд нөхцөлтэйгээр хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг олгосон билээ.

Энэ оны нэгдүгээр сараас Индонез, Турк, Бразил, Чили, Колумби, Уругвай, Лаос улсууд “Sinovac”-ийн вакцинд онцгой байдлын үед ашиглахыг зөвшөөрсөн байна. “CoronaVac” вакцины хоёр тунг 14-28 хоногийн зайтай тарих бөгөөд тун бүр 0.5 мл хэмжээтэй байгаа аж. Вакцины нэг, хоёрдугаар шатны эмнэлзүйн туршилтыг 18-аас дээш насны хүмүүс оролцсоноос гадна 3-17 насны сайн дурынхныг мөн хамруулсан нь бүгд амжилттай болжээ.

Харин гуравдугаар шатны туршилтыг Бразил, Чили, Индонез, Турк улсуудад явуулсан ба нийт 25 мянга гаруй сайн дурынхан оролцсон байна. Ингэхэд Бразилд туршилтад оролцсон 18-аас дээш насны 12 мянга гаруй эмнэлгийн ажилтнаас хяналтын хугацаанд 253 хүнээс нь халдвар илэрчээ. Ийнхүү Бразилд явуулсан эмнэлзүйн туршилтаар "CoronaVac" вакцин нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, хүндээр өвчлөх, нас барахаас 100 хувь, эмчилгээ хийлгэхээс 83.7 хувь сэргийлсэн бөгөөд 91.25 хувийн ерөнхий үр дүн үзүүлсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж