ЭМЯ: Сайн дурын шинжилгээний цэгээс халдвар илрэв | News.MN

ЭМЯ: Сайн дурын шинжилгээний цэгээс халдвар илрэв

COVID-19

ЭМЯ: Сайн дурын шинжилгээний цэгээс халдвар илрэв

ЭМЯ: Сайн дурын шинжилгээний цэгээс халдвар илрэв

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.02.07) мэдээллээ хийлээ.


ШИНЭЭР 34 ХАЛДВАР БҮРТГЭГДЭВ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Дорноговь, Ховд, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн салбар лабораторид хоёрдугаар сарын 6-нд нийт 14978 сорьцод шинжилгээ хийхэд 34 хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд анхны болон давтан шинжилгээгээр вирус илэрсэн. Мөн сайн дурын шинжилгээний цэгт шинжилгээ өгсөн хүмүүсээс вирус илэрлээ. Улаанбаатар хотод нийт 1187 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн.

Ингэснээр улсын хэмжээнд багц халдварын голомтод батлагдсан тохиолдол 1513 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгээс 14 хүн эдгэрч, гэртээ гарсан. Нийт Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 2023  болсон. Үүнээс эдгэрсэн 1463 буюу 72.3 хувь нь эмчлэгдэн эдгэрсэн.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 547 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 80, хөнгөн 461 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 235 хүн эмчлүүлж байгаа бол Цэргийн  төв эмнэлэгт 207 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хүн нэг байгаа Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 73 хүн эмчлүүлж буй. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүндэвтэр нэг хүн хяналтад байна.

Сүүлийн 24 цагт Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн хороодод өвчлөл бүртгэгдсэн. Шинээр Баянгол дүүргийн тавдугаар, найм, 12, 20, 22 хороо болон Баянзүрх дүүргийн тав, 21, Сүхбаатар дүүргийн ес, Сонгинохайрхан дүүргийн 11, 20, 32, 34, 41, Хан-Уул дүүргийн 4, 15, 20 дугаар хороодод халдварын тохиолдол бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 218 хүн шинээр нэмэгдэж, нийт 958 ойрын хавьтал, хоёрдогч хавьтлын тоо 4742 болсон байна.

Нийт батлагдсан тохиолдлын 40 хувь гэр бүлээс хамааралтай бол 60 хувь нь ажлын газар, бусад зохион байгуулалттай арга хэмжээ, эмнэлэг, төрсөн өдөр, байр орон сууцны орц, гудамжнаас халдвар авсан байна. Тиймээс иргэд гадуур явахгүй байхыг анхааруулъя. Нийт батлагдсан тохиодлуудын ойрын хавьталтай амны хаалтүй уулзаж байгаагаас  халдвар авч байна. Бусад улс орнуудын туршлагыг харахад илрүүлэг шинжилгээ хийж, тусгаарлан, хөл хорио тогтоохоос гадна нийгмийн эрүүл мэнд болон хувийн ариун цэвэр, хүн хоорондын зайг баримталж байна. Гадуур хөл хөдөлгөөн маш их байна. Тиймээс амны  хаалт, бээлий өмсөхийг зөвлөе.

Нийт халдварын тохиолдол:

“НЭГ АЙЛД ДУНДАЖААР 30-40 МИНУТ БАЙХ УЧРААС АЙЛ ХЭСЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЕ”

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:

– Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад лабораториар батлагдсан 34 тохиолдол илэрч, өмнөх өдөртэй харьцуулахад 27 тохиолдлоор буурсан байна. Нийслэлд 11 голомт өндөр идэвхтэй байна. Гэр бүл, хамт олны хүрээнд халдвар өргөн тархаж байна. Голомтын цар хүрээ нэмэгдэх хандлагатай байна. Нийслэлд халдвар гарсантай холбоотойгоор ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг голомтод ажиллаж, 14 объектын 3867 м.кв-д эцсийн халдваргүйтгэл хийсэн. Мөн тус төвийн явуулын лаборатори Гашуунсухайт боомтод ажиллаж, 128 тээврийн жолоочид шинжилгээ хийхэд вирус илрээгүй. ЭМЯ-ны тусгай дугаарын долоон утсанд нийт 2451 иргэн хандаж, зөвлөгөө авсан. Нийт 2400 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Дэлхий дахинд цар тахлын эсрэг вакциныг 73 улсын 128 сая хүн тун вакциныг өнөөдрийн байдлаар хийгээд байна. Ингэхдээ эрсдэлт бүлэгт эхний ээлжинд вакцин хийж байгаа. Үүнд, эмч, эмнэлгийн ажилтан, онцгой, цэрэг, цагдаа хүчний алба хаагчид, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг хамруулж байна.

