Ханх суманд хоёр удаа хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.07-нд нийтлэгдсэн

Ханх суманд хоёр удаа хүчтэй газар хөдөлжээ

Ханх суманд хоёр удаа хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөлаймгийн Ханх сумын “Хачим” гэдэг газар” өчигдөр өглөөний 08.56 цагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Мөн оройн 22.16 цагт “Адуут” гэдэг газар 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

 Баян-Өлгий аймгийн Толбо сумын Бураат багийн нутагт автомашин замын зорчих хэсгийн хажуу руу унаж, бүхээгийн төмөр хийцэд нэг хүн хавчуулагдаж нас барсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 100 км замыг туулан, шөнийн 00.26 цагт очиход Улаанбаатар хотоос тус аймгийн Толбо сумын чиглэлд Ховд аймгийн харьяат иргэн жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашин авто замын зорчих хэсгийн хажуу руу унаж, автомашины төмөр хийцэд 27 настай, эрэгтэй хавчуулагдаж нас барсан байжээ. Цогцсыг нэг цаг 30 минут ажиллаж гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шилжүүлж өгсөн байна.

Төв аймгийн Баянцагаан сумын худагт нэг хүн унаж нас барсан, худгаас цогцсыг гаргуулах хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас өчигдөр /2021.02.06/ 15.50 цагт ирүүлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 162 км замыг туулан мөн өдрийн 18:00 цагт очиход малчны туслах малчин Төв аймгийн Лүн сумын харьяат 35 настай, эрэгтэй худагт унаж, нас барсан байсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж өгсөн.

 А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж