Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулгад Гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ. Тэрбээр 15 жилийн өмнө сагсан бөмбөгийн “TLG-13” багийг байгуулж, шинэ лиг, тэмцээнүүдийг зохион байгуулах болсон. Багийн спортын төрөлд үлгэр жишээ менежментийг нэвтрүүлэн үр дүнтэй ажиллаж, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд олон залуу тамирчдыг дасгалжуулан дэлхийн тавцанд гаргаж буй. Тэрбээр 39 настай хамгийн залуу Гавьяат дасгалжуулагч болж буй гэнэ.
Мөн циркчин Ч.Хатанбаатар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулахаар болсныг уран бүтээлчид дуулгалаа. Тэрбээр Монголын циркийн урлагт 43 жил ажиллахдаа уран бүтээлийн шинэлэг өнгө аясыг бий болгож чадсан авьяаслаг найруулагч, багш, продюсер юм. Түүний үүсгэн байгуулсан “Circus Mongolia Khadgaa” циркийн 20 жилийн ой 2020 онд тохиож байв. Уран бүтээлчид нь Монте Карлогийн Дэлхийн циркийн олимпд гурван удаа амжилттай оролцож, эх орондоо хоёр “Хүрэл алиалагч”-ийн шагнал хүртэж байжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