Сар шинийн баяртай холбогдуулан “Цахимаар золгоё” уриалгыг санаачлан, гаргаж байна. Учир нь сүүлийн үед өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс өвдөж, хүндэрсэн байдалтай ирж байна. Тиймээс иргэд цагаан сарын баяраар гэртээ байж, хөөрөг зөрүүлэхгүй байх, нэг айлд дундажаар 30-40 минут байх хугацаа зарцуулагдаж байгаа. Гэтэл ДЭМБ-аас нэг орчинд хүмүүс 15 минутаас дээш хугацаагаар амны хаалтгүй байж болохгүй гэдэг зөвлөмжийг өгч байгаа. Тиймээс эрсдэл маш өндөр байгаа учраас иргэд ухамсартай хандахыг зөвлөе. Энэ жилийн хувьд цахимаар тэмдэглэхийг дахин уриалж байна.

Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын тархалт:

 

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Saturday, February 6, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-07 192.82.68.120

ulaan sadin ohing chi bol hun bish uhtlee bolson bayartai baina. bi bas oboo bolosn bailaa doro 120 hun ajiluldag medsenuu chi cham shig shaldan huhen anad bolbolo gail dooo.

Avatar

Зочин 2021-02-07 192.82.68.120

ulaana chini uhtele bolson ohin dabrsan shees odood bolbol chin uhtele medebuu. ulan saidin ohin chi uhtele bolson shees boljis shdee. ih hudala dabarad abisan ohin bi bas yum chadnaa.

Avatar

Зочин 2021-02-07 192.82.68.120

gundlaai chini omoorodg baidag nomtpibayar chin aabig alsann gejuu. odood bur dabraad ulaan said ohinig alsanngeed ongirood arhi uugad dabraad naajina shdee.

Avatar

зочин 2021-02-07 59.153.115.143

Хятадад хийсэн судалгаагаар Эрүүл хүн маскатай – өвчтэй хүн маскагүй байхад 20% хамгаална,Эрүүл хүн маскагүй – өвчтэй хүн маскатай байхад 50% хамгаална, Эрүүл, өвчтэй 2 хүн хоёулаа маскатай байхад 90% хамгаална гэж гарсан гэсэн шүү.

Avatar

Толгой эргэв 2021-02-07 202.21.108.38

"Сайн дурын шинжилгээний цэгээс халдвар илрэв" гэнэ үү? Тухайн цэг нь өөрөө халдвартай болж таарч байна уу эсвэл цэгээр үйлчлүүлсэн хүний шинжилгээнээс халдвар илэр ээ юу? Хэрэв эхнийх нь бол тус цэг нь өөрөө голомт болсон юм байна. Үйлчлүүлж, шинжилгээ өгсөн хүмүүс баларлаа л даа. харин дараагийх нь бол үүнийг бичиг нь гарчигаа таг буруу бичиж дээ. Мэдээлэл түгээх гэж ёстой балай авах юм аа.

Avatar

Зочин 2021-02-07 66.181.179.237

ULSSUN HUN L AIL HESNE

Avatar

Зочин 2021-02-07 103.26.194.237

mongol ard tumen ali hediin indonesien zurhain bolin bool tuba boogiin bool bolson abij dee. 20 jil ingej muurni tolgoi manags zuruulj amdarsan ddaa gej. erh chuluu udahgui irehij medjinaa.

Avatar

Зочин 2021-02-07 103.26.194.237

uzelere osogchoo untaal geed shaardahd murni tolgoi mangas almas zuraad ugsinmaa ene said huuhen. ene chin muhai haraajigan helebr shdee gejinaa.

Avatar

Зочин 2021-02-07 103.26.194.237

hereg ielruulsen geed zagnaad abisan muurni tolgoi chutguriin tolgoi zurad ugsun alnnaa haraaj baiagn bainlee.

Avatar

Зочин 2021-02-07 212.95.5.145

Сайн дураараа очиж шинжлүүлж бгаад нь дуугүй баярла. Гэрт нь тусгаарла. Мэдрэл юм шиг илэрсэн бүхнийг барвж хорьж тусгаарлавал хэн ч шинжилгээ өгөхгүй

Avatar

иргзн 2021-02-07 202.179.26.190

МАН ЗГ УОК юу ч хийхгүй байна өө, Цар тахал одоо бүүр Эрчээ авч хаа сайгүй ААН нэгж, Байр орцоороо Халдварлаад байхад Ажил хариуцсан Дарга нар олигтой зүйл хийж байгаа юм нэг ч алга, хий хоосон Вакцин , Эдийн засаг ярьж , Хуралдсан л Дарга нар,

Avatar

Зочин 2021-02-07 202.9.40.11

худлаа баахан хуралдаж үүрэгдэж загнаж зандархаас хэтэрч чадахгүй халдварын голомт улам нэмэгдэж тархаж байхад юугаа хийгээд энд тэнд хүн цуглуулж рекламдаад явнаа энэ сайдууд

Avatar

Зочин 2021-02-07 122.201.31.138

Ингэж цаг хугацаа хөрөнгө мөнгө алдаж хоцорч удаж байхаа одоо болиод хурдхан албаны нохойгоо хурдан сургаад халдвараа маш богино хугацаанд зардал цаг алдалгүй илрүүлэх боломж байгаа юм биш үү германд нохойгоо сургаад ашиглаад маш өндөр үр дүнтэй цаг хугацаа алдахгүй ажиллаад эхэлсэн сурагтай

Avatar

Зочин 2021-02-07 66.181.179.124

Гарчигаа зев тавиачээ

Avatar

Зочин 2021-02-07 66.181.161.31

энэ өвчин ноднин өвөл манайд орж ирээд эдгэх нь эдгээд л халдах нь халдаад л явсан нь одоо л массын шинжилгээгээр илэрч байгаа байх түүнээс нэг хүнийг бариад л дор нь бүгдийг нь тусгаарллаа гээд байсан одоо хаа хамаагүй энд тэндгүй л гарч ирээд л байна тэр франц ч бас хаа сайгүй л явж хүнтэй уулзсан л байдаг

Avatar

Зочин 2021-02-07 103.26.194.223

ЭНЭ СУМЪЯАБАЗАР БАЙГАА ЦАГТ ЭНЭ ӨВЧИН ТААРХСААР Л БАЙХ БОЛНО ТАМИРЧИН ХЭРЭГТЭЙ БАЙСАН БОЛ ЯДАХДАА БАГААР ТОГЛОДОГ ТАМИРЧИН ТАВЬМААР ЮМ ЭНЭ ДУРАК ЯМАР ИХ ХОХИРОЛ УЧРУУЛЖ БАЙНАА

Avatar

ЗОЧИН 2021-02-07 64.119.16.143

ЭНЭ ӨГЧ БАЙГАА МЭДЭЭЛЛЭЭ ТОДОРХОЙ ӨГЧ ЯАГААД БОЛДОГГҮЙ ЮМ БЭ? ХҮНИЙ НЭР УС ЗАРЛА ГЭХГҮЙ, ТИЙМ ГАЗАР, ТЭР ТӨВ, ТЭР ГАЗАР ДЭЭР ИЛЭРЛЭЭ ГЭДГИЙГ ТОДОРХОЙ ХЭЛЧИХЭД ЮУН БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ? МЭДЭЭЛЭЛ ТОДОРХОЙ ТУСМАА Л ХҮМҮҮСТ ОЙЛГОМЖТОЙ, СЭРЭМЖТЭЙ БАЙМААР. ГЭТЭЛ ТА БҮХЭН НЭГ Л НУУЦЛАГ, ТОДОРХОЙ БИШ ЮМ ЯРИХ, ХЭЛЭХЭЭРЭЭ АЛЬ ӨНГӨРСӨН ХОЙНО НЭГ ЮМ ХЭЛЖ Ч БАЙХ ШИГ. ҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ, ҮР ДҮНГ ЕРӨӨСӨӨ ОЙЛГОХГҮЙ ЮМ.

Avatar

Нямжав 2021-02-07 202.126.89.68

Нийслэлийн Засаг дарга цар тахал газар авсаар байхад эдийн засаг гэж ярьсаар хийсэн юм алга.., Гудамж талбайд гар худалдах, тамхи ширхэглэсэн авгайчууд архичин согтуучуул ихэслээ, энд тэндгүй тамхи татаж шүлсээ хаяж, ханиалгасан, автобусны буудал, орон сууцны орц, гудамжинд үхсэн амьд нь мэдэгдэхгүй хэвтэх хүн сүргүүдийг хэн арга хэмжээ авах вэ? иргэдийн амар тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангаж ажиллаж чадахгүй байгаа Сумка та огцрох хэрэгтэй байна.

Avatar

Иргэн 2021-02-07 103.26.193.156

Аль дүүрэг, хорооны аль гудамж, хотхон, байранд хэзээ очих хуваариа гаргаад урьдчилаад мэдээний сайтуудаар ч юмуу мэдээлээрэй гэж хүсэх бна. Айлаас айлд халдвар халдаахгүй бх тал дээр онцгой анхаарч бгаа биздээ?!

Avatar

ЗОЧИН 2021-02-07 202.126.89.132

СУМТАЙБУЗАРЫН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ГЭЖ ЮУ БАЙНАА !!! АМАРСАЙХАН Ч ДЭРГЭД НЬ ХҮН БАЙЖ ДЭЭ !!! БООВОН ЧИХТИЙГ ЗАЙЛУУЛБАЛ ТААРНА !!!

Avatar

иргзн 2021-02-07 202.179.26.190

ЗГ УОК НОК Худлаа Эдийн засаг гэж ярьж Сүржигнэхээс өөр Доривтой хийж байгаа ажил юу ч байхгүй Нийслэлд Цар тахал тархаж Гамшигийн хэмжээнд ирчихээд байхад ч гэсэн юу хийж чадахгүй байна ,

Avatar

Зочин 2021-02-07 66.181.187.228

УУЛЗУЖ ЗОЛГОХ ӨДӨР БИШГҮЙДЭЭ Л ОЛДОНО НОГООН ГЭРЭЛ АСАХ ХҮРТЭЛ ТЭВЧЭЭРТЭЙ Л БАЙЯ ОРОС ВАКЦИНИЙГ ТҮРГЭН ОРОЛЖ ИРЭЭСЭЙ .

Avatar

Зочин 2021-02-07 202.21.107.115

Ямарч зочин хүлээн авмааргүй байна. Утсан харилцаа хөгжсөн байхад үүд битгий нүдээд байгаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж